Он дуустал үргэлжлэх тус аянаар олон гайхалтай үйл явдлуудыг монголчуудтай хамт угтана
УЛААНБААТАР, Монгол Улс – 2015 оны 05-р сарын 05 – Найман зууны тэртээ ертөнц дахиныг тэгшитгэхийг хүсэн мориндоо мордож, хамгийн том эзэнт гүрнийг байгуулж байсан Монголчууд өнгөрсөн зууны эхэнд хүлгийн жолоог хөгжил дэвшлийн зүгт залсан. Их талын эздийн өнгөрсөн зууны түүх бүхэлдээ хөгжил дэвшил байлаа.
Манж Чин улсын хязгаар нутгаас Бүрэн эрхт бүгд найрамдах улс болж, малчин, морьтон Монголчуудын үр сад Төв Азийн цээжинд анхны орчин үеийн хотыг бүтээн босгож, ган хайлж, үйлдвэр байгуулж, сансарт нисэж, НҮБ-ын индрээс үгээ хэлсэн. Зуун жилийн өмнө эхэлсэн хөгжил дэвшлийн, илүү сайхан амьдралын зүгт хийсэн нүүдэл өнөөдөр ч үргэлжилж байна. Гэхдээ илүү хурдтайгаар...
Дөрвөн туурайн хурдаар дэлхийн дайдыг тамгалж явсан Монголчууд өнөөдөр хүлэг морио өндөр технологиор сэлгэж, хөгжингүй улсаас өндөр хөгжилтэй орон болохоор зорьж явна. Хүүхэд залуус нь дэлхийн шилдэг Их дээд сургуулиудад боловсрол эзэмшиж, малчин айлын хотонд мянган жилийн өмнөх уламжлалт ахуй нь нэн шинэ үеийн шилдэг технологитой зэрэгцэн оршиж байна. Нүүдэлчин Монголчууд хүсэх л юм бол чаддагийг түүх гэрчлэнэ.
Төв азийн цээжинд өрнөж буй энэхүү хөгжил дэвшлийн зүг чиглэсэн өөрчлөлт шинэчлэлд Самсунг брэнд хувь нэмрээ оруулахыг хүсч байна. Ингэхдээ хэрэгцээг хангах бараа бүтээгдэхүүн төдийхөн бус Монгол хүн бүртэй өдөр тутам хамт байх баяр хөөр ба амжилтыг нь хуваалцагч, саад бэрхшээлд нь туслагч, илүү ая тухтай орон гэрийг бүтээгч, хөгжил дэвшилд тэмүүлсэн хүслийг нь урамшуулагч “дотно” брэнд нь байхыг хүсч байна.
Энэ хүслийнхээ биелэл болгож, Самсунг брэнд монголчуудад зориулан “Өдөр бүр илүү сайхан” аяныг хэрэгжүүлэхээр зэхээд байна. Энэхүү аян нь 5 дугаар сараас эхлэх бөгөөд энэ оныг дуустал хэд хэдэн оргил хэсгүүдтэйгээр үргэлжлэх юм. 5, 6 дугаар сарын хувьд танилцуулах ажлууд, уралдаан тэмцээн, урамшуулалт худалдаа явагдах бол 7 дугаар сард наадамд зориулсан “Самсунгтай наадам” хөтөлбөр эхлэнэ.
Тус хөтөлбөрийн хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамлагч олонтой хамт баярлахаар зэхээд байна. Энэ жил Монголчууд илүү сайхан, илүү сонирхолтой наадамлах болно гэдэгт Самсунг итгэлтэй байна. Түүнчлэн энэ оны намар гал голомтоо асааж, илүү сайхан амьдрал зохиох хосуудтай Самсунг хамт байх болно.
Энэ оныг дуустал улс үндэстний баяр цэнгэлээс эхлээд гэр бүлийн тэмдэглэлт үйл явдлуудыг ч Самсунг таньтай хамт тэмдэглэн өнгөрүүлэх аж. Илүү сайхан амьдралын төлөө Самсунгтай хамтдаа...
Самсунг Электроникс компанийн тухай
Самсунг Электроникс ХХК хамгийн сүүлийн үеийн технологийн хувьслын чиглүүлэгч болж, телевиз, ухаалаг утас, таблет, камер болон бусад дижитал төхөөрөмжүүд, принтер, эм эмнэлгийн хэрэгсэл, сүлжээний систем, хагас дамжуулагч, LED шийдлүүдийн ирээдүйн хандлагыг тодорхойлж байна. Мөн манай компани цахим орон зайг ашигласан орон байрны ухаалаг удирдлагын систем, эрүүл мэндийн технологийн шийдлүүдэд тэргүүлэх байр суурь эзэлдэг.
Бид 84 улс дамнасан салбар компаниуддаа 307,000 ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жилийн нийт борлуулалт 196 тэрбум ам.долларт хүрээд байна. Бидний үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.samsung.com вэб хуудас болон global.samsungtomorrow.com албан ёсны блогоор зочлоорой.