Хүнсний нэмэлтийн тухай өмнө нь та хэр олон сонссон бэ. Харин өөрт хэрэгтэй зүйл гэж бодож байсан уу, эсвэл зарим хүний хэлдгээр элдэв химийн бодис, эмнээс өөрцгүй гэсэн ойлголттой байв уу? Тэгвэл энэ удаа бид таны эргэлзээг тайлахаар МХЕГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Хүнсний нэмэлтийн шинжээч Г.Сарнайтай хамтран дараах мэдээллийг бэлтгэлээ.
МОНГОЛД 51 ТӨРЛИЙН ХҮНСНИЙ НЭМЭЛТИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
Улсын байгууллагыг түшиглэж, мэргэжлийн шинжээч нартай хамтран энэхүү мэдээллээ бэлтгэж байгаа минь бас учиртай. Учир нь сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүнүүдээс элдэв янзын “но” их илэрдэг болсон. Дээрээс нь хүнсний нэмэлт болон бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, хэрэглэгч үйлдвэрлэгчдийг хоёр талцуулсан элдэв маргаан их гардаг болсон. Тиймээс энэхүү маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх, иргэдэд зөв мэдээлэл өгөх үүднээс хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын шинжилгээг хийдэг, улсдаа л урдаа барьдаг итгэмжлэгдсэн лабораторийн шинжээч нарыг онцолж сонгосон хэрэг.
Дээрээс нь нэгэн мэдээлэл дуулгахад, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн хамт олон Хүнсний нэмэлтийн лабораторидоо 51 төрлийн хүнсний нэмэлтэд хими, физикийн шинж чанарыг тодорхойлохоос гадна орчин үеийн өндөр идэвхт шингэний хоматографийн багаж /HPLC,LC-MS/-аар хүнсний нэмэлтийн үндсэн агууламж, бүтээгдэхүүн дэх тоо хэмжээг тодорхойлох шинжилгээг хийдэг юм байна. Мөн хүнсний нэмэлтийн шинэ аргачлалыг нэвтрүүлэх, нутагшуулах ажлыг хийж байна.
Е КОД БУЮУ ХҮНСНИЙ НЭМЭЛТИЙГ ИЛТГЭХ ТЭМДЭГЛЭГЭЭ
Одоо гол сэдэв рүүгээ оръё. Эрхэм уншигч таны эргэлзээг тайлахын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй хэдэн тайлбарыг албаныхан хэлж байна. “Хүнсний нэмэлт гэдэг нь англиар Edible-идэж болно гэсэн утгатай үг. Мөн Европын Хүнсний Аюулгүй Байдлын Хорооноос энэ нэмэлтийг хүнсэнд хэрэглэхэд аюулгүй гэдгийг баталж E код-оор тэмдэглэдэг” гэв.
Тодруулбал, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн явцад амт, үнэр, өнгө, чанарыг сайжруулах, хадгалах хугацааг уртасгах зорилгоор зориудаар нэмдэг химийн бодис хольцыг хэлдэг юм байна. Тиймээс хүнсний бараа бүтээгдэхүүний шошгон дээр E үсгийн ард бичигддэг тоонууд нь ямар нэр төрлийн хүнсний нэмэлт болохыг нь зааж өгдөг аж. Жишээлбэл, E100-199 хүнсний будагч бодисууд, E200-299 нөөшлөгчид, E300-399 исэлдэлтийн эсрэг нэмэлтүүд, E400-499 өтгөрүүлэгч тогтворжуулагчид, E500-599 хөөлтийн эсрэг бодисууд, орчин тохируулагчид E600- 699 амт сайжруулагчид гэх мэтээр зааж өгдөг аж.
ОДООГООР 3000 ХҮНСНИЙ НЭМЭЛТ АЛБАН ЁСНЫ БҮРТГЭЛТЭЙ
Хүнсний нэмэлт нь шинээр үүссэн зүйл үү гэвэл бас тийм биш юм. Хүн төрөлхтөн эрт дээр үеэс хүнсний нэмэлтийг хэрэглэсээр иржээ. Тухайлбал, давс, хүнсний сод, цардуул, цууны хүчил, вино үйлдвэрлэлд хадгалалтын хугацааг уртасгагч болон хөгцний эсрэг сульфитийг эртнээс хэрэглэсээр ирсэн байна. Мөн байгалийн будагч бодисууд болох түлсэн сахар-карамель, хүрэн манжинг одоо ч хэрэглэдэг аж.
Харин даяарчлагдаж буй өнөө үед хоол, хүнсний үйлдвэрлэлийн салбарт бидний хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл бараг тоогоо алдсан. Мөн тэр хэрээр эдгээр бүтээгдэхүүний найрлагад орж байгаа түүхий эд, хүнсний нэмэлт бодисын нэр төрөл ч бас нэмэгдэж байгааг албаныхан хэлж байна. Одоогоор 20 мянган хүнсний нэмэлт тэмдэглэгдсэнээс 3000 нь албан ёсны бүртгэлтэй байдаг аж. Харин жил бүр 100 орчим хүнсний нэмэлт шинээр гардаг гэдгийг шинжээчид хэлж байв. Тиймээс дэлхийн ихэнх улс оронд хэрэглэж болох, аюулгүй гэдгийг батлах мөн зайлсхийх, татгалзах, хэрэглэхийг хориглосон хүнсний нэмэлт бодисыг тодорхой дүрэм журмаар зохицуулж өгдөг аж. 2014 онд МХЕГ-аас хийсэн Хүнсний үйлдвэрлэлд ашиглагдаж буй хүнсний нэмэлтийн импортлолт, худалдаалалт, хэрэглээний байдалд хийсэн тандалт судалгаагаар манай улсад нийт 118 нэр төрлийн хүнсний нэмэлтийг хүнсний үйлдвэрлэлд ашиглаж байна.
ГҮЗЭЭЛЗГЭНИЙ АМТ 50 ТӨРЛИЙН ХИМИЙН НЭГДЛЭЭС БҮРДДЭГ
Бас нэгэн сонирхолтой мэдээлэл байна. Хүнсний нэмэлтийг дотор нь натурал болон синтетик, “Artificial” буюу зохиомол гэж гурав ангилдаг аж. Натурал нь байгаль дээр оршдог. Харин синтетик нь байгаль дээр оршдог нэмэлтийг синтезээр гарган авсан хүнсний нэмэлтийг хэлдэг гэнэ. Химийн бүтцийн хувьд натурал хүнсний нэмэлттэй адилхан, харьцангуй цэвэршилттэй, дагалдах бодисын нөлөө байдаггүй давуу талтай гэнэ. Тиймээс хэрэглэгчдэд аль болох натурал буюу синтезээр гарган авсан хүнсний нэмэлтийг зөвшөөрөгдөх хэмжээнд нь хэрэглэхэд аюулгүй гэдгийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөдөг юм байна.
Химийн гаралтай хүнсний нэмэлт гэдэг нь байгаль дээр оршдоггүй цэвэр химийн аргаар гарган авсан нэмэлтүүдийг хэлдэг аж. Эдгээр нь маш олон төрлийн химийн бодис, нэгдлүүдийн холимгоос бүрддэг юм байна. Үүнд ихэвчлэн нөөшлөгчид, амт, үнэр сайжруулагч, будагч бодис, чихэр орлуулагч ордог. Тухайлбал, ганцхан гүзээлзгэний амтыг гарган авахын тулд 50 төрлийн химийн нэгдэл, хольцыг хэрэглэдэг гэж байна. Тиймээс энэ ангиллын нэмэлт орсон бүтээгдэхүүн буюу “Artificial” гэсэн тэмдэглэгээтэй хүнсний бүтээгдэхүүнээс аль болох татгалзахыг Хүнсний хууль эрх зүйн хороо, Европын хүнсний аюулгүй байдлын Хорооноос зөвлөдөг ажээ.
ХҮНСНИЙ НЭМЭЛТИЙГ БИОЛОГИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНТЭЙ АНДУУРАВ
Харин одоо уншигчдадаа дахин нэг зүйлийг сануулъя. Манайхан хүнсний нэмэлтийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу биологийн нэмэлт бүтээгдэхүүнтэй андуурах тохиолдол олонтаа гардаг. Тиймээс хүнсний нэмэлтийг биологийн идэвхт бүтээгдэхүүнээс хэрхэн ялгах вэ, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь бидний эрүүл мэндэд ямар ач тустай болохыг шинжээч Г.Сарнай хуулийн талаас нь ийнхүү тайлбарлаж байна.
Хүнсний нэмэлт гэдэг нь Хүнсний тухай хуулийн 3.1.9-д зааснаар “Хүнсний нэмэлт” гэж дангаараа бүтээгдэхүүн, эсхүл хүнсний бүрэлдэхүүн хэсэг болж чаддаггүй, тэжээллэг чанаргүй, амт үнэр, өнгө оруулах, биежүүлэх, сийрэгжүүлэх, хадгалах хугацааг уртасгах болон технологи ажиллагааг хурдасгах зорилгоор хүнсний үйлдвэрлэлийн явцад зориудаар нэмдэг бодис, хольцыг хэлнэ. Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд биологийн идэвхт бүтээгдэхүүнийг заахдаа “Хүний бие мах бодийн үйл ажиллагааг дэмжих, зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор нөхөх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ бүхий бүтээгдэхүүнийг хэлнэ” гэж заажээ.
Бүтэц, найрлага, түүхий эд, түүний агууламж, үйлчилгээ, зориулалтыг нь харгалзан хүнс төст, эм төст, пробиотик гэж гурав ангилдаг. Энэ ангиллаас хүнс төст биологийн идэвхт бүтээгдэхүүн нь бидний ярьж ойлгодог “БАД” буюу хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм. Харин үүнийг хэрэглэгчид маань зөвхөн үйлдвэрлэлийн явцад нэмдэг, шууд идэх боломжгүй хүнсний нэмэлт бодистой хольж андуурдаг. Энэ хоёр бүтээгдэхүүн нь зориулалт, үйлчилгээ, хэрэглээгээрээ тэс өөр. Хүнсний нэмэлт нь бидний ярьж заншсан “БАД’’ буюу хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ч биш, бас эм ч биш” гэв.
Орчин үед хүнс тэжээлийн дутагдлаас ангид байна гэдэг нь бидний хувьд бараг боломжгүй зүйл. Учир нь та бидний завгүй амьдралын хэв маяг, ажлынхаа завсар чөлөөгөөр яаруухан иддэг түргэн хоол, өглөө оройд гэртээ иддэг хуурай хоол зэрэг нь хүний өдөрт авах ёстой шим тэжээлийг хангалттай сайн нөхөж чаддаггүй. Мөн “Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь өдөрт идэж байгаа хоол хүнснээсээ хангалттай авч чадахгүй байгаа шим тэжээл, эрдэс бодис, витамин, ислэг, амин хүчлийг нөхөх зорилгоор бэлтгэсэн хүнс төст биологийн идэвхт бүтээгдэхүүн юм. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь бидний тэжээлийн дутагдлыг нөхөж улмаар дархлааны системд дэмжлэг өгдөг” гэв.
Б.Туул, Г.Сарнай