Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Балбад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Эверестийн оргилын өндөр 2.54 см-аар намссан тухай эрдэмтэд мэдээллээ.
Геофизикийн судалгааны UNAVCO консорциумын мэдээллээр дэлхийн хамгийн өндөр оргил нэг ямх буюу 2.54 см-аар багасчээ. Энэхүү дүгнэлтийг эрдэмтэд дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Жомолунгма оргилын дээгүүр өнгөрсөн “Страж1” хиймэл дагуулын мэдээллээс гаргасан байна.
Харин судалгааны нэгдсэн институтын ажилтан, хүрээлэн буй орчныг хамгаалах салбарыг хариуцсан профессор Рожер Билхам оргилын өндөр нэгээс хоёр мм-ээр л багассан гэж үзэж байна. Гэвч тэрбээр Гималайн уулан дахь Аннапурнагийн өндөр газар хөдлөлтийн улмаас 20 см-аар нэмэгдсэн гэж үзэж байна.
Германы сансрын судалгааны төв мөн л Катмандугийн газрын гадаргуу /2.5 мянган кв. км орчим талбай/ өмнө байснаасаа ойролцоогоор 91 см-аар өндөр болсон гэх дүгнэлтэнд хүрчээ.
Ямартай ч эрдэмтэд бүгд хүчтэй чичирхийлэл гадаргуунд нөлөөлж, өндөрт ямар нэг хэмжээгээр өөрчлөлт орсон гэдэгт бүрэн итгэлтэй байна.