Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах түр хороо өнөөдөр мэдэгдэл хийлээ.
Монголын эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Л.Энхбаяр, О.Пүрэвбаатар нараас гадна шигшээ багийн бүрэлдэхүүн хэвлэлийн бага хуралд оролцлоо.
МЧБХ-нд хүргүүлж буй шаардлагадаа ихэд л ноцтой зүйлүүдийг тусгаж хариу өгөхийг шаарджээ. Шаардлагад дурдсан зарим баримтуудын талаар дасгалжуулагч болон тамирчдын өгсөн хариултуудыг сонирхуулъя.
“МЧБХ-ны 2014 оны арванхоёрдугаар сарын 8-нд тайлангийн хурал дээр Д.Дагвадорж “ДАШТ-ий медалийг эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид та нар сайндаа авчихсан юм биш. Дэлхийн бөхийн холбооноос Монголд ирсэн хүн бүрт би багадаа 10-20 мянган ам.доллар халаасанд нь хийж өгч байсан” хэмээн тамирчин, дасгалжуулагч нарын хөдөлмөрийг шууд үгүйсгэж гутаан доромжилсон талаар шаардлагад бичжээ. Энэ талаар дасгалжуулагч болон тамирчин нь тайлбар өгөхгүй юу?
-О.Пүрэвбаатар дасгалжуулагч: Тайлангийн хурал дээр яг ингэж хэлсэн. Хэрвээ Дагвадорж гэж хүн мөнгө өгөөд медаль авчихдаг юм бол бид ингэж зовж зүдрэх ямар хэрэг байна. Мөнгөө өгөөд л олимпийн аваргатай болчих хэрэгтэй. Дэлхийн бөхийн холбоо медаль хуваарилдаг гэж хэлсэн.
-Б.Баяраа дасгалжуулагч: Мандахнаран дэлхийн аваргаас медаль аваад баяр хөөр минь дарагдаагүй байхад үүнийг хэлж байсан. Буудалдаа иртэл өрөөндөө дуудаад “Хүний амжилтаар битгий хүүдэгнээд бай” гэсэн.
-Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Г.Мандахнаран: “Мөнгө өгчихсөн байхад тэр бөх миний нүдийг тэгж гэмтээж надтай барилдах шаардлага байсан ч юм уу. Зодуулж нүдүүлээд тэмцэлдэж байхад өнөөдөр мөнгийг чинь медаль авахуулсан гэж ярианд гарсанд үнэхээр маш их гомдолтой байна. Ингэж медаль авдаг юм бол заавал ингэж гэмтэж бэртэж өдөр шөнөгүй, орон гэртээ харихгүйгээр өчнөөн сар бэлтгэл сургуулилт хийх шаардлага байгаа ч юм уу. Би энэ талаар сонсоод үнэхээр гайхаж байна”.
2014 Казахстаны ААШТ-нд Монголын баг нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж багийн дүнгээр аман хүзүүдсэн. Шагналын тавцанд О.Пүрэвбаатар дасгалжуулагч гарч багийн амжилтын мөнгөн цом авах гэж байхад Д.Дагвадорж Казахстан хүн гаргасан талаар?
-О.Пүрэвбаатар дасгалжуулагч: Монголын нэрийн өмнөөс гадны хүн гарч шагнал авна гэхээр та нарт ямар санагдаж байна. Казахстаны Азийн аваргаар манайх багаараа хоёрдугаар байр эзэлсэн. Иран, Казахстаны дасгалжуулагч бид гурав нэг, нэгэндээ баяр хүргээд шагналын тавцангийн дэргэд зогсож байсан. Гэтэл Дагвадорж хажууд ирснээс цамцаа тайлаад Казахстан залууд өг гэсэн. Нөгөө Казахстан залуу нь манай багт тусалж дэмжиж байсан л даа. Гэтэл нөгөө залуу “Үгүй, үгүй. Би яах юм бэ. Пүрэвбаатар багш таны зургийг дарж өгье” гэсэн. Би ч цамцаа тайлж өгөөд гаргасан. Энэ бол маш том доромжлол.
-Б.Баяраа дасгалжуулагч: 2014 оны Казахстаны дэлхийн аваргаар Хүдэрбулга алтан медалийн төлөө барилдах гэж байхад Дагвадорж ерөнхийлөгч “Аварга болохгүй бол ална шүү п....” гэж хэлж байсан хүн шүү дээ. Хэрвээ тамирчин үүнээс болоод ялагдвал яах уу. Ингэж хэлүүлсэн хүн ямар сэтгэл зүйтэй барилдах вэ.
Гурван тамирчин Дубайд хоригдож байхад гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч Төмөрбаатар таарчихаад орхиод яваад өгсөн гээд байгаа. Гадаад харилцаа хариуцсан хүн байж яагаад ийм алхам хийсэн юм бол?
- Азийн аваргын хошой медальт Д.Гомбодорж: Би Төмөрбаатар ерөнхийлөгчтэй таарсан. Миний хувьд жин их хассан болохоор ам цангаад хоригдох өрөөнд байж чадахгүй байсан. Тэгээд харгалзагчтай хэлээд гурван минутын чөлөө гуйгаад ус авахаар явсан. Гэтэл Төмөрбаатар ерөнхийлөгч замд таарсан. “Та нарын талаар мэдсэн. Юу болоод байгаа юм” гэчихээд цаашаа явчихсан. Би ч гурван минутандаа амжих гээд би ч өөр тийшээ гүйгээд явсан.
МЧБХ-ны гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч Төмөрбаатар 2015 оны гуравдугаар сард Улан-Үд хотод тэмцээний үеэр Монголоос залуу охидыг дагуулан очиж, гадаадын шүүгч нарт зарж биеийг нь үнэлүүлсэн гэх мэдээлэл цахим ертөнцөөр гарсан. Үүний дараагаар МЧБХ-ноос энэ талаар шалгаж байгаа гэдэг мэдээлэл гарсан. Тэмцээнд явсан дасгалжуулагчдаас мэдүүлэг авсан уу. Та бүхэнтэй хамт охидууд явсан юм уу?
-Л.Энхбаяр дасгалжуулагч: Биднийг тэмцээнээс буцахад машинд ямар нэгэн байдлаар зардал мөнгөгүй боллоо гээд хоёр охин сууж ирсэн. Бид нарыг ирсний дараа тийм яриа гарсан. Тэмцээний үеэр тэр хоёр бүсгүй "Төмөрөө ах хаана байна" гээд яваад байсан. Болсон процессийг мэдэхгүй. Бид нараас албан ёсоор мэдүүлэг аваагүй. Холбооны албан ёсоор шалгаж байна гэж байсан. Шалгаж байгаа байлгүй.
Шаардлагад дурдагдсан зарим ноцтой баримтуудаас......:
- МЧБХ-ны 2013 оны санхүүгийн тайланд Өсвөрийн ААШТ-ээс МЧБХ-д орсон орлогыг тусгаж тайлагнаагүй. Гадаадаас 400 гаруй тамирчин, дасгалжуулагч, шүүгч ирж оролцсоноос хүн тус бүрээс хоногийн байр, хоолны зардалд 130 швейцарь франкийг доод тал нь 4 хоногоор тооцож, нийт 208,000 гаруй швейцарь франк авсан. 1 швейцарь франк 2,000 төгрөгийн ханштай бөгөөд энэ нь 416 сая төгрөг юм.
- МЧБХ -ны 2014 оны санхүүгийн тайланд Залуучуудын ААШТ-ээс МЧБХ-д орсон орлогыг тусгаагүй байна. Гадаадаас 450 гаруй тамирчин, дасгалжуулагч, шүүгч ирж оролцсоноос хүн тус бүрээс хоногийн 180 швейцарь франк, доод тал нь 4 хоногоор тооцож, нийт 324,000 гаруй швейцарь франк авсан. 1 швейцарь франк 2,000 төгрөгийн ханштай бөгөөд энэ нь 648.0 сая төгрөг юм. Үүнээс гадна тус тэмцээнийг зохион байгуулалтын зардалд Улсын төсвөөс гаргасан 200.0 сая гаруй төгрөгийн тайланг одоо болтол гаргаагүй байна.
- 2015 оны УАШТ-ийг зохион байгуулахдаа тэмцээн явагдаж буй заалны чимэглэл 100 хувь “Yokohama” гэсэн дугуйны рекламын самбараар дүүрсэн байсан. Мөн “Yokohama” дугуйтай холбоотой хэмээн нэгэн япон хүн өдөр бүр тавцанд гаран шагналын үйл ажиллагаанд оролцож, “рекламдуулж” байсан. Гэтэл МЧБХ-ны 2014 оны үйл ажиллагаанд 31,3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн компанийн ганц ч реклам байгаагүй. Тэгэхээр 31,3 сая төгрөгөөр дэмжихэд ганц ч “үсэг” тавигдахгүй байгаа юм чинь, 100 хувь битүү рекламдуулж байгаа “Yokohama” дугуйны компаниас доор хаяхад 300 сая төгрөгийн дэмжлэг ирэх байлгүй дээ гээд харж суутал, энэ “Yokohama” дугуйны компани нь Д.Дагвадоржийн өөрийнх нь компани болж таарлаа. Ингэж л зөвхөн өөрийнхөө хувийн ашиг хонжооны төлөө, япон түншдээ таалагдаж, “мундаг”-аа харуулахын тулд МЧБХ-г бүхлээр нь дайчилж чадаж байна даа.
- МЧБХ-ны 2014 оны санхүүгийн тайланд 929 сая төгрөгийн орлогоос Д.Дагвадорж өөрөө хувиасаа 352 сая төгрөг оруулсан гэж худлаа тусгасан. Энэ нь баримтаар нотлогдохгүй байна. Улмаар гадаад тэмцээний зардалд 470 сая төгрөг зарцуулсан гэж ор үндэсгүй худал тайлагнасан. Гэтэл эрэгтэй шигшээ багт 2014 онд ердөө 2 тамирчин 1 дасгалжуулагчийг Азарбейджан улсад болсон олон улсын тэмцээнд оролцох зардлыг гаргасан байдаг ба үүнийгээ 15 сая төгрөг болсон шүү гэж тайлбарласан. Иймэрхүү маягаар хувиасаа чөлөөт бөхөд маш их хөрөнгө оруулалт хийж буй дүр эсгэж, өөрөө түүндээ хэт итгэж, би ийм “том гавьяа”-тай юм чинь яасан ч яадаг юм, намайг хэн ч яаж ч чадахгүй гэсэн байдлаар өөрт нь үнэн үг хэлж, шударга хандсан дасгалжуулагч, тамирчин, шүүгчдийг хараан загнаж, заримыг нь үүрэгт ажлаа хийх ямар ч боломжгүй болгож хүний эрхийг хохироодог дарангуйлагч юм.
- 2014 оны тайлангийн хурлын дараа Д.Дагвадоржоос тамирчдын гадаад арга хэмжээний зардалд 470 сая төгрөг зарцуулсан гэдэг тайлангийн задаргааг нь лавлаж асуухад Ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх нь “470 сая биш юм шиг байна аа, 170 сая юм аа” гэж хэлсэн. Тэгэхээр нь оффисын ажилтнаас лавлахад “Эхлээд тайланг 170 сая төгрөгөөр гаргасан, гэтэл Д.Дагвадорж үзээд “Дэндүү бага тоо тавьсан байна, 470 сая төгрөг болго” гэж хэлсэн, тэгээд 470 сая төгрөг болгосон” гэсэн болно. Гэтэл тайлангийн хурлын дараа “Хэл ам татлаад байна, 270 сая төгрөг болгочих” гэж өөрөө хэлсэн байна. Ингэж л Д.Дагвадорж гэдэг хүн дур зоргоороо аашилж, бусдыг дэндүү дээрэлхэн дарамталж, ямар ч баримтгүй, амандаа орсноо хэлж явна. Энэ юу болж байна вэ.
- 2015 оноос УАШТ-ийг зохион байгуулах менежмент хийлгүйгээр тэмцээнд оролцож байгаа тамирчдаас авдаг хураамжийг огцом өсгөж өсвөрийн 600 хүүхдээс 15 мянган төгрөг, 500 орчим залуучуудаас 18 мянган төгрөг, 400 орчим насанд хүрэгчдээс 20 мянган төгрөг, бүгд 30 шахам сая төгрөг хураачихаад насанд хүрэгчид, залуучуудын тэмцээнд медаль авсан тамирчдад ямар нэгэн шагнал өгөөгүй. Хураасан мөнгөнийхөө зарцуулалтын тайланг тавиагүй.
- Д.Дагвадоржийн томилсон МЧБХ-ны гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч Төмөрбаатар 2015 оны 3 дугаар сард Улан-Үд хотод болсон тэмцээний үеэр Монголоос залуу охидыг дагуулан очиж, гадаадын шүүгч нарт зарж биеийг нь үнэлүүлэн тэр үйл явдал нь олон нийтэд ил болсоор байтал хариуцлага тооцож эрүүгийн хэрэгт татахын оронд харин ч өөхшүүлж 2015 оны ААШТ-д явуулсан. Дубайд манай гурван тамирчин дасгалжуулагчтайгаа хуурамч визний асуудлаар хоригдоод тарчилж байхад тэр хүн яг хажуугаар нь юу ч болоогүй юм шиг өнгөрч тавласан үйл явдал болсон. Уг нь МЧБХ-ны гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч хүн шүү дээ Ийм xvн холбооныхоо гадаад харилцааг хариуцуулж болдог юм уу.
Чөлөөт Бөхийн Холбооны удирдлагуудыг тав хоногийн дотор ямар нэгэн тайлбаргүй бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж Түр хороонд тамга тэмдгээ хүлээлгэн өгөхийг хүслээ.