Хаврын улирал эхэлж, ихэнх нутаг хуурайшилт ихтэй байгаагийн улмаас улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн гаралт болон давтамж ихэсч байна.
Түймрийн голомтод ажиллаж байгаа онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдад галын аюулгүйн хучлага, үлээгч аппарат, үүргэвчин ус шүршигч, хамгаалалтын нүдний шил зэрэг тоног төхөөрөмж нэн шаардлагатай байна.
Иймээс эдгээр тоног төхөөрөмжийг авахад шаардагдах нийт 600 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.
Дээрх бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулан шуурхай зохион байгуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралд зөвшөөрлөө.