Тавдугаар сарын 15-25-ны хооронд улсын хэмжээнд 6 сартайгаас 5 нас 11 сар хүртэлх насны хүүхдүүдэд улаанбурхны нэмэлт дархлаажуулалт хийхээр болжээ.
Эцэг, эхчүүд, холбогдох байгууллагууд энэхүү дархлаажуулалтын 10 хоногийн арга хэмжээнд ач холбогдол өгч, товлосон насны хүүхдүүдийг бүрэн хамруулахад анхаарахыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс уриалж байна.
Нэмэлт дархлаажуулалтыг өрхийн эмнэлгийн харьяа вакцинжуулалтын кабенитуудаар хийнэ.
Өчигдрийн байдлаар Улаанбаатар хот болон 14 аймагт улаанбурхан өвчний сэжигтэй 2974 тохиолдол, үүнээс лабораториор батлагдсан 388 тохиолдол бүртгэжээ.
Улаанбурхны өвчлөл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дотуур байр, ШУТИС-ийн дотуур байр, Амгалан цогцолбор сургуульд бүртгэгдсэн байна. Тиймээс эдгээр газарт улаанбурхан-гахай хавдар-улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулж, голомтод эмчийн үзлэг хийж, зөвлөмж өгсөн байна.