Монголын чөлөөт бөхийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хуралд холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болд, дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх Ц.Сэрээтэр, хуульч Батмөнх, нягтлан бодогч Бямбадулам нарын хүмүүс оролцлоо.
Хэвлэлийн бага хурлын үеэр дүрэм, санхүү тайлан, ёс зүй, хөрөнгө оруулалт гэсэн дөрвөн сэдвээр багцалж Түр хорооноос тавьсан шаардлагын дагуу мэдээлэл өглөө.
Д.Дагвадорж “Яагаад өнөөдрийг хүртэл чимээгүй байсан талаараа тайлбар хийе. Маш ноцтой асуудлыг хөндсөн. Дагвадорж болон Удирдах зөвлөл юу хийсэн вэ гэдгээ эхлээд шалгаад та бүхэнд нэгдсэн мэдээлэл хүргэлээ. 2009 оноос хойш гурван тэрбум төгрөгийн ажил хийжээ. Би бичлэг энэ тэр үзээгүй. Очиж байгаад л учраа олъё гээд.
Азийн аваргын визний асуудлын тухайд холбооны зүгээс мэдүүлгийн хуудсанд алдаа гаргасан нь үнэн. Үүнд холбоо арга хэмжээгээ авна, хариуцлагаа хүлээнэ.
Би тамирчдыг ганц ч удаа айлгаж дарамтлаагүй. Шигшээгийн хүмүүсийн утсыг ч мэдэхгүй. Спортын төв ордноор шагнал гардуулахдаа өвөл нэг очсон. Сагсны супер лигийн үеэр финалын тэмцээний үеэр нэг очсон. Тэрнээс биш байнга очоод дарамтлаад байх ёс зүйгүй. Яагаад шаардлага тавихаар дарамталсан хэцүү байна гээд байдаг юм.
Ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болон УЗ-ийн эрхэм зорилго бол амжилт гаргах, төрийн дуулалаа эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулах. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан цагт холбооны ерөнхийлөгчийн үүднээс би шаардлага тавих үүрэгтэй. Цаашид ч шаардлага тавина” гэв.
Азийн аваргад визний улмаас оролцож чадаагүй Д.Хүдэрбулга, Н.Золбоо, Д.Гомбодорж нарыг дэлхийн аваргад оролцуулна гэдгийг Д.Дагвадорж ерөнхийлөгч хэллээ.