Эмэгтэй Үндэсний супер лигийн улирлын шилдэг үнэ цэнэтэй тоглогчоор “МУИС Ирвэсүүд” багийн төвийн тоглогч Б.Болор-Эрдэнэ шалгарсан.
Тэрээр энэ улиралд 24,8 оноо 21,5 самбар, 2 оновчтой дамжуулалтыг дундчилсан тул түүнийг энэ эрхэм шагналд хөтөлсөн юм.
-Баяр хүргэе Болор-Эрдэнэ ээ. Эмэгтэй супер лигийн улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртэнэ гэж бодож байв уу?
-Тоглогч хүн бүр хүсдэг учраас хэзээ нэгэн цагт энэ шагналыг авах юмсан гэж боддог байсан. Гэхдээ залуу тоглогч учраас цаг хугацааны хувьд энэ жил хүртэнэ гэж бодсонгүй. Гэнэтийн атлаа нэр хүндтэй шагнал байлаа.
-Энэхүү шагналд хөтөлсөн 24,8 оноо 21,5 самбар, 2 оновчтой дамжуулалт гэдэг өөрөө гайхалтай статистик байлаа?
-Баярлалаа. Өөрийн хэмжээнд бүхнээ дайчилж тоглосон. Мэдээж багийн маань холбон тоглогч, хамгаалагч нар миний энэ бүх үзүүлэлтэд тусалсан шүү дээ. Багийн дасгалжуулагч болон тоглогч нартай баярлалаа гэж хэлье. Цаашид бүр илүү хичээж багаа амжилтанд хүргэхийн тулд хамдаа хөдөлмөрлөж хичээцгээх болно оо. Та бүхэндээ баярлалаа.
-Б.Болор-Эрдэнэ хэзээнээс сагс тоглож эхлэв ээ?
-11 дүгээр ангид байхаасаа тоглож эхэлсэн.
-Тийм үү. Лигийн шилдэг тоглогч нартай харьцуулахад их л хожуу тоглож эхэлжээ?
-Миний хувьд нэг их өндөр байгаагүй л дээ. Биеийн тамирын хичээл орохоор л сагс тоглодог болохоос биш тэгтлээ сонирхож байгаагүй. Гэтэл 11 дүгээр ангидаа огцом өссөн. /инээв.сур/ Тэгээд л сагсан бөмбөгөөр хичээллэх болсон. Тав дахь жилдээ л тоглож байгаа. Ер нь бол сагсан бөмбөгт хожуу дурласан шүү. Хичээллэж эхэлсэн жилдээ идэрчүүдийн улсын аваргад хүрэл медаль хүртээд л их урам авсан даа.
-Тавхан жилийн дотор энэ шилдэг тоглогчийг бэлтгэн гаргаж ирсэн дасгалжуулагч хэн бэ?
-Миний анхны багш бол Дарханы Гүржав багш. Намайг энэ спортод хөтөлж, “А” үсгийг зааж суурийг минь сайн бэлдэж өгсөн болохоор багшдаа хайртай шүү. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэвэрбал багшдаа бас баярлалаа гэж хэлье. Багшийн минь ач гавьяа намайг өдий зэрэгт хүргэсэн. Багшдаа маш их баярлаж явдаг шүү. Үнэ цэнэтэй тоглогчийн шагналын минь ард байсан хүн бол Цэвэрбал багш минь. Хоёр багшаасаа сагсан бөмбөг сурахаас гадна хамгийн гол нь ямар гол нь хүн байх төлөвшлийг их сайн сургасан.
-Дарханы Д.Гүржав багшийн шавь нар Баянгол Фалконсын Д.Ганзул, Танан гарьдын Г.Ихбаяр, Б.Ууганбаяр нарын олон шилдгүүд лигт тоглож байгаа. Монголын шилдэг хоёр дасгалжуулагчаар хичээл заалгаж яваа азтай байна шүү?
-Тийм шүү. Ийм мундаг дасгалжуулагчдын шавь болсон болохоор өөрийгөө азтай гэж боддог шүү.
-МУИС-д суралцах болсноор Ц.Цэвэрбал багшийн шавь болсон уу?
-Тэгсэн. МУИС-ийн Бизнесийн сургуульд элсэн орсноор Цэвэрбал багшийн шавь болсон. Манай баг оюутны лигт өмнөх хоёр жилд түрүүлсэн. Энэ жилийн тэмцээн арай л дуусаагүй байгаа.
-Лигийн дундуур оюутны “Универсиад“ их наадмын сагсан бөмбөгийн тэмцээн МУИС-ийн багаа ахлан оролцоод түрүүлсэн. МУИС-ийн баг найман жил тасралтгүй түрүүлсэн амжилт гаргасан гэсэн байх аа?
-Тийм ээ.
-Эмэгтэй Үндэсний супер лигийн эхний тоглолтоо Баянгол Фалконсын эсрэг хийсэн. Тухайн тоглолтод таны хувьд 25 оноо, 15 самбар авсан. Энэ тоглолтоос л Б.Болор-Эрдэнэ гэж шилдэг төвийн тоглогч нүдэнд минь туссан л даа?
- Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Эмэгтэй супер лигийг үнэхээр сайн өндөр төвшинд зохион байгууллаа. Эмэгтэй сагсан бөмбөгчдийн хөгжил, ур чадвар, хичээллэгч хүүхдүүдэд урам зориг өгсөн хамгийн том нөлөө үзүүлэх чухал тэмцээн бол яах аргагүй лигийг зохион байгуулсан явдал байлаа. Лигийн өрсөлдөгч бүр хүчтэй байсан. Манай багийн хувьд залуу шинэ тоглогч нар олон байсан хэдий ч хичээж тоглоцгоосон.
-Үнэндээ танай багийг медальгүй хоцорно гэж бодсонгүй. Д.Ганзул, Б.Солонго нараар ахлуулсан хашир туршлагатай "Баянгол Фалконс"-той хийсэн анхны тоглолтоор ганцхан онооны зөрүүтэй хожигдсон. Плей-оффын гурваар шалгарсан гээд л?
-Дараа жил бүр илүү сайжирч амжилт гаргана гэж бодож байгаа. Туршлага дутсан бидэнд. Хүрэл медалийн төлөө Дорноговь Таван дохио багтай тоглоод хожигдсон. Улирлын турш "Баянгол Фалконс"-той хийсэн тоглолтууд хамгийн хүнд байсан. Плей-оффын тоглолтууд амар байгаагүй дээ.
-Ц.Цэвэрбал багшийн дээд, доод үеийн шавь нар хоорондоо хүрэл медалийн төлөө тоглосон?
-“Таван дохио” багийнхан маань нэг ёсондоо эгч нар минь учраас хүндэлдэг дээ. Хожно л гэж тоглосон ч чадаагүй. Манай багийн хувьд надаас эгч нэг л тоглогч бий. Бусад нь дүү нар минь. Өмнө нь сэлгээнд байсан бол энэ жил анх удаа гараанд гарч тоглосон. Тэр ч үүднээс том туршлага хуримтлуулсан байх.
-Лигийн дундуур оюутны “Универсиад“ их наадмын сагсан бөмбөгийн тэмцээн МУИС-ийн багаа ахлаж оролцоод түрүүлсэн. МУИС-ийн баг найман жил тасралтгүй түрүүлсэн амжилт гаргасан гэсэн байх аа?
-Тийм ээ.
-Инчёны Азийн наадамд тоглоогүй байх аа?
-Шигшээ багт нэгдүгээр курст байхаасаа дуудагдсан. Азийн наадамд бэртэлтэй байсан учраас явж чадаагүй. Манай эмэгтэй сагсчид үнэхээр гайхалтай тоглож амжилт үзүүлсэн дээ. Шигшээ багийн эгч нараараа бахархаж явдаг.