БНХАУ-ын эдийн засгийн өсөлт нь дэлхийн эдийн засгийг хямралаас татан авч байсан ч өнөөгийн удаашрал нь олон улсыг хямралд хүргэхгүй гэж “Capital Economics” судалгааны байгууллагын шинжээчид үзэж байна.
Учир нь БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2015 оны байдлаар 11 их наяд ам.долларыг давах хүлээлттэй байгаа нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад тав дахин өссөн үзүүлэлт болоод байгаа юм.
Тиймээс энэ нь ирэх таван жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 хувийг бүрдүүлэхэд хангалттай гэж тус байгууллагаас тооцоолжээ. Үүнээс гадна БНХАУ-ын эдийн засаг удааширч байгаа ч бусад улс орнуудыг дэмжихүйц хэмжээнд хадгалагдаж байгааг шинжээчид онцолж байна.
Ялангуяа дэлхийн түүхий эдийн 10 гаруй хувийг импортолдог тус улсын хувьд газрын тосны үнэ буурсан нь давуу тал болж байгаа аж. Өөрөөр хэлбэл импортын зардал буурснаар бусад салбаруудад хийх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгджээ.
Тухайлбал БНХАУ дахь “iPhone” гар утасны борлуулалт АНУ дахь борлуулалтаас анх удаа давснаас харж болохоор байгаа юм.