2016 оны долоодугаар сард Улаанбаатар хотноо АСЕМ-ийн чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн дүүрэг бүрийн 152 хороонд үйл ажиллагаа явуулж буй хамгийн сайхан тохижилт, ногоон байгууламжтай байгууллагыг шалгаруулах болзолт уралдаан зарласан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тус уралдаанд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгжүүд оролцох бөгөөд эхний шатанд 800 гаруй байгууллага, хоёрдугаар шатанд 147, эцсийн шатанд 87 байгууллагыг 41 номинациар шалгаруулж шагнаж урамшуулах юм.
Байгууллагуудыг гадна фасад, ногоон байгууламж, дэд бүтэц, гэрэлтүүлэг, хаяг, чимэглэл реклам зэргээр нь дүгнэж шалгаруулна.
Аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн тогтоолоор батлагдсан 50 хүртэлх мкв зам талбайн тохижилтын ажлыг хийх ёстой юм байна.
Барилга байгууламж, талбайн хэмжээ загвараас шалтгаалаад авто зогсоол, хашлага, ногоон байгууламж зэргийг байгууллагууд өөрсдийн зардлаар засаж тохижуулах бөгөөд мэргэжил аргазүйн зөвлөгөөг тухайн хороог хариуцсан ажлын хэсгийн мэргэжилтнүүд өгөх юм.
Ажлын хэсэгт дүүргийн Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Хүнс худалдаа үйлдвэр худалдааны хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хорооны Засаг дарга нараас бүтсэн ажлын хэсэг хоёроос гурван хороог хамарч ажлаа хэрэгжүүлэх юм байна.