Өчигдөр Техас мужид болж байсан “Номлогч Мухаммедын хөргийн үзэсгэлэн”-гийн үеэр хоёр этгээд гал нээж, цагдаа нарын гарт амиа алдсан билээ. Тэгвэл буутай хоёр этгээдийн нэг нь терроризмд сэжиглэгдэж байсан Элтон Симпсон гэгч байжээ.
Түүнийг 2006 онд цагдаа нар мөрдөж байсан бол 2010 онд Сомали руу явах аяллынхаа зорилгыг худал мэдүүлсэн хэргээр буруутгаж байсан байна. Элтон өөрийн хамсаатан Надир Сүүфигийн хамт Даллас дахь уулзалтын танхимын гадна гал нээжээ.
Симпсоны гэр бүлийнхэн мэдүүлэгтээ түүнийг ийм зүйл төлөвлөж байгааг мэдээгүй гэсэн бөгөөд тун их харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Өчигдөр Холбооны Мөрдөх товчооны ажилтнууд Симпсон болон Сүүфигийн унаж явсан цагаан өнгөтэй, бүхээгт тэргийг шалгажээ.
Машин дотроос тэсрэх бодис олдож магадгүй хэмээн эмээж байсан ч нөөц сумнаас өөр зүйл олдоогүй аж. Буудалцааны үеэр нэг цагдаагийн ажилтан хөлөндөө шархадсан байна.
Хэрэгтнүүд танхимын гадна гал нээх болсон гол шалтгаан нь Номлогч Мухаммедын шог зураг зурах даалгавартай, 10,000 шагналтай тэмцээн байжээ. Гэтэл Мухаммедыг дүрслэх нь Исламын шашинтнуудын хувьд том доромжлол.
Жишээ нь өнгөрсөн нэгдүгээр сард Францын Шарли сонины байранд болсон халдлагын гол шалтгаан нь сонины нүүрэнд Мухаммедын зургийг дүрсэлсэнтэй холбоотой байсан билээ. Энэ хэргийн улмаас 12 хүн амиа алдсан.
Эх сурвалж: CNN