2014 онд "Улаанбаатар-Уран баримал" фестиваль болж, амжилттай оролцсон уран бүтээлчдийн баримлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан билээ. Тэгвэл энэхүү тэмцээний үргэлжлэл болон "Улаанбаатар-Уран баримал-2015" уралдаан болох гэж байна.
Тэмцээнд уран бүтээлчдийн эскизийг хүлээн авах ба шилдэг 15 бүтээлийг шалгаруулж, мөнгөн шагнал олгох гэнэ.
Уран бүтээлчид тавдугаар сарын 18-ны өдөр хүртэл эскизээ явуулах бөгөөд 20-ны өдөр олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүтээлийг танилцуулж нээлтийн арга хэмжээг зохион байгуулах юм байна.
Тавдугаар сарын 21-ний өдрөөс зургаадугаар сарын 17-ны өдөр хүртэл Монголын урчуудын эвлэлийн А,Б урланд бүтээлийг бүтээж туурвих бол зургаадугаар сарын 20-ноос 25-ны хооронд гудамж талбайд байршуулах юм.
Уралдааны хаалтын ажиллагааг зургаадугаар сарын 27-ны өдрийн бямба гаригийн 12.00 цагт Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд зохион байгуулж ялагчдыг тодруулах гэнэ.
Тэмцээнд 1-р байр эзэлсэн оролцогчид 5 сая төгрөг, цом өргөмжлөл, 2-р байранд 4 сая төгрөг, өргөмжлөл, 3-р байранд хоёр хүн шалгаруулах бөгөөд тус бүр 3 сая, тусгай байранд 11 хүн шалгаруулж, тус бүр 700 мянган төгрөгийн шагнал олгох юм.
Тус "Улаанбаатар-Уран баримал-2015" уралдааныг туралдааныг хот чимэглэлийн уран баримлыг хөгжүүлэх зорилготой зохион байгуулж байна. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд хөшөө дурсгалын монументаль баримлууд ихэвчлэн байдаг учраас энэ оноос чимэглэлийн баримлыг нэвтрүүлэх зорилготой юм байна.
Тэмцээнд шалгарсан шилдэг 15 бүтээлийг нэр дурдсан 11 гудамж талбайд байршуулах гэнэ. Тухайлбал,
- Наадамчдын зам
- Монгол бөхийн өргөө
- Ард кино театр
- Монгол банкны замын эсрэг талын талбай
- 120 мянгатын автобусны буудлын баруун талын тохижилттой талбай
- Сэлбийн голын тохижуулсан хэсэн
- Ю.Цэдэнбалын нэрэмжит талбай
- Хайрын төгөл цэцэрлэг
- Ард Аюуш, Энэбишийн өргөн чөлөөний хэсэгт
- Занабазарын гудамж
- Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд байршуулах юм байна.