Дэлхийн олон орны жуулчид эдгээр өдрүүдэд Италийн Милан хотыг зорьж байна. Тавдугаар сарын нэгний өдрөөс албан ёсоор эхэлж буй “Дэлхийн үзэсгэлэн, яармаг 2015” ирээдүйн хүнсийг тодорхойлох бөгөөд аравдугаар сард дуусах билээ.
2020 оны Дэлхийн үзэсгэлэн яармаг Дубайд болно
Энэхүү арга хэмжээнд дэлхийн 145 орон оролцож, 20 гаруй сая зочид ирэх бөгөөд 2010 оны Шанхайд зохиогдсон “Үзэсгэлэн, яармаг”-ийн дээд амжилтыг эвдэх төлөвтэй байгаа аж.
Оролцож байгаа улс орнууд өөрсдийн соёл, ёс заншил, бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхий нийтэд таниулах том боломж болдог энэ үзэсгэлэн таван жилд ганцхан удаа болох бөгөөд зургаан долоо хоногоос зургаан сарын турш үргэлжилнэ.
Бүхэл бүтэн хагас жилийн турш дэлхий нийтийн анхаарлын төвд орох энэхүү үзэсгэлэнгийн нэг онцлох зүйл нь архитекторын гайхамшгуудыг улс орнууд дэлгэн харуулж, өөрсдийгөө илэрхийлдэгт оршино.
Тиймээс түүхийн явцад үзэсгэлэнд зориулан босгосон гайхалтай байгууламжуудаас толилуулж байна.
Эйфелийн цамхаг /Парис/
Густав Эйфелийн гаргасан загвар Францын засгийн газрын таашаалд нийцэж 1889 оны “Дэлхийн Үзэсгэлэн Яармаг”-т зориулан босгожээ. 20 жилийн настай гэж үзэж байсан тухайн үеийн хамгийн өндөр цамхаг өнөөдрийг ч хүртэл сүндэрлэсээр буй.
Дэлхийн хамгийн олон хүн зочилсон/зарагдсан тасалбарын тоогоор/ байгууламж төдийгүй 435 тэрбум еврогийн үнэлгээгээр дэлхийн хамгийн үнэ цэнэтэй бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог.
Феррисийн алсыг харагч /Чикаго/
Жорж Вашингтон Гейл Феррис 1893 онд Чикагод зохиогдсон Дэлхийн үзэсгэлэн Яармагт өөрийн бүтээсэн 80 метрийн өндөртэй алсыг харагчаа танилцуулжээ. Тухайн үедээ энэ бүтээл гангаар цутгаж хийсэн нэг бүхэл хамгийн том дугуй байв.
Нэг дор 2160 хүнд үйлчлэх чадалтай алсыг харагчид суухын тулд хүмүүс 50 цент төлдөг байсан бөгөөд Дэлхийн Үзэсгэлэн яармагийг санхүүгийн бэрхшээлээс аварсан гэдгээрээ алдартай.
Феррис алсыг харагчийг Парисын Эйфелийн цамхгийн хариу болгон барьсан хэдий ч Густав Эйфелийн бүтээл дэлхий дахины анхаарлыг татаж, харин Феррисийн бүтээл мөнгө олоод л өндөрлөсөн аж.
Сансрын зүү /Сиэтл/
Сиэтл хотод сүндэрлэх 184 метрийн өндөртэй Сансрын зүү цамхаг 1962 онд баригджээ. Сансрын уралдаан дөнгөж эхэлчихсэн, Америкчууд бүхнийг бүтээж чадна гэх эрмэлзэлдээ хөтлөгдсөн үе байлаа.
Дэлхийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулагчид хэдэн үеийн турш дуурсагдах зүйл бүтээхийг хүссэн нь мэдээж. Ингээд хариуд нь Эдуард Карлсон, Жонн Грахам нарын загварын дагуу орой нь нисдэг таваг мэт энэхүү барилгыг барьжээ.
Жилд нэг сая жуулчин хүлээн авдаг энэхүү барилга тэр л цаг мөчөөс хотын нэгэн бэлгэ тэмдэг болон “хадагдсан” аж.
Атомиум /Брюссель/
Дэлхийн үзэсгэлэн яармагт зориулан босгож, хэдэн үеэр дуурсагдах бүтээл болсон байгууламж бол яах аргагүй Атомиум. Инженер Андре Уотеркийний загвараар ТӨМРИЙН ТАЛСТЫГ 165 тэрбум дахин томруулсан энэ барилга нь одоо музей болжээ.
1958 онд анх олон нийтэд танилцуулсан энэ байгууламж 102 метрийн өндөртэй бөгөөд Европын хамгийн хачирхалтай барилгуудын нэгт тооцогддог.
Биосфер /Монреаль/
Монреальд орших 62 метрийн өндөртэй байгууламжийг архитектурч Бюкминстер Фюллерийн загвараар 1967 онд барьжээ. Байгууламж ашиглалтад орсон эхний зургаан сарын дотор 5,3 сая жуулчин хүлээн авсан гэдэг.
1976 оны галын улмаас ихэнх хэсэг нь шатсан ч төмөр хүрээ нь үлдэж, 1990 оныг хүртэл хаалгаа барьсан аж. Харин тухайн онд Канадын байгаль орчны яам 17,5 сая ам. доллароор байгууламжийг худалдан авч музей болгожээ.
Үүр 67 /Монреаль/
Мөн л 67 оны үзэсгэлэн яармагийн үеэр жуулчдын анхаарлыг татсан байгууламж. Сонирхолтой нь энэ загвар Израиль-Канад гаралтай архитектурч Моше Сафди өөрийн магистрын ажил аж.
Үүр 67 байгууламж нь 12 давхар бөгөөд яг л лего тоглоом адил өрсөн бүтэцтэй, 146 айлын багтаамжтай. Өнөөдөр энэ барилга Монреаль дахь хамгийн үнэтэй орон сууцнуудын нэг бөгөөд нэг байр нь 500,000-1,7 сая ам. доллароор зарагдаж байжээ.
Монжиукын шидэт усан оргилуур /Барселон/
1929 онд зохиогдсон Дэлхийн үзэсгэлэн яармагт зориулан Карлес Буигасын гаргасан загварыг бүтээж, бодит амьдрал дээр “Шидэт усан оргилуур” бий болгохын тулд 3000 гаруй хүн ажилласан гэдэг.
90 орчим жилийн дараа ч гэсэн энэхүү үзэсгэлэнт усан оргилуурын өнгө, гэрэл жуулчдын сонирхлыг татсаар.
Хятад Павильон /Шанхай/
Дэлхийн үзэсгэлэн яармагийн түүхэн дэх хамгийн том үзүүлэн болсон энэ байгууламж 17 сая жуулчин зочилсон 2010 оны Шанхайн яармагийн үеэр ашиглалтад оржээ.
220 сая ам. доллароор босгосон энэ бүтээлийг дал гарсан хөгшин Хө Жинтан загварыг нь гаргасан аж. Эртний Хятадын эзэн хааны титмийг дүрсэлсэн энэ байгууламж 63 метр өндөртэй.
Үзэсгэлэн яармагаас хоёр жилийн дараа Павилонийг Хятадын Урлагийн Музей болгожээ.
Эрх чөлөөний хөшөө /Нью Йорк/
Хэдийгээр Дэлхийн үзэсгэлэн яармагт зориулан босгоогүй ч 1876 оны Филадельфийн үзэсгэлэнгийн үеэр болон 1878 оны Парисын үзэсгэлэнгийн үеэр байгууламжийн хэсгийг нь ашигласан гэдэг.
Бамбар барьсан баруун гарыг нь анх Филадельфид олон нийтэд үзүүлсэн бол цээж хэсгийг нь Парис хотноо хүн төрөлхтөн анх харж байжээ. Гэхдээ 200 хэсгээс бүрдэх эрх чөлөөний бэлгэдэл 1885 оныг хүртэл Нью Йорк хотод ирээгүй юм.
Ингээд 1886 онд Франц, АНУ-ын эв найрамдлын бэлгэдэл болсон “Эрх чөлөөний хөшөө” албан ёсоор олон нийтэд нээлттэй болжээ.
Эх сурвалж: CNN