2014 оны дөрөвдүгээр сарын нэгний өдөр Чилийн хойд хэсэгт 8,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж зургаан хүн амиа алдсан бөгөөд 2500 гаруй байшин барилга сүйдэж, 80,000 хүн орох оронгүй болов. Үүнээс жил гаруйхан хугацааны дараа Балбад болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 7000 гаруй хүн амиа алдаж, хэдэн сая хүн орон гэргүй болжээ.
Эрх баригчид газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулснаас тав дахин их хэмжээний мөнгийг газар хөдлөлтийн дараах хор уршгийг арилгахад зарцуулж байна
Чилид болсон газар хөдлөлтийн талаар дэлхий нийт тэгсгээд намжсан бол Балбад болсон газар хөдлөлт одоо ч үндсэн мэдээлэл хэвээр байна. Гэтэл яагаад ойролцоо хүчтэй газар хөдлөлтийн хор хохирол ийм хол зөрүүтэй байна вэ?
Нэгдүгээрт тухайн орны хөрөнгө чинээ, байшин, барилгын чанарын асуудал байх нь зүйн хэрэг. 1960 онд болсон 9,5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Чилид 5500 хүн амиа алдаж байжээ.
Үүний дараа эрх баригчид хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй байшин, барилга барих стандарт тогтоож, өнөөдөр тэнд газар хөдлөлтөөс үүсэх хохирлын хэмжээ тун багаар хэмжигдэж байна.
Гэтэл Балбад газар хөдлөлтөд тэсвэртэй барилга хэдхэн байсан учраас долоо хоногийн өмнө болсон байгалийн гамшгийн улмаас 300,000 гаруй байшин газрын хөрстэй тэгшлэгджээ.
Гэхдээ хөрөнгө чинээ, барилгын стандарт бүхнийг тодорхойлж чадахгүй. Газарзүйн байршил гэдэг тун чухал нөлөөтэй. Балба улс шилжилт хөдөлгөөний идэвхтэй бүсэд оршдог. Энэтхэг, Ази тивтэй харшилдаж буй хэсэг гэсэн үг.
Гэхдээ Балба оршин буй хэсэгт жилд дунджаар 4,5 см гарч байдаг учир томоохон хэмжээний газар хөдлөлт хэдэн арван жилд нэг удаа болно. Харин Номхон далайн ёроол жилд 10 см-ээр зөрүү гарч байгаа хэсэгт ойрхон орших Чили улсад жил алгасахгүй газар хөдлөлт болдог аж.
Тэгвэл Африк, Араб, ЕвроАзийн хавтангууд байнга харшилдаж байдаг хэсэгт орших Истанбул, Тегеран, Табриз, Ашхабад хотууд дэлхий дээрх хамгийн аюултай газарт байрладаг.
“Хил хязгааргүй газар хөдлөлт” төслийн ахлагч, Кембрижийн их сургуулийн геологич Жеймс Жексон “Хавтангуудын шилжилт хөдөлгөөн бага байх тусам газар хөдлөх магадлал хэдэн мянганаар хэмжигдэх нь бий. Тийм ч учраас тухайн бүсэд газар хөдлөлт болсон гэдгийг түүх тэмдэглэж үлдэлгүй, бид мэдэлгүй өнгөрч болно” гэжээ.
Aрав, хорин жилийн дараа болох бүр ч хүчтэй газар хөдлөлтийн дөнгөж эхлэл байж магадгүй аж
1900 оноос хойш болсон шилжилт хөдөлгөөнөөс үүсэлтэй газар хөдлөлтүүд, далайн эргээр байрладаг аливаа улсуудад болсон газар хөдлөлттэй харьцуулахад хоёр дахин олон хүний аминд хүрсэн байна.
Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Жексон болон түүний багийнхан Иран, Казахстан, Хятад зэрэг орнуудад шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр газар хөдлөлт үүсэж байгааг судалж байгаа аж.
Өндөр нягтралтай хиймэл дагуулын зургаар дамжуулан тэд хаана шилжилт хөдөлгөөн болж болохыг таамагладаг юм байна. Түүнчлэн сейсмийн долгионы тусламжтай газар доор юу байгааг мэдэж болно.
Балбын хувьд энэ мэт бүхий л мэдээллийг цуглуулж, орон нутгийн болон хувийн байгууллагууд газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх олон ажлыг зохион байгуулаад байжээ.
Хэдийгээр амиа алдсан хүмүүсийн тоо арав, хорин мянга хүрч магадгүй болоод байгаа ч ийм хүчтэй газар хөдлөлтийн эцэст амиа алдагсдын тоо бага байгаа тухай Оксфордын Их сургуулийн геологич Филип Энгланд хэлсэн юм.
Одоогийн байдлаар эрх баригчид газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулснаас тав дахин их хэмжээний мөнгийг газар хөдлөлтийн дараах хор уршгийг арилгахад зарцуулж байна.
Тэрчлэн энэ удаагийн газар хөдлөлт дахиад арав, хорин жилийн дараа болох бүр ч хүчтэй газар хөдлөлтийн дөнгөж эхлэл байж магадгүй аж. Гэхдээ тэр үед бид бүр ч илүү бэлтгэлтэй байж чадах биз ээ.