Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Катарыг зорьсон зарим тамирчин визний асуудлаас болоод саатуулагдан, улмаар нутаг буцах болсон талаар бид мэдээлж байсан билээ.
Өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны өдрийн 11.00 цагт тэд эх орондоо буулаа.
Тамирчдын ар гэрийнхэн нь ихэд санаа зовсон болохоор хүлээж ядаж байлаа. "За ямар ч гэсэн хүний газарт хоригдож саатуулагдаад үлдчихгүй эх орондоо ирлээ" гээд баярлацгааж хүүхдүүд нь "Аав аа" гэж байн, байн дуудаад л.
Онгоцоор ирсэн зорчигчид ачаагаа аваад гарж дууссан ч тамирчид болон дасгалжуулагч нар гарч ирэхгүй нэлээд удлаа.
Гурван тамирчин, нэг дасгалжуулагч бичиг барьж цааш, нааш холхисоор л байсан юм. Удсан шалтгаан нь тодорхой болж ачаа нь онгоцонд ирээгүй нь болж таарсан юм.
Дасгалжуулагч Б.Баяраа: Би гомдож, гутарч байна
"Бид визний зүгээр нэг зөрчил ч биш хуурамч визний асуудалд орооцолдсон.
“Хуурамч визийг хэн хийсэн Кувейтын ямар байгууллагатай холбоотой байсан” гээд мэдүүлэг авч эхэлсэн.
Бидэнтэй энгийн биш байдлаар гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа юм шиг зандарч дээрэнгүй харьцсан.
Хэн та нарт виз өгсөн, дарга нар ч хэн бэ гэхэд "Манай дарга Катарт байгаа. Аварга хүн бий. Та нар яриадхаач бидэнд ч хэцүү байна" гэсэн.
Катарын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагчидтай холбогдсны дараагаар “Тэмцээнд оролцох тамирчдын дунд та нарын нэрс, мэдээлэл алга” гэсэн.
Ингээд л шууд биднийг хорьсон. Бид хуурамч визний асуудал цаашлаад гэмт хэрэгт холбогдох нь гэж айгаад хоригдохгүй гэж эсэргүүцэл илэрхийлсэн. Гэтэл цэргийн хүмүүсээр хамгаалуулж шууд хорьсон.
Хоригдсон газар бохир заваан, үнэр танар гэж авах юмгүй. Хүйтэн шаланд, жорлонгийн үүдэнд хүртэл хүмүүс хувцсаа дэвсээд хэвтэж байсан. Монгол Улсыг тив, дэлхийд төлөөлж цаашлаад олимпод бэлдэж буй тамирчид ийм муухай газар орж юм, юм үзнэ гэдэг арай л хэтэрхий" гэв.
Мөн тэрээр "Хуурамч визний асуудлаар 36 цаг хоригдоход нэг ч албан тушаалтан бидний араас санаа зовоогүйд гомдолтой байна. Монголд төлөөлж суугаа Кувейт, Катарт суугаа ЭСЯ, консулын газрын хүмүүс нэг цагийн дотор л ирэх боломж байсан. Биднийг Бээжин рүү нисгэсэн гэж мэдээлэл цацагдаж байхад ч бид хоригдож л байсан" гэв.
"Миний хувьд виз зөрчилгүй байсан. Өнөөдрийг хүртэл том тэмцээнд бэлдсэн шавь нарыгаа хүний нутагт ийм муухай зүйл дээр яаж хаях юм бэ. Хэл ус мэдэхгүй хүүхдүүдийг чинь яалтай билээ. Сэтгэл санаагаар уначих вий, бие нь өвдөх вий гээд санаа зовоод хамт үлдээд хоригдсон. Ядарч, зүдэрч, өлсч, цангаж хоригдож төөрч будилж амьд мэнд хүүхдүүдээ Монголд авчирлаа. Онгоцны тийз захиалах гэхэд мөнгө байхгүй учир ар гэрийнхэн, найз нөхөд Монголоос Air China-тай холбогдож тийзний зөрүү мөнгийг өгч байж ирлээ. Би гомдож байна, гутарч байна. Олон жил тэвчиж явсан одоо айх юм алга" гэдгийг хэлсэн.
Д.Гомбодорж: Хүйтэн шалан дээр 3 хоног өмссөн хувцастайгаа хэвтэж яваад л ирлээ
"Бид бол бэлтгэл сургуулилтаа хийгээд амжилт гаргахын төлөө л зүтгэж яваа.
Тэмцээнд явахын өглөө электрон виз гэж өгсөн.
Хил дээр очоод визний номероо хийхээр миний нэр овог яг таарч байсан.
Гэтэл гаалийн ажилтанд болохоор Цогтбаатар Дамдинбазар гэдэг нэр гарч ирснээрээ хуурамч виз гээд асуудал үүссэн.
Хүйтэн шалан дээр гурван хоног өмссөн хувцастайгаа хэвтэж яваад л ирлээ. Монголоос ачаагаа өгөөд л явсан. Тав хоногийн дараа ачаа ч байхгүй ийм байдалтай эргэн ирж байна. Жилдээ ганц болдог тивийн аваргад оролцож чадаагүйдээ харамсч байна" гэв.
"Тамирчдаа Бээжингээс буцаачихлаа. Кувейтын Элчин сайдын яаманд баярлалаа" гээд мэдээлэл цацаж байхад Дубайгийн онгоцны буудалд хоригдож л байсан. Туслах болов уу гээд хүлээгээд ирээгүйд гомдмоор л санагдаж байсан. Нэг ч ЭСЯ албан тушаалтан бидний араас анхаарал тавиагүй. Азийн аваргад оролцож байж дэлхийн аваргад жиндээ барилдах эрхтэй. Энэ асуудал цаашид яаж шийдэгдэхийг мэдэхгүй байна" гэдгийг хэллээ.
Д.Хүдэрбулга: Азийн аваргын амжилтаа бататгах гэж явсан
"Миний хувьд өнгөрсөн жил Азийн аварга болсон. Энэ жил амжилтаа бататгах гэж явсан. Хилээр ороод бичиг баримтаа шалгуулахад зөрчилтэй гарсан.
Миний визний оронд Ням-Очир, Нэмэхбаяр гэж хоёр өөр нэр гарч ирээд байсан.
Минийх Дубай дээр зүгээр байсан мөртлөө Катарын хил дээр очоод нэр зөрсөн.
Хүмүүс гадаад паспортыг минь хурааж аваад нүд, хурууны хээний зургийг авсан.
Бээжингийн онгоцны буудалд буугаад дахиад л хоригдсон. Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга н.Баянмөнх рүү утасдахад "Бээжин суугаа Монголын ЭСЯ-тай холбогдоход ямар ч боломжгүй гэсэн. Та нар наанаа хоригдож байгаад маргааш нисээрэй" гэсэн. Бээжингийн онгоцны буудалд таван цаг саатуулагдсны Монголын ЭСЯ-нд очиход МЧБХ-ноос ерөөсөө холбогдоогүй гэдгийг Элчин сайд н.Сүхбаатар хэлсэн. Чөлөөт бөхийн холбоо үнэхээр хариуцлагагүй ажил хийлээ.
Н.Золбоо: Энэ асуудал яаж шийдэгдэх бол гэдэгт үнэхээр санаа зовж байна
"Жилдээ ганц болдог тивийн тэмцээнд ийм хариуцлагагүй хандаж байгаад үнэхээр харамсалтай байна.
Миний хувьд энэ жил оролцох хамгийн том тэмцээн Азийн аварга байсан. Өнгөрсөн жилийн ахиулъя гэж бодсон болохоор харамсалтай л байна.
Визээ уншуулахаар Лувсандорж Төртогтох гээд 86кг-д барилддаг залуугийн нэр гарч ирээд байсан.
Дубайгийн онгоцны буудалд гарын хээ болон бичиг баримтын зөрчилтэй холбогдуулж зураг авахуулсан. Бээжинд ирээд л бас л шалгуулсан. Цаашид энэ асуудал яаж шийдэгдэх бол гэдэгт үнэхээр санаа зовж байна" гэдгийг хэллээ.
"Ийм байдалд хүргэсэн хүмүүс бид болон ард иргэд, бөх сонирхогчийн өмнө нь буруугаа хүлээх байлгүй. Хүн л юм бол дэлхий даяар ийм зүйл цацагдсанд санаа зовох байлгүй. Тамирчдын гаргах байсан тэр амжилтын хохирлыг яаж барагдуулах вэ. Орох ёсгүй газарт орж, үзээгүйгээ үзэж хүний эрх чөлөө зөрчигдснийг хариуцлагыг хэн үүрэх вэ" гэдэг асуултаар дасгалжуулагч Б.Баяраа мэдээллээ дуусгалаа.