“Numbeo” судалгааны байгууллагаас гаргадаг амьдралын чанарын индексийг 2015 онд Швейцарь улс тэргүүлсэн байна.
Энэхүү индексийг бодит тоон мэдээлэл, судалгаанд үндэслэн тухайн улс орны хүн амын амьдралын чанарыг тооцдог байна. Тус судалгааны байгууллага агаарын бохирдлыг хамгийн гол хүчин зүйл болгон авч үзэж байгаа бол аюулгүй байдлын асуудлыг дараагийн үзүүлэлт болгожээ.
2015 оны судалгаагаар Швейцарь улс тэргүүлсэн бол ХБНГУ, Швед, АНУ, Финлянд зэрэг улс орнууд эхний тавдугаар бичигдсэн байна. Сүүлийн гурван жилийн хандлагаар харвал жагсаалтын эхний дөрвөн байрт эдгээр улсууд тогтмол тэргүүлж байсан ч Канад улс Финляндын араас бичигдэх болсон байна.
Амьдралын чанарын индексийг тодорхойлох дэд индексүүдийг харвал худалдан авалтын чадамжийн индекс, аюулгүйн индекс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний индекс, хэрэглээний үнийн индекс зэрэг долоон хэсэгт хуваажээ. 2013 онд индексийн судалгаанд 67 улс орныг хамруулж байсан бол 2014 онд 68, 2015 онд 86 болж өссөн байна.
Амьдралын чанарын индексээр Монгол Улс 2013 онд 61 дүгээрт бичигдэж байсан бол 2014 онд 67 дугаарт, 2015 онд 85 дугаарт орсон байна.
Харин ОХУ болон БНХАУ 2015 онд жагсаалтын сүүлээс 15-д бичигдсэн нь өмнөх онуудтай харьцуулахад сайжирсан байгааг судалгаанд онцолжээ.