Oдоогоос дөрвөн жилийн өмнө Монгол улсын хилээр 83,000 автомашин орж ирж байжээ. Энэ тоо өнөөдөр бүр ч их болсон гэдэг нь ойлгомжтой. Түүнчлэн дийлэнхийг нь бид Японоос оруулж ирдэг аж. Японоос орж ирж байгаа автомашинуудыг дагаж “ЯПОН” бичиг хүрч ирнэ. Гэтэл бид үүнийг нь хэр сайн ойлгодог вэ?
Өмнөх нийтлэлээр бид та бүхэнд "Техникийн зах" дээрээс хийсэн сурвалжлагыг хүргэсэн билээ. Харин одоо Японы дуудлага худалдаан дээрээс шууд оруулж ирэхэд ямар байдаг, Auction бичгийн тухай мэдээллийг хүргэе.
Япон хэл Хирагана, Катакана гэх 92 үсэг, 50,000 орчим Ханз үсэгтэй гэх
Япон хэлийг Япончууд өөрсдөө насаараа сурдаг гэх үг бий. Тэгэхээр бусад орны иргэд сурахын тулд чамгүй урт хугацаа зарцуулна гэдэг ойлгомжтой. Япон хэл Хирагана, Катакана гэх 92 үсэг, 50,000 орчим Ханз үсэгтэй гэх.
Арлын орноос ирж байгаа машинуудын дийлэнх нь Auction буюу дуудлага худалдаанаас авсан машин байж таарна. Япончууд мэдээж хэрэг зарж байгаа машиныхаа бичиг баримтыг цэг, таслалын алдаагүй бүрдүүлнэ.
ХАРИН АСУУДАЛ МАНАЙ ХИЛИЙГ ДАВСНЫ ДАРАА ҮҮСЭХ АЖ
Хоёр, гурван зуун мянган километрийн гүйлттэй машинуудын заалтыг ухрааж, бага явсан мэт харагдуулдан үнэ хүргэж зарах явдал газар авчээ. Техникийн захаас машин авах гэж байхад “Ухраагаад өгөх үү” гэж асуух нэгэн ч байна.
Олон улсад “Odometer” буюу машины гүйлтийн хэмжүүрийг өөрчлөн зарахыг гэмт хэрэг гэж үздэг. Гэтэл аналог хэмжүүртэй машин байтугай, дижитал хэмжүүртэй машины гүйлтийг хүртэл өөрчилж болох бөгөөд хялбархан дуурайгаад хийчих зааварчилгаа интернетээр нэг байна.
Тэгвэл эргээд Auction бичгийн тухай ярья. 50,000 орчим Ханз үсэг гэж бодохоор хэцүү ч юм шиг. Машин авах гээд очихоор танд “Май энэ Auction бичиг” гээд хэдэн сараалжилсан үсэг, тоо бүхий цаас харуулна. Мэдээж хэрэг танд машинаа зарж байгаа хүн сайхан тайлбарлаж өгөх л байх.
Гэхдээ л эргэлзээтэй. Олон хүний дунд хэнтэй ч тааралдаж болох шүү дээ. Тиймээс тэр цаасан дээр байгаа ерөнхий үзүүлэлтүүдийг ойлгодог болчихвол амар.
Гэхдээ та Японоос ирэх бичиг баримтыг ойлгохын тулд 50,000 ханз сурч, насаараа Япон хэл үзэх шаардлагагүй л дээ. Учир нь Auction бичиг дээрх бүхнийг доорх хүснэгтээр тайлбарлаж байна. Энэ хүснэгт дээр байгаа үндсэн үнэлгээнүүдийг ойлгочихсон байхад та машинд дагалдаж ирэх цаасан дээрхийг хангалттай ойлгоно.
Машин ашиглалт |
|
Үнэлгээ |
Тайлбар |
S |
Шинэ машин |
5 |
Бараг шинэ |
4,5 |
Маш сайн машин. Ямар нэг зураас, хонхорхой байхгүй |
4 |
Сайн машин. Бага зэрэг сэв зураастай |
3,5 |
Зураас, сэвтэй машин. Гэхдээ хэвийн |
3 |
Будаг нь халцарсан, том сэвтэй |
RA |
Багахан осолд орсон, стандартын дагуу засварт орсон |
R/A/0 |
Осолд орсон, зарим хэсгийг сольсон эсвэл зассан |
*** |
Осолд орж эвдэрсэн, засварлаагүй. Хөдөлгүүр гэмтсэн |
Салон |
|
Үнэлгээ |
Тайлбар |
А |
Салон шинэ |
В |
Салон цэвэрхэн. Маш ховор |
С |
Салоныг цэвэрлэх шаардлагатай. Гэмтэлгүй |
D |
Салоныг цэвэрлэх шаардлагатай. Бага зэргийн гэмтэлтэй |
E |
Салон муу, гэмтэлтэй. Засах шаардлагатай |
Гадны тал ашиглалт |
|
Үнэлгээ |
Тайлбар |
А1 |
Нүдэнд бараг харагдахгүй жижиг зураас |
А2 |
Бага зэргийн зураас |
А3 |
Том зураас |
U(B)1 |
Нүдэнд бараг харагдахгүй жижиг хонхорхой |
U(B)2 |
Бага зэргийн хонхорхой |
U(B)3 |
Том хонхорхой |
AU(AB)1 |
Жижиг зураастай хонхорхой |
AU(AB)2 |
Дунд зэргийн зураастай хонхорхой |
AU(AB)3 |
Том зураастай хонхорхой |
W1 |
Нүдэнд бараг харагдахгүй бага зэрэг засаж будсан |
W2 |
Бага зэрэг засаж будсан |
W3 |
Их хэмжээний засаж будсан |
P1 |
Халцарсан толбо, жижиг |
P2 |
Халцарсан толбо, дунд |
P3 |
Халцарсан толбо, том |
X |
Солих хэрэгтэй |
XX |
Сольсон |
S |
Зэвтэй |
САЙН, МУУГ НЬ МЭДЧИХВЭЛ СЭТГЭЛД АМАР
Таны авахыг хүсэж байгаа машин шинэ биш учраас элдэв сэв зураас, догол байх боломжтой. Гэтэл та хаанаа ямар сэвтэй, алийг нь сольсон зэргийг мэдэхгүй бол сэтгэлд сэвтэй. Харин оронд нь хаанаа юу байгаа гээд сайн, мууг нь мэдчихвэл амар байх болов уу.
Одоо тэгвэл миний сонирхож байгаа машины Auction бичгийг тайлж уншицгаая. Машин ашиглалтын үнэлгээ баруун дээд буланд “4” гэж байна. Энэ нь Сайн машин. Бага зэрэг сэв зураастай гэсэн үг.
Хөдөлгүүрийн багтаамж 1800, хар өнгөтэй, өнгөний код нь 202, бензинээр ажилладаг, таван хүний суудалтай, 11,920 иений хаягдлын төлбөр төлсөн, Приус маркийн машин
Үүний доор “С” үсэг тавьсан байгаа нь “Салоныг цэвэрлэх шаардлагатай. Гэмтэлгүй” гэсний илэрхийлэл аж. Голын хүснэгтийн хоёр дахь мөрний эхний нүдэнд үйлдвэрлэгдсэн он буюу 24/2 гэж бичжээ. Энэ нь Хесейгийн тооллын 24 оны хоёрдугаар сар гэсэн үг бөгөөд Хесейгийн тоолол 1988 оноос эхэлдэг.
Тэгэхээр энэ машин 2012 онд үйлдвэрлэгдсэн гэсэн үг. Энэ он тооллыг Грегорийн тоололд шилжүүлж ойлгохын тулд өөрийн амьдарч байгаа оноос 1988-ыг хасна. Жишээ нь 2015-1988=27. Одоо Хесейгийн тооллын 27 дугаар он аж.
46,888 гэсэн тооны ард “KM” гэх хэсгийг дугуйлсан байгааг та хараарай. Энэ нь тухайн машины гүйлтийг илэрхийлж байгаа бөгөөд хэрэв ухраасан, хөдөлгүүр гэмтсэн бол <<***>> тэмдэглэгээ хийдэг.
Харин доор байгаа машины дэлгэмэл зураг дээрээс харвал машины купер, зүүн урд тал, хамар, баруун хойд тал, хойд талын куперын дэргэд “А1” буюу үл мэдэг сэвтэй гэх үнэлгээ тавьжээ. Харин дөрвөн хаалга нь “U1” буюу Нүдэнд бараг харагдахгүй жижиг хонхорхойтой гэсэн байна.
Түүнчлэн зарим нэг мэдээллийг нэмэлт болгон хүргэхэд энэ машины хөдөлгүүрийн багтаамж 1800, хар өнгөтэй, өнгөний код нь 202, бензинээр ажилладаг, таван хүний суудалтай, 11,920 иений хаягдлын төлбөр төлсөн, Приус маркийн машин гэжээ.
Ерөнхийдөө энэ машин тун сайн үнэлгээтэй, сэв зураас багатай аж. Ингээд өөрт хэрэгтэй мэдээллүүдээ ойлгосны дараа та машиныхаа аль хэсэгт ямар гэдгийг мэдчихэж байна. Улаан зурааснаас дээшхи болон доошхи хэсэгт бичгийн хэв өөрчлөгдсөн байгааг та харж болно.
Дээд талынх нь тухайн машиныг дуудлага худалдаанд оруулахаар зарсан хүний бөглөсөн хэсэг бол доод талынх нь хэсгийг хүлээн авсан дуудлага худалдааны газрын ажилтан бөглөжээ.
ЯПОНООС ДУУДЛАГА ХУДАЛДААГААР МАШИН АВСАН НЬ
Нэгдүгээрт та тухайн машиныг ямар үнээр худалдаж авахаас бүх зүйл шалтгаална. Жишээ нь доорх тохиолдолд би 500,000 иен буюу 8,2 сая төгрөгөөр дуудлага худалдаанаас машиныг авч байгаа(1).
Харин үүний дараа Японы экспортын татвар болох 8%(2), хадгалсан, боомт хүртэл ачсан, бэлтгэх зардал гэх мэтэд 100,000 иен(3), тээврийн зардал болох 900 ам. доллар(4), онцгой албан татвар(5), гаалийн албан татвар буюу (1+3+4)*5%, НӨАТ (1+3+4+5)*10% гэсэн төлбөрийг төлж байж машин миний гар дээрх ирэх үнэ гарах аж. /Жич: Энэхүү үнийг PRIUS 30 автомашины үнийг тооцож гаргасан бөгөөд, үнэ дээшээ доошоо хэлбэлзэнэ гэдгийг санана уу/