Тэнгэр уулын мухарт, кыргызчүүдэд хоёр асуудал бий. Эхнийх нь Кумторын алтны ордыг тойрсон маргаан. Удаах нь Ази Европыг хамгийн дөт замаар холбох, 268 километр урт торгоны төмөр замын төсөл юм. Манай хоёр толгойг тойрсон асуудалтай ойролцоо сонсогдож байна уу? Тэд ч, бид ч шийдлээ хайсаар байгаа бус уу?
АСУУДАЛ НОМЕР НЭГ. КУМТОРЫН ОРДЫГ ТОЙРСОН МАРГААН
Дэлхийд эрэмбээрээ хоёрт жагсдаг, алтны асар их нөөцтэй Кумторын орд тус улсын нэрийн хуудас болжээ.
Энэхүү орд нь тус улсын эдийн засгийн зүтгүүр бөгөөд нийт экспортын 34 хувийг алт бүрдүүлдэг гэнэ.
Ордыг Канадад төвтэй “Центерра голд” компани 1997 оноос хойш эзэмшиж, олборлолт хийж эхэлсэн байна. Тэд 2006 оны эцэс гэхэд нийт 180 мянган тонн алт олборлосон гэсэн дүн бий.
Гурван жил үргэлжилсэн маргаан одоо болтол шийдэгдэлгүй сунжирчээ
Гэхдээ нэг асуудал бий. Кыргызийн Засгийн газраас канадчуудыг байгаль орчныг бохирдуулж, эрүүл ахуйн болон аюулгүй ажиллагааны стандартыг мөрдөхгүй байгааг буруутгаж, 2012 оны дунд үед алт олборлох эрхийг нь түдгэлзүүлжээ. Учир нь тус компанийн ачааны машин алт угаахад ашигладаг 1762 кг натрийн цианид ачиж яваад осолд орсон юм. Үүний улмаас үхлийн тун нэртэй, онцгой хортой химийн бодис тус улсын Барскауны голд асгарсан байна. Нэлээд хэдэн хүний амь эрстэж, уг голын ойролцоо орших тосгоны иргэд хордсон мэдээлэл бий. Энэхүү хэргийн нөхөн төлбөрт нь Кыргызийн Засгийн газар канадчуудаас 3.7 сая ам.доллар л авчээ. Тиймээс ч тэд канадчуудад нүүр өгөх шинж алга.
“Центерра голд” компаниас кыргызчүүдийг “найрахын” тулд нэлээд олон санал тавьж. Тухайлбал, компанийнхаа 32.7 хувийг ч санал болгоод амжжээ. Өөрөөр хэлбэл, тус уурхайгаас алт олборлох хугацаанд Кыргызийн Засгийн газар “Центерра голд” компанийн 32.7 хувийг эзэмших нөхцөлтэй санал тавьсан байна. Харин үүний хариуд, Кумторын ордоос алт олборлоход кыргызчүүдийг оролцохгүй шүү гэж анхааруулсан байна.
Гурван жил үргэлжилсэн маргаан одоо болтол шийдэгдэлгүй сунжирчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Ерөнхий сайд асан Жоомарт Оторбаев “Бидний сонирхол танай компанийн хувьцаа биш” гэж мэдэгдээд, огцорсон аж. Өөрөөр хэлбэл, түүнийг канадчуудтай учраа ололцохгүй байгаад буруутган, кабинетыг нь тараасан юм байна. Түүний орыг Темир Сариев авсан ч өдгөө шийдэлд хүрээгүй л байна.
АСУУДАЛ НОМЕР ХОЁР. ТЭНГЭР УУЛЫН МУХАРДАЛ
Тэд 268 километр урт төмөр зам тавихаар 18 жилийн турш “мөрөөдөж” байна. Уг нь Зүүн Европ Хятадыг холбосон маш дөт чиглэл, Транс Сибирийн замаас 900 километрээр товч зам юм шүү дээ. Хятадууд энэхүү төмөр замыг барьснаар Европ руу маш дөт замаар, хямд зардлаар бүтээгдэхүүнээ хүргэх боломж бүрдэж байгаа юм. Тэгтэл Кыргызийн шинэ төмөр замыг тавих нь оросуудын эрх ашгийг хөндөөд эхэлжээ. Нэг үгээр хэлбэл, Транс-Сибирийн төмөр замтай энэхүү торгоны зам өрсөлдөх учиртай юм. Тиймээс ч тэднийг мухарт “шахаад” байгаа хэрэг.
Кыргыз Хятадын хилээс тус улсын өмнөд хэсэгт Узбекистантай хиллэдэг Карасугийн өртөө хүртэл гурван улсын хил дамнан 268 километр урт төмөр замыг тавина. Цөөнгүй удаа техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан ч тус улсын Засгийн газраас баталж, хүлээж авсангүй.
Энэхүү төмөр замыг тавих нийт өртөг нь хоёр тэрбум ам.доллар юм билээ. Бидний нэрлэдгээр мега төсөл юм. Мэдээж тэдэнд энэ хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломж байхгүй. Тиймээс ч хятадууд удаа дараа хөрөнгө оруулалт хийх санал тавьсаар иржээ. Учир нь хятадууд Транс-Сибирийн төмөр замаар дамжуулж Европын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Жилд дунджаар 50 сая тонн буюу 200.000 чингэлэг ачааг дэлхийн хамгийн урт төмөр замаар зөөдөг байна. Хамгийн үр ашиг муу зам гэж судалгааны байгууллагууд Транс-Сибирийн төмөр замыг тодорхойлсон байдаг. 100 жил ашиггүй ажиллаж буй Транс-Сибирийн төмөр замаар гэлдрэлгүй, харин Кыргызийн мөрөөдлийн шинэ төмөр замыг байгуулснаар Европын зах зээлд нийлүүлдэг тээврийн зардлаа багасгана гэж хятадууд тооцоолдог.
Судалгаанаас харахад, энэхүү төмөр замыг тавьснаар кыргызчүүд жил бүр 210 сая ам.доллар цохиод суух тооцоо гарчээ. Цаашлаад Хятад Европыг холбосон “торгоны дөт төмөр зам” Кыргызийн эдийн засгийг дор нь босгох учиртай. Тэгтэл өрсөлдөгчдөө дарлуулан, асуудлаа шийдэлгүй өдгөө хүрсэн байна.
Мэдээж төмөр замаа тавьж, алт олборлож эдийн засгаа эрчимжүүлэхийг бодож байгаа нь ойлгомжтой. Гэхдээ үүнийг хэн шийдэх вэ гэдэг асуулт болон үлдээд, 10 гаруй жилийг ардаа орхижээ.
Э.Хулан