Газрын тосны олборлолтын төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд ОХУ-ын компаниуд Сибирийн байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлсэн байна.
Тодруулбал “Gazprom”, “Rosneft” тэргүүтэй компаниуд газрын тосны олборлолтоо өтгөрүүлсэн байгалийн хийгээр орлуулах нь ихэсчээ.
“Gazprombank”-ийн тооцоогоор энэ онд газрын тосны олборлолт ОХУ-д 17 хувиар өсөх төлөвтэй байгаа юм. Ингэснээр ОХУ-ын нийт газрын тосны гарцын таван хувийг бүрдүүлнэ гэж тооцсон байна.
Өтгөрүүлсэн байгалийн хийн олборлолт өсөхөд газрын тосны хуучин ордуудын нөөц буурч байгаа нь нөлөөлжээ. Түүнчлэн газрын тосны олборлолт барууны эдийн засгийн хоригт багтаагүйгээс гадна ханш өндөр байгаа нь дэмжлэг болсон байна.
Өнгөрсөн оноос АНУ болон барууны орнууд ОХУ-д газрын тос болон байгалийн хийн олборлолтын тоног төхөөрөмж нийлүүлэхийг хориглоод байгаа юм.