Кэмбрижийн гүнгийн авхай Кэтрин Миддлтон Лондонгийн цагаар 08:34 цагт /Улаанбаатарын цагаар 16:34/ Сэнт Мэри эмнэлэгт 3.7 кг охин төрүүллээ.
Ээж охин хоёрын бие сайн байгаа бөгөөд ханхүү Уиллиам гэргийгээ төрөхөд хамт байжээ. Ийнхүү хоёр нас ч хүрээгүй бяцхан ханхүү Жорж Александр Луи охин дүүтэй боллоо.
Тэд хүүхдийнхээ хүйсийг мэдээгүй байсан гэдэг. Шинэхэн мэндэлсэн гүнж ээлж дарааллаараа өвөө ханхүү Чарльз, аав Уиллиам болон ах Жорж нарынхаа дараах хаан суудлын дөрөв дэх үе залгамжлагч болох юм.
Одоо дэлхий нийтэд бяцхан гүнжид ямар нэр өгөх бол гэдэг нь хамгийн сонирхолтой асуулт болж үлдэж байна.
Тэдэнд Ерөнхий сайд Дэвид Кэмерон "Кэмбрижийн гүн, гүнгийн авхай хоёртоо охинтой болсонд нь баяр хүргэе. Би тэдний өмнөөс маш их баяртай байна" гэж жиргэжээ.
Мөн Ерөнхий сайдын орлогч Ник Клегг эхнэр Мириамийн хамт тэдэнд хамгийн сайн сайхныг хүсч буйгаа Твиттерээрээ дамжуулан бичсэн байна.