Казахстаны Атырау хотод Ардын баатар Исатай Тайманов болон Махамбет Өтемисовын дурсгалд зориулсан боксын олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнд Монголын боксчид амжилттай оролцлоо.
Долоо дахь жилдээ зохиогдсон уг тэмцээнд ОХУ, Монгол, БНХАУ, Казахстан, Узбекстан, Киргизстан, Тажикстан, Унгар зэрэг арав гаруй ширэн бээлийтнүүд өрсөлдлөө.
Монголын боксчдоос 56кг-д тоглосон ОУХМ Э.Идэрхүү алтан медаль хүртлээ.
52 кг-д өрсөлдсөн ОУХМ А.Нурлан шигшээд дэвжээний эзэн тамирчинд ялагдаж мөнгөн медаль зүүлээ.
49 кг-ын жинд ОУХМ Г.Ариунболд , спортын мастер Т.Жолдасбек, 69 кг-д олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий хошой хүрэлтэй, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, 85 кг-ын жинд ОУХМ С.Эрдэнбаяр нар хүрэл медаль хүртлээ.
Шагнал гардуулах үеэр Атырау мужийн боксын ахлах дасгалжуулагч Канат Оракбаев манай У.Мөнх-Эрдэнэ гавьяатад хүндэтгэл үзүүлж тоорцог малгай өмсүүлж, өргөмжлөл гардуулжээ.