Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Катарын Доха хотноо эхэллээ.
Монголын шигшээ багийн найман тамирчин тивийн аваргыг зорьсноос 74 кг-ын жинд өрсөлдөх байсан Д.Гомбодорж, 97 кг-ын тамирчин Д.Хүдэрбулга, 125 кг-ын тамирчин Н.Золбоо дасгалжуулагч Б.Баяраагийн хамт Дубайгийн онгоцны буудлын саатуулах байрнаас нутаг буцсан.
Холбооны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж “VIP” мандатаа "За нэг иймэрхүү" гээд өөрийн твиттер хуудаснаа гоочилж суухад олимпод бэлдэж буй тамирчид онгоцны буудал дээр "визний зөрчилтэй" хэмээн саатуулах өрөөнд байгаа энэ дүр зураг үнэхээр харамсалтай.
Д.Хүдэрбулга "Бид дөрөв Дубайгийн онгоцны буудал дээр визний зөрчилтэй гээд саатуулагдлаа. Ази тивийн аварга маргааш эхэлнэ. Холбогдох байгууллага хүмүүс Дубайгийн онгоцны буудал болон Катар улсын байгууллагуудад хандаж тэмцээнд ороход минь туслаач" гэж фэйсбүүкдээ бичсэнээр энэ асуудал ил болсон.
Чөлөөт бөх өрсөлдөгч ихтэй спорт гэхэд тивийн аваргын гурван жинг Монголын чөлөөт бөхийн холбооны хариуцлагагүй албан тушаалтнуудын буруугаас ингээд шууд тэглэж байгаа нь маш хариуцлагагүй явдал.
Чөлөөт бөхийн холбогдох албан тушаалтнууд тивийн аваргыг зорьсон учраас өнөөдөр үүнд тайлбар өгөх хүн алга.
Монгол Улсын Үндэсний шигшээ багийн албаны дарга Ц.Одонбаяраас энэ талаар тодруулахад “Одоогоор бидэнд тодорхой мэдээлэл алга” гэв.
Холбооны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж “Олон хүмүүсийн санааг зовоосондоо холбооны зүгээс хүлцэл өчье. Арабууд тэмцээн зохион байгуулах тал дээр 00 гэдгийг хэлмээр байна” гээд бусад руу буруугаа чихээд сууж байна.
2014 оны хоёрдугаар сард FILA буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос Рио-2016 олимпийн эрхийн болзлыг хэрхэн хангах журмаа гаргаад баталчихсан.
2016 оны олимпийн эрх олгох хамгийн анхны тэмцээн бол 2015 оны Лас Вегасын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн.
Тивийн аваргад бүтэн багаараа оролцож байж дэлхийн аваргад өрсөлдөх эрхтэй гэж заачихсан байхад өнөөдөр Асашёорюү хоёр өөр байр суурь илэрхийлээд сууж байна.
Дагестан болон ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч Монголын чөлөөт бөхийн холбооны хариуцлагагүй явдлын талаарх таагүй мэдээлэл түгж эхэллээ.
Хамгийн гол нь тэд дэлхийн аваргад оролцож чадахгүйг онцлон "баяртайгаар" бичиж эхэллээ.
Монголыг чөлөөт бөхийн холбооны ажилтнуудын хариуцлагагүй явдлаас гэдгийг ч онцлон дурдаж байна.
Дээрх мэдээний орчуулгыг бүрэн эхээр нь хүргэвэл:
"Монголын чөлөөт бөхийн холбооны хайхрамжгүй байдлын улмаас тус улсын гурван тамирчин Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Энэ тэмцээн Катарын нийслэл Доха хотноо тавдугаар сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Тавдугаар сарын 5-нд монголын тамирчид тэмцээнд явжээ. Гэвч дөрвөн хүнийг Дубайн хилээр нэвтрүүлээгүй байна. Учир нь эдгээр хүмүүсийн нэр тэмцээнд оролцогчдын жагсаалтад багтаагүй байжээ.
МЧБХ-ны Ерөнхийлөгч асан "Гацуурт"-ын Л.Чинбат, хүргэн Г.Бат-Эрдэнэ нар тэмцээн болохоос хоёр, гурван өдрийн өмнө нисч очоод өөрсдөө буудалдаа тухалчихсан. Гэтэл тамирчдаа цаг тулгаж нисгэснээс Берлинээс Дани хүртэл тамирчид 7-8 цаг машинаар явж тэмцээн болох газар очиход албан ёсны жин үзээд дуусчихсан хар түүх МЧБХ-нд бий.
Монголын шигшээ тамирчдын бүрэлдэхүүн хоёр ч удаа өөрчлөгдсөн бөгөөд үүний улмаас Чөлөөт бөхийн холбоо шинээр бичсэн өргөдлөө илгээж амжаагүй эсвэл мартсан бололтой. Тиймээс дасгалжуулагч Б.Баяраа, тамирчин Гомбодорж, Хүдэрбулга, Золбоо нар Катарт хүрч чадалгүй харьцгаажээ.
Азийн аварга шалгаруулах тэмцээнд бараг бүх л төрөлд нь уламжлалт ёсоор медалийн болзол хангадаг байсан Монголын шигшээ баг шагнал авах боломжгүй болсноос гадна олимпийн эрх олгох Лас Вегаст болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Дэлхийн Чөлөөт бөхийн нэгдсэн холбооны журмын дагуу тухайн улс тивийн аварга шулгаруулах тэмцээнд хэчнээн бөх оролцсон тэр тоогоороо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах эрхтэй юм" хэмээн бичицгээж байна.
Тамирчид өчигдөр Бээжинд ирсэн ч өнөөдрийг хүртэл Монголдоо ирээгүй байна.
Учир нь Бээжингийн терминалийн нэг өрөөнд дахиад л дөрвүүлээ саатуулагдаж байгаа гэнэ.
Визаны зөрчилтэй тул гадагш гаргахгүйгээр шууд эх оронд нь буцаана гээд ийнхүү дахиад л хүнд байдалтай байгаа бололтой. Энэ бүх бэрхшээлийг арайхийн давсны эцэст тэд маргааш эх орондоо ирэхээр болсон гэнэ.
Монголын чөлөөт бөхийн холбоо удаа дараа ийм хариуцлагагүй асуудал гаргаж байгаа.
2009 оны чөлөөтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Данид зохион байгуулагдахад тамирчид тэмцээн болох өдөр шахуу очсон. Тухайн үеийн МЧБХ-ны Ерөнхийлөгч "Гацуурт"-ын Л.Чинбат, хүргэн Г.Бат-Эрдэнэ нар тэмцээн болохоос хоёр, гурван өдрийн өмнө нисч очоод өөрсдөө буудалдаа тухалчихсан.
Гэтэл тамирчдаа цаг тулгаж нисгэснээс Берлинээс Дани хүртэл тамирчид 7-8 цаг машинаар явж тэмцээн болох газар очиход албан ёсны жин үзээд дуусчихсан байсан хар түүх МЧБХ-нд бий. Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Бат-Эрдэнэ "Би хариуцлагаа үүрэхэд бэлэн" гээд л нэг дэлхийн аваргаар тоглоод өнгөрцгөөсөн.
Гэтэл дахин ийм том алдаа гаргалаа.
Дэлхийн аварга, цаашлаад олимпийн эрх, тамирчин хүний олон жилийн хөлс хүч хөдөлмөрийг тэд ийнхүү гишгэчиж байна.
Тухайн тамирчны ард Монгол Улс, 1-3 дасгалжуулагч, гэр бүл, ирээдүйн амьдрал ахуй, хувь заяаг та бүхэн атгаж байгаа гэдгээ мэддэг л байлтай.
Юутай ч дасгалжуулагч, тамирчид эх орондоо ирээд болсон явдлын учгийг тайлах биз.