Чөлөөт бөхийн 57кг-д зодоглосон Э.Бэхбаяр финалд шалгарч үлдлээ. Түүний өрсөлдөгч нь Киргизстаны С.Надырбек Улу.
Тэрээр эхний тойрогтоо Японы Фүмитака Моришитатай таарч 5:0-ээр ялсан. 2012 оны залуучуудын дэлхийн аваргаас Э.Бэхбаяр алтан медаль хүртэхэд Японы Фүмитака хүрэл медалийн эзэн болж байсан удаатай.
Дараагийн тойрогтоо Энэтхэгийн бөхийг 8:5-аар ялж зооны аваргын төлөө Инчёны Азийн наадмын аварга, дэлхийн чансааг тэргүүлж буй Жон Хак Жинтэй барилдсан.
Жон Хак Жин 2012 оны “Mongolia open” тэмцээнээр Т.Даваахуягт ялагдан мөнгөн медаль хүртэж байсан.
Э.Бэхбаяр Хойд Солонгосын бөхийг 3:2-оор ялснаар аваргын төлөө барилдахаар боллоо.
Медалийн төлөөх барилдаан Монголын цагаар 01.30 минутад эхлэх юм байна.
Азийн аваргын финалд шалгарсан Э.Бэхбаяртай амжилт хүсье.