Өнөөдрийн байдлаар нийслэлийн нэг дүүрэг, 17 суманд малын халдварт өвчин гараад байгаа талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.
Тухайлбал, Хан-Уул дүүрэгт “Гахайн мялзан” өвчин, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн дөрвөн суманд “Хонины цэцэг өвчний” гурав, Булган, Хөвсгөл аймгийн хоёр суманд “Боом” өвчний хоёр, Булган аймгийн нэг суманд “Цусан халдвар” өвчний нэг, Говь-Алтай, Дорнод, Төв, Булган, Хөвсгөл аймгийн 10 суманд “Галзуу” өвчний 11, нийт нэг дүүрэг, найман аймгийн 17 суманд малын халдварт өвчний 18 тохиолдол гараад байна.
Дээрх нутаг дэвсгэрт Засаг даргын захирамжаар хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоон ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж байгаа аж.
Малын халдварт өвчин гарч байгаа нь:
-Өмнө нь халдварт өвчин гарсан голомт бүхий нутгийн малыг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд бүрэн хамруулаагүй, вакциныг график хугацаанд нь нийлүүлээгүй
-Тухайн бүс нутгаас бусад аймаг, сум хоорондох малын шилжилт хөдөлгөөн их, ариутгал, халдваргүйжүүлэлтийн чанар, үхсэн малын сэг зэмийн устгал, вакцины хадгалалт, тээвэрлэлт, халдварт өвчний сэжиг илэрсэн, мал олноор хорогдсон тухайгаа мэргэжлийн байгууллагуудад яаралтай мэдэгдэж холбогдох арга хэмжээ авдаггүй
-Байгаль, цаг уурын нөхцөл байдлаас болж зэрлэг амьтад турж эцэн, өвчилж өвчин тараадаг, халдварт, гоц халдварт өвчний голомттой хөрш болон бусад улс орон мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэх, хилийн боомтуудын ариутгал халдваргүйжүүлэлт, ариутгалын бэлдмэлийн нөөц хүрэлцээ чанар тааруу зэрэгтэй холбоотой.
2015 он гарсаар давхардсан тоогоор 11 аймаг 21 сум, нийслэлийн нэг дүүргийн нутагт шүлхий нэг, галзуугийн 32, гахайн сонгомол мялзан нэг, цэцэг дөрөв, боом зургаа, хорт салст халуурал өвчин дөрөв гарчээ.