АНУ-ын Туслах Төрийн нарийн бичгийн дарга Том Малиновскитой хийсэн ярилцлагыг толилуулж байна. Та бүхэн энэхүү ярилцлагын англи хэл дээрх хувилбарыг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
-Монгол Улс азийн орнуудаас анх удаа Цахим эрх чөлөөний эвслийн хуралдааныг эх орондоо зохион байгуулж байна. Энэ талаар?
-Монгол Улс азийн орнууд дундаа ардчиллын үзэл санаа болон хүний эрхийг нэвтрүүлсэн тэргүүлэгч орны нэг болсон. Үүний нэг тод илрэл нь энэхүү Цахим эрх чөлөө эвслийг тэргүүлж байна. Энэ бол Монголын давуу тал юм. Учир нь хууль ёс, ардчилал, хүний эрхийг дээдэлж энэ хэмжээгээрээ бусад орнуудтай эн зэрэгцэж байна. Нөгөө талаар өмнөд болон хойд том хөршүүдээсээ ч энэ салбарт түрүүлж байгааг илтгэж байгаа хэрэг.
-Энэ хурлыг түрүүлж бүсдээ зохион байгуулснаар бусад азийн орнуудыг энэ эвсэлд уриалах, татан оролцуулах боломж нэмэгдэж байгаа болов уу?
-Гишүүнчлэл нэмэгдэнэ гэж найдаж байна. Аливаа зүйлд манлайлал хэрэгтэй байдаг шиг энэ жишгийг цахим эрх чөлөөний салбарт Монгол эхлүүллээ. Хятадын хувьд засгийн газар нь цахим эрх чөлөөний зарчмуудад төдий л нааштай ханддаггүй ч гэлээ ард иргэд нь бол энэхүү зарчмуудад итгэдэг. Ер нь аливаа улсын иргэд мэдээлэл хүлээж авах эрхээ хамгаалуулахыг хүсдэг. Засгийн газрын зүгээс иргэдийг тухайн вэбсайтыг үзэх эрхгүй гэж тулгах нь зүйд нийцэхгүй. Тиймээс энэ эвслийн гишүүн орнууд болон бусад улс орнуудын иргэдийн хувьд энэ үзэл санааг дэмжиж байдаг.
-Хуралдаанд оролцогчид бүгд нэг зүйлийг санаа нэгтэйгээр дурьдаж байгаа нь хүний эрхийн асуудал байна. Таны хувьд АНУ-ын Хүний Эрхийг хариуцан ажиллаж байгаа албан тушаалтны хувьд ямар үзэл санааг түгээж байна вэ?
-Цахим эрх чөлөө эвслийн гишүүд тодорхой зарчмуудыг мөрдлөг болгодог. Энэ зарчмуудын хамгийн чухал нь цахим эрх чөлөө нь энгийн эрх чөлөөний адилаар хангагдаж байх ёстой. Энэ зарчмаас хазайж байгаа улс орон байвал бид үгээ хэлж эхэлдэг. Тухайн засгийн газарт таалагдахгүй зүйл цахим ертөнцөд илэрхийлснээсээ болж хараа хяналтад өртсөн эсвэл хоригдсон тохиолдол гарвал бид тэр үйлдлийг таслан зогсоох тал дээр нэгдмэл байр сууриа илэрхийлэх нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл бид засгийн газрын нөлөөллийг багасгахад анхаарах хэрэгтэй. Цахим ертөнц энгийн иргэдийн мэдээлэл олж авах хэрэгсэл байх ёстой бөгөөд энэ орчинд хүний суурь эрхийг бид баталгаажуулах хэрэгтэй.
-Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр та хэвлэлийн бага хурал зарласан. Энэ асуудлаар Монголын орчин ямар түвшинд байна гэж та үзэж байна?
-Монгол орон ардчилалд шилжээд 25 жилийн нүүр үзэж байгаа хэдий ч энэ тал дээр шийдэх, цэгцлэх нэлээд асуудал байгаа. Учир нь өмнөх улс төрийн тогтолцооноос үлдсэн зарим нэг хуулийн заалт одоо ч хэрэгжиж байна. Бидний зүгээс хуулинд сэтгүүлчийг эрүүгийн хуулиар ял шийтгэл оноох байдлыг арилгахыг эрэлхийлдэг. Өөрөөр хэлбэл аль нэг улс төрийн хүчинд таалагдахгүй зүйл хэвлэн нийтэлсэн сэтгүүлчийг эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулдаг хуулинд өөрчлөлт оруулснаар иргэдийн хэвлэн нийтлэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хангах юм.
-Монгол улсын хувьд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль нь анх 1998 онд батлагдсанаараа мөрдөгдөж байна. Шинэ хуулийн хэлэлцүүлэх хойшилсоор байгаа.
-Зарим тохиолдолд ийм асуудлыг шийдэхэд нэлээд цаг хугацаа шаардагддаг. Монголын хувьд нэг авууштай зүйл нь эрх чөлөө, ардчиллыг цогцлооход нааштай алхмуудыг байнга хийж байна. Бидний хувьд асуудлыг хэрхэн шийдэх талаар заах эрхгүй. Энэ тал дээр монголын иргэний нийгмийн төлөөлөл, засгийн газар нь өөрсдөө зөв чиглэлд ажиллах ёстой. Бидний хувьд засгийн газрыг зөв шийдэлд хүрэхэд нь чиглэл зөвлөмж өгөх боломжтой.
-Энэ тал дээр ямар зөвлөмж өгөх вэ?
-Бидний зүгээс Эрүүгийн хуулиар сэтгүүлчийг яллан шийтгэх нь байж боломгүй зүйл гэж зөвлөмөөр байна. Бүх улс оронд л сайн муу сэтгүүлзүй байдаг. Үүнтэй тэмцэх шилдэг арга бол олон нийтийн харилцааны байгууллагуудын өөрсдийн дотоод зохицуулалт. Хамтдаа нийтлэг ёс зүйн стандартуудаа боловсруулж оролцогчиддоо түүнийг баримтлахыг шаардаж хяналттай ажиллах юм. Үүссэн аливаа асуудлыг хэвлэлийн зөвлөлөөр авч хэлэлцдэг байх нь чухал. Үнэхээр асуудал үүссэн тохиолдолд иргэний хэргийн шүүхээр шийдэгддэг зарчимтай байх ёстой юм.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.