Интернет гэдэг гайхалтай зүйл. Үүний ачаар бид дэлхийн нөгөө өнцөгт байгаа дотнын хүнтэйгээ холбогдож, огт танихгүй нэгэнтэй танилцаж байна. Үүгээр зогсохгүй бид интернетээр дамжуулан ажлаа хийж, суралцаж болно.
Магадгүй соц нийгмийн үеийн телевизийн сувгууд шиг ДАВАА гаригт интернет серверүүд ажилладаггүй байсан бол өөр байх ч байсан юм билүү.
Гэхдээ их хүч чадлыг дагаж... их эрчим хүч зарцуулагдаж байгаа аж. Youtube-ийн SciShow сувгийнхан бид өнөөдөр интернетэд хэчнээн хэмжээний эрчим хүч зарцуулж байгааг судалжээ.
Тэртээ 1992 онд дэлхий нийтээрээ өдөрт 100GB мэдээллийг интернетэд шинээр байршуулдаг байсан бол 2013 онд 28,000GB мэдээллийг ГАНЦХАН секундэд байршуулдаг болсон аж. Энэ тоо одоо ямар болсон нь ойлгомжтой.
Тооны хувьд ийм байж. Харин эрчим хүч гэж нэг зүйлийг мартаж болохгүй. Учир нь тэр их мэдээлэл зүгээр нэг оргүй хоосноос гараад хумхийн тоос болчихдоггүй шүү дээ. Харин маш их эрчим хүч ашиглаж байдаг асар том "Дата төв"-үүд бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж байна.
2013 онд зөвхөн АНУ-д гэхэд 91 тэрбум киловатт эрчим хүчийг Дата төвүүд ашиглажээ. Энэ нь том хэмжээний 34 нүүрсэн цахилгаан станцын үйлдвэрлэх эрчим хүч юм. Ингэж их эрчим хүч ашиглаж байгаагийн гол шалтгаан нь хүмүүс хэзээ л бол хэзээ, хэдэн цагт ч хамаагүй интернетэд орж байдагтай холбоотой.
Тиймээс серверүүд хоногийн 24 цаг тасралтгүй ажиллах ёстой болно. Хамгийн харамсалтай нь эдгээр "Дата төв"-үүд хэрэглэж байгаа эрчим хүчнийхээ 90 хүртэлх хувийг сул хаядаг. Магадгүй соц нийгмийн үеийн телевизийн сувгууд шиг ДАВАА гаригт интернет серверүүд ажилладаггүй байсан бол өөр байх ч байсан юм билүү.
Гэхдээ серверүүдийн ашиглаж байгаа эрчим хүчийг багасгах хэд хэдэн арга бий. Хөргөлтийн системийг ухаалгаар шийдэх, ялангуяа хүйтэн сэрүүн уур амьсгалтай бүсэд байршуулах гэх мэт. Гэхдээ бас ч бүгдийг нь шууд тэгээд шийдчихэж болохгүй.