Улсын клиникийн төв эмнэлгийн Цусны эмгэг судлалын тасгийн эмч, туслах профессор Б.Хишигжаргалтай ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний талаар ярилцлаа.
-Манай улсын эмч нар ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг хоёр дахь удаагаа хийсэн. Энэ төрлийн хагалгааг ямар эмгэгтэй хүмүүст хийдэг вэ?
-Ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ гэж нэрлэдгийн учир нь тухайн ясны чөмгөн дотор байдаг үүдэл эсийг ялган авч зохих нөхцөлд хадгалаад өвчтөний биед буцааж хийдэг эмчилгээ юм. Өөрөөр хэлбэл, ясны чөмгөнд цусны эсүүдийн үйлдвэрлэл өрнөж байдаг. Ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг хоёр хувилбараар хийж болдог. Донорын үүдэл эсийг өвчилсөн хүнд хийнэ.
Хоёр дахь нь өвчтөний өөрийнх нь үүдэл эсийг ялган авч хадгалаад буцааж суулгах эмчилгээ юм. Өвчний намжмал байдалд орсон үед нь эрүүл эсийг нь ялгаж авдаг. Харин донорын тухайд эс нийцлийг нь нарийн тохируулж шилжүүлэн суулгах эмчилгээ хийх хэрэгтэй. Донороос үүдэл эс авсан тохиолдолд өвчтөн заавал дархлаа дарангуйлах эм уух шаардлагатай болдог. Өөрийнх нь эсийг шилжүүлэн суулгаснаас илүү түвэгтэй эмчилгээ хийдгээрээ ялгаатай. Тухайн өвчтөний өөрийнх нь үүдэл эсийг шилжүүлэн суулгасан тохиолдолд хүндрэл багатай байдаг. Аль ч хувилбараар нь эмчлүүлсэн хүний цусны эд эс 100 хувь сэргэдэг.
Одоо гурав, дөрөв дэх өвчтөнд чөмөг шилжүүлэн суулгахаар бэлтгэж байна
-Ямар тохиолдолд өөрийнх нь үүдэл эсийг суулгах боломжтой байдаг вэ?
-Тухайн хүний өвчний төрлөөс шалтгаалж өөрийнх нь үүдэл эсийг суулгах эсэх болон донор шаардлагатай юу гэдгийг шийддэг. Цусны хавдартай өвчтөнд өөрийнх нь үүдэл эсийг суулгаж болдог. Цусны хавдрууд дотроо цочмог болон архаг явцтай гээд олон төрөл байдаг. Зарим төрлийн хавдартай өвчтөнд заавал донор шаардлагатай болно.
-Цусны хавдартай, дархлалын систем суларсан хүмүүс ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэдэг үү. Эсвэл өөр өвчний үед бас ийм төрлийн хагалгаа хийх шаардлага гардаг уу?
-Ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг цусны хавдартай хүнд анх хийсэн нь энэ өвчнийг эмчлэхэд том дэвшил гарсан. Цаг хугацаа өнгөрөх тусам өөр ямар өвчний үед үүдэл эс шилжүүлэн суулгах боломжтойг судалж байна.
Дархлааны дутмагшилтай хүмүүст ийм төрлийн эмчилгээг хийж болдог. Мөн хүүхдэд тохиолдох хавдрууд, өөрөөр эмчлэх боломжгүй, дархлааны эмгэгүүдийн үед цусны үүдэл эс шилжүүлэн суулгадаг.
-Элэгний В, С вирус гээд ямар нэгэн халдвартай өвчтөнүүд байдаг. Ийм хүмүүст цусны үүдэл эс шилжүүлэн суулгах замаар эмчлэх боломжтой юу?
-Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээгээр энэ төрлийн халдварт өвчнийг эмчлэх боломжгүй. Ийм тохиолдол ч байхгүй. Гэхдээ цусны үүдэл эсээс гадна бөөр, элэгний үүдэл эсийг гаргаж авдаг болсон. Элэгний хавдартай хүмүүс заавал донорын элэг авахгүйгээр өөрийнхөө эсийг буцаагаад суулгуулна гэсэн үг. Анагаахын шинжлэх ухаанд үүдэл эс суулгах хагалгаа харьцангуй сайн хөгжиж байна.
-Танай эмнэлгээр цусны эмгэгтэй хэчнээн хүн үйлчлүүлж байна. Цаашид ясны чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай хэр олон хүн байгаа вэ?
-Ясны чөмөг шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүн цөөнгүй бий. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд л гэхэд цусны өвчтэй олон хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Тухайлбал, манай эмнэлгийн хяналтад цусны хавдартай 70-80 хүн байдаг. Энэ хүмүүсийн эмчилгээний эцсийн найдвар нь чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ. Цусны хавдар гэсэн оноштой хүүхдүүд заавал ясны чөмөг шилжүүлэн суулгаж байж л эдгэрнэ. Одоо зөвхөн химийн эмчилгээ хийгээд л өвчнийг нь намжааж байгаа. Намжмал байдалд оруулсны дараа тодорхой хугацаа өнгөрөхөд өвчин сэдрэх магадлалтай. Цусны эмгэг сэдэрвэл дараагийн эмчилгээ хийхэд хүндрэлтэй болдог. Тиймээс сэдрэхээс нь өмнө амжиж цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
-Цусны хавдартай хүүхдүүд чөмөг шилжүүлэн суулгаад бүрэн эдгэх үү?
-Бүрэн эдгэнэ. Эмчилгээний дараа тухайн хүний бүх эд, эс шинээр төлждөг.
-Нэг хүнд чөмөг шилжүүлэн суулгахад хэчнээн төгрөг шаардлагатай бол. Өртөг өндөр болоод хүмүүс хагалгаа хийлгэж чадахгүй байна уу?
-Өндөр өртөгтэй эмчилгээний тодорхой хувийг төр даана гэсэн заалт холбогдох хуульд байдаг ч цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний төлбөр уг заалтад ороогүй. Одоогоор хувь хүн зардлаа өөрөө дааж байгаа. Гадаадад доод тал нь 100 гаруй сая төгрөгийн өртөгтэй эмчилгээг бид 30-40 сая төгрөгөөр хийдэг. Эмнэлэгт ямар ч ашиг байдаггүй. Тухайн өвчтөний гаргасан 40 сая төгрөгийг өөрт нь зарцуулаад л дуусдаг. Цусны хавдартай хүмүүс эмнэлэгт багадаа хоёр сар хэвтэж эмчлүүлдэг. Түүнээс төлөвлөгөөт хагалгаа шиг нэг л өдөр хийчихдэг эмчилгээ биш. Эхлээд өвчтөний эсүүдийг тохирох химийн тариагаар унагана. Үүний дараа эргэн эсээ өсгөөд, өсгөсөн эсээсээ үүдэл эсийг ялгаж авна. Ялгасан эсээ хөлдөөж, хадгална гээд нарийн шат дараалалтай. Өртөг өндөртэй эмчилгээ учраас тэр болгон өвчтөнүүд хийлгээд байж чаддаггүй. Нөгөө талаар цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг нарийн стандартын дагуу хийхгүй бол хүний амь насанд аюул учрах эрсдэлтэй.
-Цусны эмгэгийн өвчлөл юунаас шалтгаалдаг юм бол. Эсвэл төрөлхийн эмгэг байдаг уу?
-Сүүлийн үед өвчлөл нэмэгдэж байгаа шалтгаан нь олон хүчин зүйлтэй холбоотой. Бидний ажиглалтаар агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, уул уурхайн хөгжил нөлөөлж буй. Үүнтэй холбоотойгоор уул уурхайн бүс нутгуудад цусны өвчлөл нэмэгдэж байгаа.
-Лабораторийн хүчин чадал ямар байгаа вэ. Цаашид эсийн банк байгуулах хэрэгтэй гэж эмч нар хэлдэг юм билээ?
-Бүх багаж төхөөрөмж хангалттай биш. Шинэчлэлийн Засгийн газрын үед элэг, ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээнд зориулж лаборатори байгуулж өгсөн. Энэ нь эмчилгээ хийхэд том түлхэц болсон. 17 хүнд элэг шилжүүлэн суулгасан. Одоо гурав, дөрөв дэх өвчтөнд чөмөг шилжүүлэн суулгахаар бэлтгэж байна. Гэхдээ лабораторийн тоног төхөөрөмжийг байнга сайжруулах, эмч мэргэжилтнээ үргэлж дадлагажуулах, сургах шаардлагатай. Хагалгааны өмнө өвчтөнийг тусгай аппаратад оруулж, ясны чөмгийг хоосолдог. Тийм аппарат нь манайд байдаггүй.
Манай улс цөөн хүн амтай. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хөгжихийн хэрээр олон донор хэрэгтэй болно. Иймд Монгол Улсын томоохон эмнэлэг эс хадгалах банктай байх шаардлагатай. Үүний тулд бид одооноос хүмүүсийн донорын мэдээллийг цуглуулж байгаа. Олон улсын эсийн банктай холбоо тогтоож, Монголоос донор олдохгүй бол бусад орноос авах хэрэгтэй байх. Манай эмч нар БНСУ-д очиж дадлага хийдэг. БНСУ-ын эмч нар АНУ-аас суралцаж байна. Тэгэхээр АНУ-ын стандартын дагуу Монголын эмч нар эмчилгээ хийж байгаа гэхэд буруудахгүй.
Б.Гандолгор