Вьетнамын дайн дууссаны 40 жилийн ойг тохиолдуулан Хо Ши Мин хотод цэргийн жагсаал болж байна. 1975 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Өмнөд Вьетнамын нийслэл асан Сайгон хотод Хойдын талын цэргүүд орж ирсэн билээ.
40 жилийн дараа ч Вьетнамчууд коммунист улс хэвээр өдийг хүрчээ
Коммунист дэглэмт Хойдын тал ялалт байгуулснаар гурван сая Вьетнам иргэд, 58,000 Америкийн цэргийн аминд хүрсэн дайн өндөрлөжээ. Харин үүний дараа жил хоёр Вьетнам нэгдэж өнөөдрийг хүрсэн аж.
Жагсаалд оролцож байгаа залуухан цэргүүдийн нүдэнд баяр, хөөр тодхон харагдаж байлаа. Буугаа үүрч, зураг авахуулан завгүй зогсох тэдний хувьд энэ өдөр бол гайхалтай ялалтын өдөр.
Сонирхолтой нь энд байгаа ихэнх хүмүүс залуухан охид, хөвгүүд аж. Ихэнх нь дайнаас хойш төрсөн учир дайны талаар бараг мэдэхгүй. Мэддэг байлаа ч тэд дайны он жилүүдэд амьдарч байгаагүй билээ.
Харин Вьетнамын дайн асар том шарх сорви үлдээсэн гэдгийг ахмад дайчид хэлж байв. Нэгэн дайчин энд түүхийг мартаж болохгүй гэдгийг сануулахаар ирсэн гэсэн юм.

40 жилийн дараа ч Вьетнамчууд коммунист улс хэвээр өдийг хүрчээ. Гэхдээ зарим нэгний ярихаар нийгэм болон улс төрд өрнөж байгаа хурдтай өөрчлөлтүүд эдийн засгийг ч өөрчлөх байх гэсэн юм.
Армийн дэслэгч генерал Нгуен Куоч Кан цугласан олонд хандан “Дөрөвдүгээр сарын 30-ны ялалт бол Вьетнамын ард түмний хувьд том эргэлтийн цэг юм” гэжээ.
Дөчин жилийн өмнө Хойд Вьетнамын танкууд Америкийн талыг баримтлагч Өмнөдийн талын эцсийн цэг болсон Ерөнхийлөгчийн ордны хаалгыг цөм цохин орж ирж байв. Ингээд хоёр Вьетнам коммунист засгийн дор дахин нэгджээ.
- 1954 онд Женевийн гэрээгээр Вьетнамыг хоёр хуваасан бөгөөд АНУ тэргүүтэй Өмнөдийн цэргүүдтэй тулалдаж асан Партизаны дайчдыг Хойдын тал дэмжиж байлаа.
- 1964 онд АНУ-ын бөмбөгдөгч онгоцнууд Хойд Вьетнамыг агаараас бөмбөгдөж эхлэв.
- 1965 онд Америкийн явган цэргүүд анх Вьетнамд орж ирлээ.
- 1973 онд Парисын Энхийн гэрээгээр “Вьетнамын дайныг эцэслэн, Энх тайвныг цогцлоох” гэсэн бичигт талууд гарын үсэг зурж Америкийн талын шууд оролцоо үгүй болжээ. Гэхдээ Хойд болон Өмнөд Вьетнамчууд тулалдсаар л байв.
- 1975 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Хойд Вьетнамын цэргүүд Сайгон хотод дайран орсноор дайн төгсгөл болж коммунист дэглэм ноёрхон үлджээ
Эх сурвалж: