Өнөөдөр шөнө Монголын цагаар 00:00 цагт LG компани G цувралын дөрөв дэх утсаа танилцуулах гэж байна.
Galaxy S6, Galaxy S6 Edge утаснуудтай өрсөлдөх бүтээгдэхүүн болно гэх таамаг бий
Ер нь бол компанийн Солонгос цахим хуудсан дээр маш олон мэдээлэл цацагдчихсан. Гэхдээ тэд өнөөдөр бүтээгдэхүүнээ албан ёсоор танилцуулах хүртэл бид бас зарим зүйлсийг мэдээгүй л байгаа.
Дахин давтагдашгүй загвар хийц, өндөр хүчин чадалтай камер, компанийн энэ оны ашиг авчрах бүтээгдэхүүнүүдийн нэг гэж олон хүн харж байна.
LG өнгөрсөн онд G3 утсаа зах зээлд нэвтрүүлж өнөөдрийг хүртэл нийт долоон сая бүтээгдэхүүн борлуулжээ. Ингэснээр тэд нутгийн хамгийн том өрсөлдөгч Samsung-ын араас бичигдэж байна.
Тэд 2014 онд нийт 59,6 сая ухаалаг утас борлуулсан бөгөөд энэ тоо урьд жилтэй нь харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлт аж. Хавтгай дэлгэцтэй зурагт үйлдвэрлэдгээрээ алдартай байсан LG компани 2009 оноос ухаалаг утас борлуулж эхэлсэн юм.
Үүний ачаар тэд улсдаа хоёрдугаарт, дэлхийд зургадугаарт жагсаж байна. Түүнчлэн өнөөдөр танилцуулах LG G4 утсыг 2015 оны Samsung-ын бүтээгдэхүүнүүд болох Galaxy S6, Galaxy S6 Edge утаснуудтай өрсөлдөх бүтээгдэхүүн болно гэх таамаг бий.
Тэгэхээр өнөөдөр шөнө тэднийг юу танилцуулахыг харж байж л үнэхээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүн байх уу үгүй юу гэдгийг мэдэх боломжтой билээ.