ТААМАГ:
Баруун бүсийн хагас шигшээд шалгарсан 2 багийн тоглолтууд миний бодлоор бол Houston Rockets баг Los Angeles Clippers-чуудыг 4:3 -ээр буулгаж авна гэж таамаглаж байна. Хагас шигшээ шатны цувралд таарсан 2 багийн тоглолтын үзүүлэлтүүд ойролцоо тул нилээн энэ тэнцүү өндөр хэмнэлд гал гарсан цуврал болно.
Улирлын тоглолтонд 2-2 харьцаатайгаар хожил болон хожигдлоороо 2 баг тэнцсэн байна.
HOUSTON ROCKETS (56-26)
Эхний шатанд хүчтэй өрсөлдөгч Dallas Mavericks-ыг 4:1 хожсон нь Rockets-чуудыг хэр хүчтэйг илтгэж байна. James Harden MVP өрсөлдөөнд ялагдсан тул ууртайгаар өөрийн чадамжаа хэр сайн болохыг харуулна гэж найдаж байна.
Хагас шигшээгийн цувралд Clippers-ын довтолж тоглодог багтай хүнд хэцүү тулаан хийнэ. Миний бодлоор ялах боломж Rockets-ын талд 53% гэж үзэж байна.
ДАВУУ ТАЛУУД:
- Улирлын үнэ цэнэтэй тоглогчийн өрсөлдөөнд хүчтэй яригдаж байсан James Harden байгаа нь том давуу тал юм. Оролт болон шидэлтүүдээ амжилттай болохоос гадна энэ жил хамгаалалтанд идэвхтэй тоглох болсон. (1 тоглолонд дунджаар 2 бөмбөг таслалт, 1 бөмбөг хаалт) Багаа энэ жил сайн тэргүүлж хүчирхэг баруун бүсийн плей-оффт 2-оор шалгаруулсан, бүх үзүүлэлт нь жигд сайн байгаа тоглогч. Плей-оффт одоогийн байдлаар нэг тоглолтонд дунджаар 28.4 оноо авч плей-оффт их оноо авалтаар 3т жагсаж байна. Дамжуулалтаар 7.8-ыг дунджаар хийж 2т жагсаж байна.
- Төвийн тоглогчийн Dwight Howard бэртэлээсээ эргэн ирсэн нь том давуу тал. Плей-оффт самбараас бөмбөг авалт нэг тоглолтын дунджаар 13.8 авч бусад байрлал ижил тоглогч нараа тэргүүлж байна. Мөн бөмбөг хаалт 3.0 дунджаар хааж тэргүүн байрт яваа.
- Солилцоо наймаагаар багт хэрэгтэй тоглогч нар болох Josh Smith, Corey Brewer нарыг элсүүлсэн нь багийн нөөц тоглогч нарыг сайжруулж, багийг хүчирхэгжүүлсэн билээ.
- Энэ Плей-оффт багийн онооны дунджаар 114.2 оноог авч байгаа үзүүлэлтээр бусад багаа тэргүүлж байгаа нь довтолгоон хүчтэй байгааг илтгэж байна.
СУЛ ТАЛУУД:
- Үндсэн холбон тоглогч Patrick Beverly-гээ гэмтэлд алдсан. Энэ улирал тоглох боломжгүй болсон. Хамгаалалт сайтай холбогч байсан юм. Энэ байрлалд эсрэг багаа бодвол сул.
- 3 онооны шидэлтийн хувь муу.
LOS ANGELES CLIPPERS (56-26)
Эхний шатны хамгийн хүнд учраа таарсан өнгөрсөн жилийн аварга багийг эхний шатанд мулталж хамгийн их шуугиан тарьсан цуврал боллоо. Аваргыг давж аварга болдог гэдэг сайхан үг биеллээ олоход 3 цуврал л үлдээд буй. Гэхдээ тэд эхний шатанд ихээхэн хүч нөөцөө шавхаж тоглосон нь тул хүчирхэг бүрэлдэхүүнтэй Rockets-ыг ялах боломжийг 47% гэж үзэж байна.
ДАВУУ ТАЛУУД:
- Оноо авалтаар лигтээ 2т ордог үзүүлэлттэй. Энэ нь ямар сайн довтолгоотой баг гэдэг харагдаж байна. Хүчний довтлогч Blake Griffin үнэхээр сайн довтолж тоглож байгаа. Мөн төвийн тоглогч DeAndre Jordan плей-оффт хамгийн сайн будагтай талбайд довтолгооны хувиар тэргүүлж байгаа.
- Бөмбөг дамжуулалтаараа 3т ордог. Холбон тоглогч Chris Paul гайхалтай сайн тоглож байгаа. Эсрэг багийн холбон тоглогчоос үнэхээр давуу.
- Багийн нөөц шидэгч Jamal Crawford багтаа оноогоор сайн тусална.
- Хамгаалагч Matt Barnes эсрэг багийн гол тоглогч James Harden-г сайн хамгаалж чадвал үнэхээр том давуу тал бий болно.
СУЛ ТАЛУУД:
- Холбон тоглогч Chris Paul сүүлийн тоглолтон дээр авсан гуяаны арын шөрмөсийн бэртэл хэр хүнд хөнгөн гэдгээс хамаарч багийн тоглолтонд сөрөг нөлөө үзүүлнэ.
- 2 багийн төвийн тоглогчийн чөлөөт шидэлтийн хувь үнэхээр тааруу. DeAndre Jordan-ных илүү муу.
- Нөөц тоглогч нар эсрэг багаа бодвол сул.
Бэлтгэсэн: Г.Эрдэмбилиг