-“Таван салаа боов”: АМТТАЙ < АМТГҮЙ-
“Энэ хүүхэд чихгүй толгойлоод хүний үг авахаа байсан”, “Өөдөөс ярзалзаад байх юм. Алганы амт үзүүлэхгүй л бол горьгүй нь” гээд хүүгээ суран бүсээр “сургах” аав нар цөөнгүй.
Магад үүнийг уншсан зарим нь “Багадаа ороолгуулж л өслөө. Буруудсан юм алга” гэж өөрсдийгөө хамгаалж болох юм.
Тэгвэл цаг үе, хүний хөгжил, амьдралын хэв маяг гээд олон хүчин зүйлээс шалтгаалан бидний уламжлагдан ирсэн гэгдэх тэрхүү хэвшмэл ойлголт улирч байна.
Хүүхдийг зодож, шийтгэх нь тэдний оюун санаа болоод биемахбодийг хохироож ирээдүйн хүчирхийлэгчийг төрүүлэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд онцолж буй юм.
Энэ цаг үед Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө олон улсын өдөр тохиож байна. Хүүхдийг зөөлөн чихтэй болгох гэж зодож, шийтгэх нь ямар үр дагаварт хүргэдэг болон үүнээс өөр ямар гарц бидэнд байгаа талаар Хүүхдийг ивээх сантай хамтран энэхүү нийтлэлээ бэлтгэлээ.
ХҮҮХДҮҮДИЙН 45-47 ХУВЬ НЬ ГЭР БҮЛИЙН ОРЧИНД БИЕМАХБОДИЙН ШИЙТГЭЛ АМСДАГ
Энэ мэт эцэг эхийнхээ зодуурын бай болох тохиолдол Монголын нийгэмд нийтлэг үзэгдэл.
Үндэсний статистикийн хорооноос 2010-2014 онд хийсэн “Хүүхэд хөгжил” 3 ба 4 дүгээр судалгаа болон Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанаас 2-14 насны хүүхдийн 45-47 хувь нь гэр бүлийн аль нэг гишүүний зүгээс биемахбодийн шийтгэл амсдаг гэжээ.
Монгол Улсын хүн амын 27.7 хувийг 0-14 насны хүүхэд, 37.5 хувийг 15-34 насны өсвөр үе, залуучууд эзэлдэг.
Тэгвэл хүн амын талаас илүү хувийг эзэлж буй хүүхэд, өсвөр үеийнхэн маань амьдралынхаа дийлэнх цагийг өнгөрүүлдэг сургууль цэцэрлэгтээ эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхээ хэрхэн эдэлж байгаа бол?
Статистикаас үзвэл сүүлийн гурван жилийн байдлаар 845 хүүхэд гэр бүлээс бусад орчинд бие махбодын хүчирхийлэлд өртсөн талаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дараахь статистикаас хүүхэд сургууль, цэцэрлэгийн орчинд хүчирхийлэлд өртөх явдал жилийн жилд буурахгүй байгаа нь харагдаж байгаа юм.
ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮҮХДҮҮДИЙН 71,9 ХУВЬ НЬ 16-17 НАСНЫХАН БАЙНА
Хүчирхийлэл хүчирхийлэгчийг төрүүлнэ гэдэг. Багадаа зодуур амссан эсвэл хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхэд хүчирхийлэгч болох магадлал өндөр байдаг талаар сэтгэл зүйчид ярьдаг.
Хүүхдийг зодож, шийтгэх, сэтгэл санаагаар дарамтлах болон бусад хүчирхийллийн арга нь ирээдүйд дараахь хор уршгийг дагуулдаг байна.
-Хүүхдийн бие махбодыг гэмтээдэг
-Өөртөө итгэх итгэлийг нь бууруулдаг
-Хүүхдийг түрэмгий догшин байдлыг өөгшүүлэх дэвэргэдэг
-Уур, эсэргүүцлийг төрүүлж, эцэг эх, хүүхдийн харилцаанд муугаар нөлөөлдөг гэжээ.
Гэр бүлийн уур амьсгалын таагүй байдлаас хүүхэд гэр орноосоо дайжих, цаашлаад буруу замаар орох, гэмт хэрэгт холбогдох эрсдэлд хүрдэг байна.
Цагдаагийн ерөнхий газраас авсан мэдээгээр 2010-2012 онуудад нийт 2021 хэрэгт 2743 хүүхэд гэмт хэрэгт шалгагдсан бөгөөд 16-17 насныхан 71.9 хувийг эзэлж байгаа юм.
Б.ДАРЬХАНД: ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДЭДЭЭ ГАР ХҮРЧ БАЙГААГАА САХИЛГА БАТАД СУРГАЖ БАЙНА ГЭЖ ЭНДҮҮРДЭГ
Хүүхдийг зодож, шийтгэхийн эсрэг олон улсын өдөртэй холбогдуулан Японы хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер Б.Дарьхандтай энэ сэдвээр ярилцлаа.
-Хүүхдийг зодож, шийтгэхийн эсрэг олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийн онцлогийн талаар ярихгүй юу?
-Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дэлхий нийтээр Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. 1998 онд АНУ-д анх энэ өдрийг тэмдэглэж байжээ. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл хаа сайгүй байсаар байгаа энэ цаг үед дэлхийн олон улс энэ урианд нэгдэх болсон. Манай Хүүхдийг ивээх сангийн хувьд 2006 оноос энэхүү үйл ажиллагааг дэмжих эхэлсэн. Бид эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, олон нийтэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн ойлголтыг бий болгох, хандлагыг нь өөрчлөх зорилготой ажилладаг. Энэ жил “Гэр бүлийн орчинд хүүхдийн эсрэг биемахбодь, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсооё!”, “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” гэсэн уриатайгаар шийдвэр гаргах түвшинд тэмдэглэн өнгөрүүлж байна.
-Гэр бүлийн орчинд эерэг аргаар хүмүүжүүлнэ гэлээ. Энэ талаараа дэлгэрүүлэн тайлбарлавал?
-Эцэг эх л болж байгаа бол хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг мэдэж байх ёстой. Энэ нь гэр бүлийн орчинд яагаад чухал юм бэ гэхээр хүүхэд янз бүрийн орчинд өсч байна. Үүнд дотроо гэр бүлийн орчинд хамаг цагаа өнгөрөөж байна. Гэтэл сүүлийн үед гарсан олныг сэртхийлгэсэн хүүхдийн эсрэг гэмт хэргүүдийн дийлэнх нь гэр бүлийн орчинд гарч байна. Гэтэл хүүхдийн хувьд гэр бүл нь хамгийн аюулгүй, эерэг орчин байх ёстой шүү дээ.
-Хүүхдийн эсрэг гарч буй дийлэнх хэрэг гэр бүлийн орчинд гарч буй шалтгааныг юутай холбон тайлбарлах вэ?
-Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Эцэг, эхчүүд энэ миний л хүүхэд юм чинь тэдэнтэй хэрхэн харилцах нь миний асуудал гэсэн хандлагатай байдаг. Ер нь гэр бүлийн орчинд болж буй хэрэг гадагшаа гарахгүй нуугдмал орчинд явагддаг. Нөгөө талаас эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэхээ мэддэггүй. Хөгжилтэй, буурай гэлтгүй ямар ч орчинд хүүхдийн хүчирхийлэл гарсаар байна. Тэгэхээр тухайн гэр бүл, гишүүдийн цэвэр зан үйл, хандлагаас үүдэн энэ хэрэг бий болсоор байгаа юм. Хүчирхийллийн гэмт хэргүүдийг хараад байхад дийлэнх эцэг эх уурлаж бухимдсан үедээ хүүхдэдээ гар хүрсэн байдаг. Энэ нь тэдний хувьд хурдан хугацаанд асуудлыг шийдэх арга аж. Гэтэл нь эцэстээ ямар үр дагаварт хүргэж буйг ер бодолцдоггүй нь харамсалтай.
-Хүүхдийг зодож, шийтгэснээр ямар үр дагаварт хүрэх бол?
-Ихэнх эцэг эх хүүхдэд ганц удаа гар хүрснээр юу л болов гэж боддог. Судалгаанаас үзэхэд зодуур амссан хүүхэд бие махбод болоод сэтгэл санааны хохиролд ордог байна. Тодруулбал, сөрөг үр дагавар нь хүүхдийн сэтгэл санаанд хожим сөрөг нөлөө үзүүлдэг аж. Бүр зодуур дунд өссөн хүүхдийн тархины хөгжил хүртэл үеийнхэнтэй нь харьцуулахад өөр байдгийг эрдэмтэд тогтоосон. Өнөөдөр биш юм аа гэхэд ирээдүйд хүүхэд өөртөө итгэлгүй, аймхай, гутранги нэгэн болох нь суурь тавигддаг.
-“Эцэг эхчүүд багаасаа л зодуулж өслөө муудсан юм алга” гэдэг. Гэтэл өнөө үед тэрхүү уламжлалт гэгдсэн ойлголт хүчирхийлэл нэршлээр солигдсонд зарим хүн эсрэг байр суурьтай байж болох юм?
-Манай эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцах буруу арга барилаа зөвтгөх гэсэн санаа юм болов уу гэж хардаг. Яг уламжлалаа дагавал тэнд нарийн ухаан оршиж байдаг. Энд би нэг л зүйл хэлмээр байна. Шийтгэл, сахилга бат гэдгийн ялгааг л сайн ойлгох хэрэгтэй. Зарим эцэг, эх хүүхдэдээ гар хүрч байгаагаа сахилга батад сургаж байна гэж эндүүрдэг. Гэтэл тэр нь шийтгэл байдаг.
-Хүүхдүүд гэр бүл төдийгүй сургуулийн орчиндоо хүчирхийлэлд өртөж байгаа талаарх судалгаа байсан?
-Хүүхдүүд үе тэнгийнхэн, эцэг эх, багш нарынхаа зүгээс хүчирхийлэлд өртөх тохиолдол их байдаг. Нэг жишээ татъя л даа. Ерөнхий боловсролын дөрөвдүгээр ангийн нэг сурагч ангийнхаа хүүхдүүдийн өмдийг шувталж сахилгүйтээд байж л дээ. Гэтэл багш нь ганцаарчлан уулзаж ойлгуулахын оронд түүнийг самбарын урд зогсоогоод ангийнх нь бүх хүүхдийн өмнө өмдийг нь шувталж шийтгэсэн байна. Тэр хүү үеийнхнийхээ өмнө гутаагдсанаасаа ичээд маш их уйлсан гэсэн. Ангийнх нь нэг эрэгтэй хүүхэд “Хэрвээ би түүний оронд байсан бол нүдээ хийх газаргүй ичих байсан” гэж надад ярьсан юм. Багшийн хүүхдэд хандах энэ мэт бодлогогүй хандлага нь тэдний ирээдүйн хүмүүстэй харилцах харилцаанд хэрхэн муугаар нөлөөлөхийг таашгүй шүү дээ.
-Зодож, шийтгэж өсгөсний сөрөг үр дагаврууд юу байх бол?
-Хүчирхийлэлд өссөн хүүхэд ирээдүйн хүчирхийлэгч болдог нь амьдрал дээр нотлогдож буй үзэгдэл. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийг дийлэнх нь хөвгүүд байдаг. Тэд ирээдүйд гэр бүл болоход яг л өссөн орчин шигээ зан суртахууныг л бий болгоно. Би зодуулж өссөн, тиймээс хүүхдэдээ гар хүрэх бол асуудалгүй гэсэн хандлагаар л ирээдүйд амьдарна. Мөн аливаа сэтгэл хөдлөлөө эвийн биш биеийн хүчээр гаргаж, шийддэг хүн болж төлөвшдөг байна. НҮБ-ын хүүхдийн сангаас хүүхдийн хорих газарт ял эдэлж буй хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар хоригдож буй хүүхдүүдийн 40-өөс дээш хувь нь эцэг эхийн хайр дутмаг, ар гэрийн хараа хяналт сул орчинд өссөн нь тогтоогдсон байдаг.
-Хүүхдүүд томчуудаас ямар харилцааг хүсдэг вэ?
-Хүүхдүүдийн санаа, бодлыг сонсож байхад “Эцэг эхчүүд биднийг ойлгохгүй байна” гэсэн хариултыг л бидэнд хэлж байсан. Ерөнхий боловсролын наймдугаар ангийн хүүхдүүдээс гэр бүлийн орчинд ямар харилцааг хамгийн ихээр хүсдэг болон тулгамдаж буйг асуухад дээрх хариултыг хэлсэн юм. Мөн тэд эцэг эхтэйгээ дотны найзууд шиг илэн далангүй ярилцахыг ихээр хүсч буй нь илт байлаа. Бас сургууль дээрээ сэтгэл зүйчтэй болох саналтай байсан нь хүүхдүүдэд ярих, өөрсдийгөө илэрхийлэх орчин дутагдаж буй нь илэрхий байна. Энэ мэт хандлага даамжирвал хүүхэд муу нөлөөнд автах цаашлаад буруу замаар орох эрсдэлтэй.
-Хүүхдийн хүслийн эцэг, эх байхын тулд бид юун дээр анхаарах ёстой вэ?
-Эцэг, эх байх боловсрол бидэнд хэрэгтэй байна. Юун түрүүнд хүүхдийнхээ нас насны онцлогийг мэдэж түүнд нь тааруулан харилцаж, ярилцах нь чухал юм болов уу гэж бодож байна. Мөн эцэг, эхийн аль нь ч хүүхдийн хүмүүжилд тэгш оролцоотой байх ёстой. Анзаараад байхад ээжүүд л энэ асуудалд анхаарлаа илүүтэй хандуулдаг. Ялангуяа эрэгтэй хүүхдэд эцгийн хандлага, зарчим маш чухал юм. Та өдөр тутмын завгүй амьдралдаа дарагдсан ч хүүхдэдээ заавал цаг зав гаргаж байгаарай. Өдөрт ядаж 30 минутыг тэднийг сонсох, ярилцахад зарцуулбал гэр бүл, хүүхдийн харилцаанд гайхалтай үр дүн гарна гэдгийг баттай хэлэх байна.
ХҮҮХЭД РҮҮГЭЭ ГАР ДАЛАЙХААС ӨМНӨ ҮҮНИЙГ УНШААРАЙ!
Зодож шийтгэхээс өмнө хүүхдүүдтэйгээ ойлголцох, халуун дулаан харилцаа үүсгэх боломж бидэнд бий. Юутай ч дараахь зөвлөгөө таны хандлагыг өөрчилж ч магад юм.
1. Хүүхдийг зодож шийтгэхээсээ илүү тэднээс юу хүсээд байгаагаа тайлбарлан ойлгуулахыг хичээгээрэй.
2. Хүүхдийн дүрсгүй зан, муу аашийг засаж залруулж болох зүйл гэж хүлээж ав. Ингэвэл зөв зан суртахуун гэж юу хэлээд байгаад хүүхдэдээ хэлж заахад хялбар байх болно.
3. Балчир хүүхдийг хэзээ ч битгий цохь, сэгсч. Зөв бурууг тэр ялгаж мэдэхгүй. Буруу зүйлийг тэр санаатай хийдэггүй.
4. Хүүхдэдээ зориулан аюулгүй орчинг бий болгоорой. Нялх эсвэл хөлд орж байгаа хүүхдүүд болохгүй зүйл хийж байвал зүгээр л тухайн зүйлээс нь холдуулаарай.
5. Хүүхдийн насанд тохирсон дүрэм журмыг гэр бүлдээ бий болгож мөрдөөрэй. Хүүхэд дүрэм журамд дуртай байдаг. Гагцхүү үүнд тэдний биелүүлж чадахуйц зүйлийг цөөн үгээр, ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр тусгасан байх ёстой.
6.Хүүхдийг ямар ч тохиолдолд зодож цохихгүй байж сураарай. Хүчирхийлэл, хүчирхийлэл дагуулдгийг ямагт санаж яваарай. Ямар ч нөхцөлд хүүхэд зодуулахгүй байх эрхтэй.
7. Хүүхдийнхээ талаар сайн сайхан зүйл боддог гэдгээ санаандгүй гэмээр сонсгоорой. Хүүхэд өөрийгөө магтуулах, өөрийнхөө тухай хэн нэгэн сайнаар ярьж байхыг сонсох үнэхээр дуртай байдаг.
8. Хүүхдэдээ сонголт хийх боломжийг олгож байгаарай. Даалгавраа хоолныхоо өмнө хийх үү, эсвэл дараа нь хийх үү, аль нь чамд хэрэгтэй байна гэх мэтээр асуух хэрэгтэй. Хүүхдэд сонголт хийх боломж олгосноороо шийдвэр гаргахад бага багаар сургаж байна гэсэн үг юм.
9. Гэр бүлдээ тохиолдсон бэрхшээлтэй асуудлыг хүүхдээсээ нуухгүй байхыг хичээгээрэй. Гэр бүлдээ тохиолдсон санхүүгийн болон бусад янз бүрийн бэрхшээлийн тухай, түүнийг хэрхэн даван туулах талаар хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаж байх нь маш чухал.
10. Хүүхдэдээ хэлэх гэсэн санаагаа товчхон үгээр илэрхийлээрэй. Хүүхдүүд янших, зааварчлах, удаан тайлбарлахад дургүй байдаг. Харин цөөн, санаанд үлдэхээр хэдхэн үгээр хэлбэл илүү хурдан тусгаж авдаг.
ОРОН ОРНЫ ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ХЭРХЭН ХҮМҮҮЖҮҮЛДЭГ БОЛ?
Эцэг эхчүүддээ туршлага болгох үүднээс орон орны хүмүүс хүүхэдтэйгээ хэрхэн харилцдаг талаарх мэдээллийг хүргэе.
Япон
Японд хүүхэд таван нас хүртлээ өөрт таалагдсан бүхнээ хийдэг. Харин 5-15 настайд нь хүүхэдтэй боол мэт харьцдаг. Энэ үед хүүхдэд хэлсэн эцэг эхийн үг бүр хууль. Харин 15 наснаас эхлэн хүүхэдтэй томчуудын адил эрх тэгш харилцаж, хүндлэл хүлээх ёстой бие даасан хувь хүн хэмээн ханддаг. Япон хүн хэзээ ч хүүхэдтэйгээ өндөр дуугаар харьцдаггүй. Хүүхдүүдээ хүмүүсийн хажууд зэмлэдэггүй, харин ганцааранг нь байхад аль болох тайван байдлаар буруу зөрүүг нь хэлж өгдөг.
Швед
Хүүхэд, ээжүүдэд хамгийн таатай орнуудын жагсаалтыг Швед улс тэргүүлдэг. Германчуудын адилаар хүүхдийг зодож цохихыг эрс хориглодог, хүүхэд буруутай байсан ч тэр. Хүүхдүүд бүр багаасаа л “халдашгүй дархан эрх”-ээ мэдэж өсдөг гэнэ. Гэхдээ бүхнийг зөвшөөрч, хэт эрхлэх нь буруу хүн болно гэж үздэг учраас Шведийн гэр бүл эрхлүүлэх, зэмлэхийн заагийг сайтар барьдаг аж. Тэд тухайн хориг яагаад болохгүйг сайтар тайлбарлаж өгдөг байна.
Герман
Германчууд гучин наснаасаа хойш хүүхэд төрүүлэхийг эрхэмлэдэг. Хүүхдээ төрөхөөс өмнө асрагч хөлслөн авдаг бол хүүхдийг гурван нас хүртэл нь гэртээ хүмүүжлдэг. Арай том болоод ирмэгц нь “тоглоомын бүлэгт” долоо хоногт нэг удаа явуулан, үе тэнгийнхэнтэй нь харилцуулж сургадаг байна. Герман дахь хүүхэд хүмүүжлийг “хамгаалалт”, “аюулгүй байдал” гэсэн хоёр үгээр илэрхийлж болно. Гайхалтай нь төр хүүхдүүдийг төрүүлсэн эцэг эхээс нь ч хамгаалдаг гэнэ. Бүр бага байхаас нь л хэн ч түүнийг гомдоож, зодож, шийтгэж, дуугаа өндөрсгөн харилцах ёсгүй гэж сургадаг. Хэрэв хүүхэд энэ талаар хэн нэгэнд гомдолловол эцэг эх байх эрхээ хасуулж, хүндхэн байдалд ордог гэнэ.
Ирланд
Энэ улсад хүүхдүүдэд маш тэвчээртэй ханддаг. Хүүхэд дэлгүүрт ороод ямар нэг зүйл хагалж, эвдэж орхисон ч хэн ч түүнийг загнахгүй, харин ч өөрөө цочиж гэмтсэн эсэхийг тун эелдгээр асуудаг гэнэ. Энэ улсад хүүхдийн асрах газар гэж огт байхгүй, өнчин хүүхдүүдийг өргөж авах хосууд байнга гардаг юм байна.
ДҮГНЭЛТ
“Таван салаа боов” хүчирхийлэл үү, хүмүүжил үү? Мэдээж хариулт нь танд бий.