“Зууны тулаан” нэртэйгээр өчигдөр Менни Пакьяо, Флойд Мейуэйтэр нарын хооронд болсон боксын тулаан үзэгчдийн таашаалд төдийлөн нийцсэнгүй. Менни тулааны дараа “Флойд юу ч хийхгүй, тойроод л гүйгээд байсан” гэж мэдэгдсэн төдийгүй Филиппинчүүд үндэсний баатраа дахин дэвжээнд гаргахыг хүсэж байна.
Флойд Мейуэйтэр тулааны эцэст:
180,000,000 ам. доллар олсон
Нэг үед 15,000,000 ам. доллар
Нэг минутад 5,000,000 ам. доллар
Нэг секундэд 83,333 ам. доллар гэсэн үг.
Манилад дэлгүүрт ажилладаг, 19 настай Гел Букани “Бидэнд огтхон ч хангалтгүй байна. Дахин тулалдах хэрэгтэй” гэжээ. Харин 23 настай Майк Каменза “Бүх Филиппинчүүд сэтгэл дундуур байна. Менни бүх чадлаа дайчилсан, гэвч хариуд нь юу ч үгүй хоцорлоо” гэсэн юм.
Америкийн боксчин Флойд Мейуэйтэрт ялагдсан ч гэсэн “PacMan”-ыг гэх хүмүүсийн сэтгэл гундсангүй. Пакьяо эх орондоо үндэсний баатар, ард түмний хайртай хүү учир энэ нь ч аргагүй биз.
Тэрээр зөвхөн боксчин ч биш, конгрессын гишүүн, дуучин, сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагч, савласан уснаас эхлээд их дэлгүүр хүртэл түүний нэрээр нэрлэгдсэн олон зүйл Филиппинд бий.
Үндэсний сувгууд түүний тулааныг шууд дамжуулж, цэнгэлдэх хүрээлэн, цэцэрлэгт хүрээлэн, кино театрууд хүртэл зөвхөн Пакьяо, Флойд хоёрын тулаанаар амьсгалж олон сая Филиппинчүүд шууд үзсэн тулаандаа сэтгэл дундуур үлдлээ.
Хүнд цохилт үгүй бүтэн 12 үеийн дараа Меннигийн хөгжөөн дэмжигчид шүүгчдийг Пакьяогийн гарыг өргөнө гэдэгт найдаж байв. Гэвч үр дүн нь эсрэгээр гарсан билээ.
Тулааны дараа гудамжаар холхих Филиппинчүүд нэг их зүйл ярихыг хүсэхгүй байсан ч тэд нэг л зүйлийг хүсэж байв. Тэд хоёр тамирчныг дахин тулалдаасай гэж хүсэж байна.
Эх сурвалж: CNN