Өнөөдөр Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэхийг тунхаглажээ.
Олон олон жил энэ өдрийг хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний үндсэн эрхийг хамгаалахыг дэлхий дахинд тунхаглан уриалж ирлээ.
Харин энэ жилийн хувьд GoGo News Agency маань Редакцийн ёс зүйн зарчмаа баталж угтсан юм. Сэтгүүлчид бидэнд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө ус агаар мэт хэрэгтэй ч түүнийг даган албан ёсоор бий болох ёс зүй, зарчим, хүндлэл зайлшгүй чухал.
“Сайн сэтгүүлч байхыг хичээх бус харин сайн хүн байхыг хичээх хэрэгтэй” гэх үг байдаг. Сэтгүүлчийн олон нийтэд түгээж буй мэдээ мэдээлэл, бүтээл бүрийн ард хэн нэгэн хүний хувь заяа хамтдаа явж байдаг болохоор тэр. Тиймээс л “үг бүрээ нягтал, баримтаар баталгаажуул, нягтал, шалга... бас дахин нягтал” гэх үгс мэргэжил нэгтнүүдийн маань чихэнд өдөр бүр сонсогдож, цуурайтан түгж байх учиртай.
Мэдээж алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. Гэхдээ алдаанаасаа суралцдаг, уучлалт гуйх ёс зүйтэй байна гэдэг сайхан чанар.
Энэ жилийн хувьд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдах магадлалтай. Хэрвээ ингэж чадвал эздийг ил болгох, редакцын хараат бус байдлыг хангах, редакцууд ёс зүйн зарчмаа баталж, мэргэжлийн алдаа гаргасан бол түүнийг нь хэлэлцэх Хэвлэлийн ёс зүйн зөвлөл байгуулагдах гээд олон нааштай өөрчлөлтүүд бий болно. Хэвлэлийн ёс зүйн зөвлөл ч байгуулагдаад хэдийнээ ажлаа эхлүүлсэн. Гэтэл үүнтэй зэрэгцээд Гэмт хэргийн тухай хуульд сэтгүүлчдийн мэргэжлийн алдааг хулгай, дээрэм, танхайн гэмт хэрэгтэй адилтган үзэж, шийтгэхээр төсөлдөө тусгасан нь тун аюултай. Олон улсад сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдаж, цагдан хорих нь Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг хэмээн тооцогддог. Тиймээс гэмт хэргийг хуульчлан батлахыг эрхбиш үл зөвшөөрнө хэмээн найдна.
Хэвлэл мэдээллийн салбарынхандаа Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе.