Хагас зуун жилийн дараа Флорида, Куба хоёрын хооронд ачааны хөлөг онгоц явах зөвшөөрлийг АНУ-ын Засгийн газар хэлэлцэж баталлаа. 1960 онд АНУ Кубын эсрэг тавьсан хориг арга хэмжээний үр дүнд хоёр улсын хооронд ачааны хөлөг явахаа больжээ.
Харин өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Вашингтоноос хоёр улсын дипломат харилцааг дахин сэргээх болсон тухай мэдэгдсэн билээ. Тэгвэл одоо засгийн газар ачааны хөлөг онгоцны хоригийг цуцалж дөрвөн компанид лиценз олгожээ.
Нэгдсэн Америкийн Хөлөг онгоцны үйлчилгээ компанийн ерөнхийлөгч Иосеф Хайнсон “Өнөөдөр бид маш том алхам хийлээ” хэмээн Францын мэдээллийн агентлагт хэлсэн байна.
Гэхдээ шийдвэр гарсан ч Америкийн ачааны хөлгүүд өнөөдөр шууд Кубын эрэг дээр очихгүй. Харин Вашингтон олон жилийн турш хөсөр хаягдсан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах алхмаа хийсээр байгаа нь энэ юм.
Үүнээс гадна JetBlue компани Нью Йоркоос шууд нислэг хийхээр болсон тухай зарлажээ. Ийнхүү хоёр орны хооронд ачаа, тээврийн хөлөг онгоц, шинэ нислэг хийх боломжтой болсон ч Америкийн иргэд Куба руу аялах эрх хаалттай хэвээр байна.
Зөвхөн 12 төрөл зүйлээр зөвшөөрөгдсөн шалтгаан бүхий иргэд Флоридагаас 150 километрийн зайд орших арал улс дээр очих эрхтэй аж.
Америкийн иргэд зөвхөн доорх 12 шалтгаанаар Куба руу зорчих эрхтэй. Аялал, жуулчлалын чиглэлээр зорчих эрхгүй:
- Гэр бүлийнхэн дээрээ зочлох
- АНУ-ын Засгийн газар, гадаад орнуудын засгийн газар, Засгийн газар хоорондын байгууллагын ажлаар
- Сэтгүүлзүйн шаардлагаар
- Мэргэжлийн судалгаа, уулзалт
- Боловсрол эзэмшихээр
- Шашин судлалын чиглэлээр
- Олон нийтийн арга хэмжээ, эмнэлэг, спортын тэмцээн уралдаан, үзэсгэлэнд оролцохоор
- Куба иргэний дэмжлэгтэйгээр
- Хүмүүнлэгийн үйлсээр
- Хувийн сангийн үйл ажиллагаа, судалгаа болон боловсролын институтийн ажлаар
- Экспорт, импорт, дамжуулах ажлаар
- Одоо байгаа зарим зөвшөөрлийн дагуу экспортын ажлаар
Эх сурвалж: CNN