Удаан яригдаж, шинэчлэгдэхгүй байсаар байгаа Apple TV мэдрэгч бүхий шинэ удирдлагатай болох гэж байна. Ирэх сард болох Apple-ийн “WWDC” чуулган дээр компани үүнийг танилцуулах аж.
Нью Йорк Таймст бичсэнээр мэдрэгчийн тусламжтай хэрэглэгч аппликейшнүүдээ ажиллуулахад хялбар бөгөөд удирдлага нь илүү нимгэн, хоёрхон товчлууртай байх гэнэ.
Хэрвээ үнэн бол Apple 2010 онд анх худалдаанд гаргаж байсан Apple TV-ийн хоёр дахь загвараас хойш анх удаа хийх загварын өөрчлөлт энэ болох юм. Түүнчлэн одоо зах зээл дээр байгаа төхөөрөмж нь 2012 оноос хойш өөрчлөгдөөгүй.
Компани ирэх сард шинэ төхөөрөмжөө танилцуулна хэмээн олон ч эх сурвалжууд бичиж байгаа бөгөөд Siri дэмжиж, Homekit-тэй хоршин ажилладаг гэрийн ухаалаг төхөөрөмжүүдийг удирдах төв систем болно гэх.