Хятадын сайн дурын цаг уур судлаачид буюу тэнгэр ямар байх, бороо орох, эсэх талаар дураараа таамаг дэвшүүлдэг хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй болжээ. Тавдугаар сарын 1-нээс албан байгууллага, хувь хүн албан бус эх сурвалжаас үүдэлтэй цаг агаарын мэдээ нийтлэхийг албан ёсоор хориглож байгаа тухай Бээжин мэдэгдсэн нь энэ орны иргэдийн хувьд тун ч өвөрмөц арга шийдвэр байв.
Шинээр хэрэгжиж буй уг хуулийг зөрчсөн тохиолдолд 50.000 хүртэл юанийн торгууль төлөх, тэр ч байтугай шоронд суух хүртэл шийтгэл ногдуулахаар тусгажээ. Хятадын удирдлагууд зөвхөн тус улсын Цаг уурын төвийн албан ёсны мэдээллийг нийтлэхийг л зөвшөөрчээ. Тэгвэл Монголд байдал эсрэгээрээ эргэж орхив. Учир нь одоо Ус цаг, уур орчны шинжилгээний газраас ирүүлж буй цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээнд 100 хувь бат итгэхэд бэрх болоод байна.
ОХУ цаг агаарын мэдээллээ өгч чадахгүйгээ мэдэгджээ
Анх 1947 оны үед Оросын цаг уурын мэргэжилтнүүд манай улсад ирж ажиллаж байжээ. Улмаар 1950 онд Цаг агаарын урьдчилан мэдээлэх алба байгуулагдаж, 1960 онд Ус цаг уурын хүрээлэнтэй болсон аж. Чухам энэ үеэс л Оросоос цаг агаарын урьдчилсан мэдээлэл авсаар өнөөг хүрчээ. Гэтэл ОХУ-д эдийн засгийн байдал муудсанаас цаг уурын байгууллага нь саяхнаас манайд өгдөг мэдээллээ өгч чадахгүйд хүрсэн талаараа дуулгажээ. Энэ нь манай цаг уурчдыг нэлээдгүй сандаргаж, хүнд байдалд оруулсан байна. Учир нь тус улсаас ирүүлсэн цаг агаарын мэдээллийг өөрийн орны мэдээлэлтэй харьцуулснаар урьдчилан сэргийлэх мэдээг гаргадаг юм байна.
Энэ жилийн өвөл харьцангуй дулаахан болсон учир бид анзаараагүй байж мэдэх ч энэ оны эхний гурван сарын хугацаанд цаг агаарын урьдчилсан мэдээ алдаатай гарч байсныг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас үгүйсгэхгүй байгаа юм. Хаврын хавсаргатай сарууд эхлэхтэй холбоотой хойд хөршийнхнөөс арга буюу гуйснаар асуудлыг хэсэг хугацаанд шийдвэрлэсэн гэнэ.
Өмнөд хөршийн хувьд гаргасан шинэ хориг олон нийтийн дургүйцлийг төрүүлж байгаа ч нөгөө талаар эерэг үр дагавар ч олон гарна гэж тооцсон байна. Тухайлбал, энэ оны эхээр хар салхи болох тухай ташаа мэдээллээс болж олон хүн аяллын төлөвлөгөөгөө цуцалжээ. Харин энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа иргэд “Төр засаг өөрсдөө цаг уурын зөв мэдээгээр хангаж чадахгүй байж биднийг таах ч эрхгүй болгож орхилоо”, “Бороо орж магадгүй, шүхрээ аваад гараарай гэсэн ээжийг минь арай торгож орхих юм биш биз” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж, цахим хуудсуудад бичсэн байна.
Цаг агаарын мэдээг урьдчилан тооцохын тулд агаар мандлын дээд давхарга, салхины хурд, чигийг хэмждэг багажийг зоонд гэдэг бөгөөд үүнийг агаар мандлаас дээш 20-30 км-т хөөргөж мэдээлэл авдаг байна. Ингэж нэг удаа зоонд хөөргөхөд 300 мянган төгрөгийн өртөгтэй ажээ. Манай улс найман зоонд хөөргөж байж цаг агаарын мэдээллээ бүрэн авах учиртай ч эдийн засгийн байдлаас шалтгаалан зургаан удаа л хөөргөөд байгаа аж.
Г.Очирбат, Б.Сүрэн