Охидын боловсролын төлөө тууштай тэмцэгч, Нобелийн энх тайвны шагналт Малала Юсафзай охин руу халдсан хэрэгт 10 хүнийг буруутган Пакистаны шүүх бүх насаар нь хорих ял оноолоо.
2012 онд буюу халдлага болох үед охин дөнгөж 15 настай байсан бөгөөд Талибанчууд түүний толгойн тус газар нь буудсан билээ. Азаар охин амьд үлдэж, өөрийн тэмцлийг үргэлжлүүлсээр буй.
Түүнийг өөрийн амь насыг үл хайрлан, хүүхдийн эрхийн төлөө тэмцэж байсныг нь үнэлж өнгөрсөн онд Нобелийн энх тайвны шагналаар шагнасан. Гэхдээ түүнд шагналыг Энэтхэгийн хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Кайлаш Сатяартид хуваан өгсөн юм.
Эрх баригчдын мэдээлснээр ял оноосон 10 хүний дунд хэргийн гол сэжигтэн болох Пакистаны Талибаны нөлөө бүхий этгээд Атаулла Хан багтаагүй аж. 23 настай тэрээр охин руу халдсаны дараа цагдаагийн мэдээнд байнга дурдагдаж байсан ч өчигдөр нэрсийн жагсаалтад байгаагүй юм.
Хэдийгээр маш том хэргийн шүүх хурал хэдий ч тун бага мэдээлэл байгаагийн дээр эх сурвалжуудын мэдээлэл хоорондоо зөрж байгаа талаар BBC мэдээллээ.