Аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал асаахгүй байх, хашааны шар өвсөө шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлжээ.
Учир нь Нийслэлийн онцгой байдлын газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймрийн 99 дуудлага ирсний 77 дуудлага нь гэр хороолол, зуслангийн чиглэлд иргэд хашааны шар өвсөө шатааснаар салхины хүч нөлөөлөн гэр, байшин нь шатсан хэрэг байжээ.
Тиймээс ил гал гарган, өвс, хогоо шатаасан тохиолдолд холбогдох хуулийн хүрээнд хариуцлага тооцох болохыг анхааруулж байна.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 251-д “Гал түймэртэй тэмцэх байгууллагын эрх бүхий ажилтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, биелүүлэхээс зайлсхийсэн, гал түймрээс урьдчилан сэргийлэх зориулалттай барилгын хийц, бүтээц болон орон сууцны агааржуулах төхөөрөмжийг дур мэдэн өөрчилсөн, галын автомат дохиолол, гал унтраах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг санаатайгаар гэмтээсэн, тоносон, түүнчлэн шатах тослох материал, тэсэрч дэлбэрэх бодисыг зориулалтын бус газар хадгалах, ой, хээрийн түймэр тавих зэргээр гал түймрээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 1000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэж заасан байна.