Монгол Улсад Хэвлэлийн зөвлөл байгуулагдаад удаагүй байна. Энэхүү байгууллагын талаар Үйл ажиллагаа хариуцсан дэд дарга У.Тамираас дараах тодруулгыг авлаа.
-Хэвлэлийн зөвлөлийн үйл ажиллагаа ямар түвшинд байна вэ?
-Дотоод үйл ажиллагааныхаа дүрэм, журмууд болон Монголын сэтгүүл зүйн салбарт мөрдөгдөх Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа батлаад байна. Ингэснээр Хэвлэл мэдээллийн зөвлөл дөрөвдүгээр сарын 22-ноос иргэдээс гомдол хүлээн авахад бэлэн болсон. Гомдол нь энэ өдрөөс өмнөх гурван сарын хугацааг хамарч болох бөгөөд нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага зэрэг сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой байх юм. Гомдол гаргахдаа тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад нь эхэлж мэдэгдэнэ. Тухайн байгууллага иргэний гомдлыг хүлээн аваад, бодитой эсэхийг шүүн дүгнэх боломжийг нь олгож байгаа хэрэг. Байгууллага дээрээ асуудлаа шийдсэн тохиолдолд Хэвлэл мэдээллийн зөвлөл заавал хурлаар авч хэлэлцэх шаардлага гарахгүй. Манайд Сонин сэтгүүл сайтын болон Радио телевизийн ёс зүйн хороо гээд хоёр салбар бий. Энэ хоёрын аль хамаарах хороо нь гомдлыг хэлэлцэж дүгнээд, алдаа гаргасан байвал залруулга гаргах шийдвэрийг гаргана. Алдаа гаргаагүй бол мөн түүнийг нь олон нийтэд зарлана.
-Хэвлэл мэдээллийн зөвлөлийг мэргэжлийнхэн хэрхэн хүлээн авч байгаа бол? МСНЭ-ээс энэ байгууллага маань юугаараа ялгаатай вэ?
-Сэтгүүлчид манай байгууллагыг шүүх эсвэл шууд хамгаалах байгууллага гэж үзээд байгаа юм. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бол сэтгүүлчдээ хамгаалдаг байгууллага. Харин Хэвлэл мэдээллийн зөвлөл бол ёс зүйн зарчмаа мөрдөж байгаа эсэхэд нь нөлөөлөх байгууллага юм. Хэвлэл мэдээллийн зөвлөл гэхдээ шийтгэдэг байгууллага биш шүү дээ. Хэрвээ мэргэжлийн алдаа гаргасан бол гаргах дээд шийдвэр нь залруулга хийхийг сануулах юм. Тухайн байгууллага ёс зүйн алдаа гаргасныг ойлгуулах гэдэг чухал.
Жич: Хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой гомдлыг “Монгол телевиз” цамхагийн 11-р давхарт байрлах Хэвлэл мэдээллийн зөвлөлийн оффист Даваагаас Баасан гарагт 10.00-12.00, 14.30-17.00 цагт хүлээн авах бөгөөд холбогдох мэдээллийг 7000-0160 утсаар лавлаж болно.
“Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим” болон “Гомдол хүлээж авах, барагдуулах журам”–ыг www.mediacouncil.mn вэб хуудаснаас хүлээн авна уу.