"Онлайн эрх чөлөө” эвслийн сайд нарын тавдугаар бага хурал Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө.
ЮНЕСКО, ЮНИСЕФ болон Азийн сан, Эмнести интернэйшл, “Human Rights Watch”, “Дижитал Партнерс глобаль” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллага, “Google”, “Mozilla”, “Twitter” зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниуд болон 60 орчим орны төлөөлөл гээд бага хуралд 300-400 хүн оролцож байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолсон.
Одоогоос таван жилийн өмнө 2011 оны арванхоёрдугаар сард Нидерланд улсын Гадаад хэргийн сайд Ури Розенталийн санаачилгаар интернэтийн эрх чөлөөг баталгаажуулахад төр, засгийн гүйцэтгэх үүргийг 15 улс Гаага хотноо хамтран хэлэлцээд “Онлайн эрх чөлөө” эвслийг байгуулсан нь өдгөө нөлөө бүхий олон улсын хөдөлгөөн болоод байна.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн "Онлайн эрх чөлөө” эвслийн сайд нарын тавдугаар бага хурлыг GoGo News Agency шууд дамжууллаа. Та Монгол хэл дээрх мэдээллийг ЭНД дарж, харин англи хэлээр бол ЭНД дарж авна уу.