Гуанжоу дахь Сунь Ят Сений нэрэмжит Их сургуулийн судалгааны төвийн эрдэмтэд хүний үр хөврөлийн генийн кодонд анх удаа өөрчлөлт оруулж чадлаа. Хүний генийн инженерчлэлийн ёс зүйд шинээр маргаан дэгдээж болзошгүй гэж үзсэнээс судалгааны дүнг хязгаарлагдмал хүрээнд тараасан байна.
Хятадын судлаачид үр шилжүүлэн суулгах орон нутгийн эмнэлгээс гаралтай үр хөврөлийг ашиглан, болзошгүй үхлийн аюултай цусны өвчнийг хариуцагч генийг авч хаях арга сүвэгчилжээ. Ёс зүйн үүднээс зориуд амьд төрөх боломжгүй үр хөврөл ашигласан гэдгийг уг судалгааны тайланд зориуд онцлон анхааруулсан болохоор генийн өөрчлөлттэй хүүхэд хорвоод мэндлэх тухай ярих нь хараахан болоогүй байна.
Жүн Жяхуан тэргүүтэй эрдэмтдийн хийсэн генийн өөрчлөлтийг туршилтад орсон үр хөврөл болгон тэсэж чадаагүй аж. Генийн кодыг нь өөрчилсөн 86 үр хөврөлөөс 71 нь тэсэж, тэсэж үлдсэн үр хөврөлөөс 54 нь өөрчлөлтийг өөртөө нэвтрүүлж, үүнээс ердөө 28 үр хөврөл өөрт нь суулгасан донор материалыг хүлээн авчээ. Гэхдээ үр хөврөл дэх генийн шинэ хувилбар тэр болгон байх ёстой газраа байж чадсангүй. Мөн өөрчлөлт орсны дараа ДНХ-ийн бусад хэсэгт урьдчилан тооцоолоогүй мутаци үүсэж байгааг эрдэмтэд илрүүлсэн байна.
Генийн өөрчлөлт нь хүний ирээдүйн үр удамд удамшин үлдэж болзошгүй
Генийн материалыг өөрчилж засахад ашигладаг, “CRISPR” хэмээн нэрлэдэг энэхүү технологийг ашиглан хүний геномоос өвчнийг нь салгаж хаяад зогсохгүй, оюун ухаан, гоо сайхан гэх мэт онцлог шинж чанарыг ч сайжруулж болно.
Одоогоор Хятадын эрдэмтдийн хийсэн судалгааны ажлын мөн чанарыг нарийвчлан шалгах хүртэл “CRISPR”-ийг хүний ген өөрчлөхөд хэрэглэлгүй, түр хориг тавих хэрэгтэй хэмээн дэлхийн зарим эрдэмтэд уриалга гаргаад байна. Эрдэмтэд генийн инженерчлэлийн ийм “аварга боломж нь” хүний эрүүл мэнд, сайн сайхан байдалд үл мэдэгдэх эрсдэл учруулна” хэмээн анхааруулжээ. Үүнтэй холбогдуулан биологичид иймэрхүү генийн өөрчлөлт нь хүний ирээдүйн үр удамд удамшин үлдэж болзошгүй сөрөг өөрчлөлт үүсгэх аюултай талаар дурдсан байна.
Саяхан болтол цаашид удамших чадвартай генийн өөрчлөлт хийх нь алс ирээдүйн хэрэг байлаа. Геномийг зүгээр шалган үзэж, түүнээс тодорхой өвчин үүсгэгч генийг “тайрч хаях” онолыг амьдралд хэрэгжүүлэхэд бараг тулж ирээд байгаа боловч судлаачдад “бай”-гаа алдалгүй оновчтой, зөв зүсэж чаддаг “хутга” дутагдаж байв. 2012 онд ийм “хутга” болох “CRISPR” гарснаар тухайн үедээ хулгана, сармагчин зэрэг амьтдын генийн материалыг өөрчлөхөд ашиглаж эхэлсэн юм. Харин хүний геномд өөрчлөлт хийхэд ашигласан нь анх удаа болж байна.
Гэхдээ генийн өөрчлөлтгүй үе тэнгийнхнээсээ илүү ухаалаг, илүү хөөрхөн нялхас үйлдвэрлэдэг болтол өдий гэдгийг энэхүү судалгаа харуулж байгааг эрдэмтэд анхааруулсаар. Ёс зүйн шалтгаанаар “Nature and Science” сэтгүүл хэвлэхээс татгалзсанаас болоод уг материал “Protein and Cell” хэмээх олон нийтэд нээлттэй сэтгүүлд хэвлэгдсэн байна.
Г.Очирбат