Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн өнөөдөр эх орондоо ирлээ.
Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Л.Энхбаяр болон Ази тивийн аварга Э.Бэхбаяр, Ч.Насанбат эмч нар болон амжилт гаргасан тамирчдын хамт ирлээ.
Эмэгтэй багийн тэмцээн өчигдөр албан ёсоор дууссан тул МЧБХ-ны албаны хүмүүс энэ удаад ирсэнгүй.
Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяраас тамирчдын хуурамч визний асуудлаар ярилцлаа.
-Юуны өмнө Азийн аваргад амжилттай оролцож гурван тамирчин оролцоогүй хэдий ч багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарсан та бүхэнд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Амжилттай зэрэгцэн таагүй асуулт тавих болох нь. Энэ жилийн Азийн аваргад хариуцлагагүй алдаа гаргаж гурван тамирчин хуурамч визний асуудалд орооцолдлоо. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч хүний хувьд үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Тивийн аваргын мэдүүлгээ сарын өмнө явуулсан. Гэхдээ жин тус бүрт 1-2 тамирчны нэр явуулсан. Гэтэл гурван хүний виз ирээгүй. Яагаад виз ирэхгүй байна гэхэд одоо ирнэ л гээд байсан. Тэмцээн явахын өмнөх өдөр буюу хагас сайн өдөр бэлтгэлтэй байсан. Холбооноос өдөр 13.00 цагийн үед утасдаад үлдсэн гурван хүний виз гарсан шүү гэж надад хэлсэн. Бэлтгэлтэй байсан болохоор Энхбаяр багшийг явуулахад Спортын төв ордны жижүүрт үлдээчихсэн байсан.
Визээ аваад харахад өнөөх гурвын маань овог нэр таарч л байсан. Гэтэл Дубайгийн хил дээр очтол хуурамч байна гээд хоёрыг нь үлдээсэн. Хүдэрбулгыг Дохад очтол үлдээнэ гэсэн. Насанбат эмч бид хоёр очоод асуухад “Танай хүмүүс хуурамч визтэй байна гэсэн”. Нэгэнт ирчихсэн юм чинь мөнгө төгрөгийн төлөөд тамирчнаа гаргаж болох уу гэхэд “Та нар хууль зөрчсөн. Хуурамч визтэй болохоор буцаана” гэсэн. Тэгээд бид хэд цаашаа явсан. Үүнээс цаашаа тамирчидтайгаа холбоо барих боломж байсангүй.
-Гурван тамирчин болон Б.Баяраа дасгалжуулагч "МЧБХ болон тухайн улс орнуудад Монгол Улсыг төлөөлж суугаа ЭСЯ-наас нэг ч албан тушаалтан санаа зовоогүй гомдолтой байна" гэдэг мэдэгдлийг хэлсэн. Холбооны удирдлагууд энэ мэдээллийн дараа та бүхэнтэй ярилцав уу. Тайлбар өгсөн үү. Учрыг нь олсон уу?
-Үгүй. Холбооны зүгээс бидэнтэй энэ талаар ярилцаагүй. Холбооны гадаад харилцаа хариуцсан, шүүгч Төмөрбаатар гээд нэг нөхөр бид нартай хамт тэмцээнд байнга явдаг. Тэр хүнтэй би хоёр жил гаруй хугацаанд хамт тэмцээнд явж байгаа хэдий ч нэг ч удаа дуугарч үзээгүй. Монгол хүн байна даа “Сайн байна уу” гээд дуугарч үзсэнгүй. Хоёр удаа мэндэлж үзээд дуугарахгүй болохоор дахиж мэндлээгүй. Дубай дээр манай дөрөвтэй Төмөрбаатар таарсан байгаа юм. Гадаад харилцаа хариуцсан нөхөр байж “Та нарын тухай сонссон” гэчихээд хаяад явчихсан байсан. Ийм бүдүүлэг юмнуудыг одоо зайлуулах хэрэгтэй.
-Чөлөөт бөхийн холбоо удаа дараа алдаа гаргаж байна. 2009 оны дэлхийн аварга, өсвөрийн олон улсын тэмцээн, Азийн аварга гээд хариуцлагагүй алдаа гаргалаа. Анхных тохиолдолд нь биш аргаа барсандаа одоо дуугарч байна гэдгээ Б.Баяраа дасгалжуулагч мэдэгдсэн?
-Үнэн л дээ. Одоо дуугарч арга хэмжээ авахгүй бол өнөөдрийг хүртэл бид тэсч дуугүй л явсан. Ний нуугүй хэлэхэд эрэгтэй багтай буюу надтай харьцахдаа хүйтэн хөндий харьцдаг. Бусадтай нь инээж харьцаад надтай “Ална, тална, п...” гэх зэргээр л дууддаг байсан. Үнэхээр хүнд харилцаатай.
-Д.Дагвадорж ерөнхийлөгчийг хэлж байна уу. Та хэнийг хэлэв?
-Асашёорюүг ч хэлж байна. Бусад нөхдүүдийг ч хэлж байна. УИХ-ын гишүүн Сумъяабазар “Би чамтай гар барихаас сэжиг хүрч байна” гэж хүртэл хэлж л байсан. Тэмцээн дээр гар барих гээд очиход шүү. Намайг одоо ингэж хэлсэн гээд дайралт их ирнэ гэдгийг мэдэж л байна. Чөлөөт бөхөөр барилдаж, хувь заяагаа холбож, амьдралаа залгуулж яваа хүний хувьд дахиж олон тамирчныг ингэж хохироохыг хармааргүй байна. МЧБХ маш бүдүүлэг, удаа дараа ийм заваан асуудал гаргаж байна.
Тэмцээнд явахаас гурван хоногийн өмнө мэргэжлийн зөвлөл байгуулсан одоо Азийн аваргын багийн батална гээд шал дэмий 3-4 цаг хуралдуулаад гаргаж байгаа юм. Хэдхэн хүний виз гаргаад явуулчих чадал алга байна энэ хүмүүст. Дагвадорж ирээд чөлөөт бөхийн холбоог сэргээлээ, мундаг байна л гээл байгаа. Энэ бол шал худлаа гэдгийг албан ёсоор хэлье. Хоёр жилийн хугацаанд дасгалжуулагчаар ажиллахдаа хэдэн тамирчдыгаа улсын мөнгөөр л арай хийж чирч явсаар ирсэн. Азербайжаны тэмцээн гурван тамирчныг холбоо дааж явуулснаас өөрөөр эрэгтэй багт нэг төгрөг ч гаргаж өгөөгүй. 30 жил чөлөөт бөхтэй хутгалдаж явлаа. Ийм дампуу, ийм дээрэнгүй, харгис юмтай таарч үзээгүй.
-Чөлөөт бөхийн холбоо яагаад дасгалжуулагч нартайгаа холбоо харилцаа муутай ажилладаг юм бэ. Б.Баяраа багшийг АНУ-ын визийг нь гаргахгүй болохоор Есүсийн сүмийн шугамаар өөрөө хөөцөлдөөд гарсан гээд л ярьсан?
-Бид нар улсын мөнгөөр бор зүрхээрээ тэмцээнд яваад ирэхэд “Чи яахаараа холбоог ярьдаггүй юм” гээд л эхэлдэг. Би хариуд нь “Та нар бидэнд тусалсан биш дээ. Спорт хороо, хүүхдүүдийн эцэг эх тусалсан юм чинь” гээд үнэнийг нь хэлдэг. Холбоонд хандаад тамирчдаа бэлтгэлд хамруулъя, тэмцээнд явуулъя гэхэд дандаа мөнгөгүй л гэдэг. Жил гаруйхан хугацаанд дөрвөн нарийн бичиг солино гэдэг үнэхээр чадамжгүйгээ харуулж байна. Ороод уулзахаар нэг л ядарсан, уурласан, ярвайсан хүмүүс. “Та нарын өмнөөс ингэж зовж зүдэрч байна. Бөхөөс залхаж байна” гэсэн улсууд л байдаг. Залхаж байгаа бол явах хэрэгтэй ш дээ. Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хэрэгтэй.
Чөлөөтийн алтан үеийнхэн дуугарах хэрэгтэй. Дамдиншарав, Нацагдорж, Болд багш аа одоо боль. Дагвадорж, Сумъяабазар нараас айгаад байдаг юм уу. Чөлөөтийн хурал болоход Дагвадорж, Болд нар үг хэлээд араас нь алгаа ташаад л Ардчилсан Солонгос маягтай юмнууд сууж байдаг. Өчнөөн зүйлийг тэсч гарсан. Одоо хангалттай. Дагвадорж гэж хүнийг муулахдаа биш. Тэр хүнийг эргэн тойрныхон дандаа худлаа магтдаг, худлаа мэдээллээр хангадаг. Ингэсээр байгаад энэ хүүхдийг өөрсдөө алаад хаялаа ш дээ. Худлаа хөөргөж ярьсаар Дагвадоржийг байж суулгах газаргүй болгоод хаячихлаа. Би Дагвадоржийн өмнөөс түүнийг өрөвдөж байна. Сүмогийн аваргаараа байж байх юмыг хэдэн хүнийг айлгаж сүрдүүлж муу нэртэй болгоод ард нь чив чимээгүй. Ялангуяа ардын багш Дамдиншарав, Болд багш хоёр одоо боль. Энэ заваан үйлдлээ зогсоох хэрэгтэй.
-Та эрэгтэй тамирчдыг харж үздэггүй гэж яриад байна уу. Эмэгтэй тамирчдыг бол гурван өрөө, хоёр өрөө байр шагнаж байсныг мэдэх юм?
-Шигшээ багийн албыг бид авсны дараагаар Мандахнаран дэлхийн аваргаас тэр олон жил тасарсан медалийг буухиаг эхлүүлсэн. Дараачийн дэлхийн аваргаар Ням-Очир, Мандахнаран нар хүрэл медальтай ирсэн. Өнгөрсөн жил Хүдэрбулга, энэ жил Бэхбаяр Азийн аварга боллоо. Өнөөдөр холбооноос хэн ч байхгүй, тосохгүй л байгаа биз дээ. Хэн ч яаж ч дэмжээгүй. Хүний урманд 1000 төгрөг алган дээр нь тавиагүй юм шүү. Бусад холбоод тамирчдаа яаж хангалттай шагнаж байна. Эмэгтэй тамирчдыг байраар шагналаа л гэдэг. Яагаад эрэгтэй тамирчдадаа 10 мянган төгрөг өгчихөж болдоггүй юм бэ. Алаг үзээд, дээрэлхээд байна. Би энэ хүмүүсийг гүтгэсэн бол хариуцлагаа хүлээнэ. Яахав дээ намайг занах л биз. Ямар зануулж үзээгүй биш. Хэдэн хүүхдийн төлөө хэлэхээс өөр арга алга.
-Б.Батбаяр багш болон таны хувьд тивийн аваргад барилдсан. Д.Дагвадорж аварга дэлхийн аваргад бүрэн бүрэлдэхүүнээрээ барилдана. Холбогдох хүмүүстэй уулзлаа гээд твиттертээ бичсэн. Асуудлыг шийдчихсэн байхад яагаад та хоёр барилдсан юм бэ?
-Би ч бас ерөнхийлөгч Дагвадоржийг хөөцөлдөөд бүтээж байгаа юм байна гээд тайвширсан. Эргээд хүмүүстэй холбогдоход хуурамч визний асуудал гэдэг тодорхой болсон. Гэтэл гэмт хэрэгт тооцогдох зүйл болчихоод байхад яаж тэмцээнд оролцсон гэж тооцох юм бэ гэж бодогдсон. Шоронд орчихгүй нь их юм гэдгийг хүмүүс хэлж байсан. Ингээд л багш нар хоорондоо ярилцаад жин дээр зогсоод барилдсан. Жин дээр гаръя, гурван хүүхдээ дэлхийн аваргад оролцуулах боломжийг хангая л гэж шийдсэн. Үнэндээ ичмээр л байсан. Би хөгшин хүн. 45 настай байж залуучуудтай барилдаад элэг доог боллоо ш дээ. Миний үеийн дасгалжуулагч нар инээгээд л “Чи сайн байна аа” л гэж байна. Бусад нь бол дооглоод. Гэдэс гүзээгээ унжуулчихсан хөгшин юмнууд утгагүй л байхгүй юу. Ганц, нэг оноо авч шагналын оноо авахын тулд хамаг хүчээ л гаргалаа. Онигоо гэж үүнийг л хэлнэ дээ.
Л.Энхбаяр: Миний хувьд яаж ч хичээсэн барилдах боломж байсангүй
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 74кг-д Л.Энхбаяр багш барилдахаар нэр нь багтсан ч дэвжээнд гарч ирээгүй. Тэрбээр энэ талаараа “Миний хувьд жин болон хөлний гэмтлийн хувьд ямар ч барилдах боломж байгаагүй. Олон улсын шүүгч Төмөрбаатар жин дээр зогсоод жингээр хасагдсан тохиолдолд цаашдаа асуудал байхгүй. Дэлхийн аваргад энэ жиндээ оролцож болно гэдгийг хэлсэн. Тийм учраас хураамжаа төлөөд жин дээр зогссон. Дэлхийн аваргад оролцоосой гэж найдаж байна. Тамирчдын хуурамч визний асуудлын талаар одоо ирээд л мэдээлэл авч байна даа” гэдгийг хэлсэн юм.
Бид та бүхэн чөлөөт бөхийн холбоонд үүсээд буй асуудлын талаар дасгалжуулагч болон тамирчдын байр суурийг хоёр дахь сурвалжлагаараа ийнхүү хүргэлээ.
Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд ирэхээр бид мэдээлэл авч эргээд та бүхэнд хүргэх болно.
Хамгийн гол асуудал тивийн аваргад оролцож чадаагүй гурван тамирчны эрх ашиг битгий зөрчигдөөсэй билээ.