“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас жил бүрийн зуны улиралд халуун ус хязгаарлан дулааны шугам солих засварын ажил хийдэг.
Засварын ажлыг хийхийн тулд зун болгон халуун ус хязгаарлаж байгаад иргэд бухимдаж, хоёр гурван жилдээ нэг удаа хийж болдоггүй юм уу гэсэн асуулт тавьдаг.
Тэгвэл энэ асуултын хариултыг авахаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Инженерийн албаны дарга Э.Батмөнхтэй ярилцлаа.
-Яагаад дулааны шугамыг солих шаардлага гардаг юм бэ гэдэг асуултаар яриагаа эхэлье.
-Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн хот. Өвлийг өнтэй давах, даарахгүй өвөлжихийн тулд зуны засвар хийдэг. Тавдугаар сарын 15-наас эхлээд орон сууц, үйлдвэр аж ахуй нэгжийн халаалтыг хаалаа. Нийслэлд нийтдээ 9000 гаруй барилга, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д хамаарагдах 380-аад км шугам бий. Тэрний 50 гаруй хувь буюу 190 км орчмынх нь ашиглалтын хугацаа бүрэн дууссан.
Нэг шугамыг сольчихоод 25-30 жил ашиглана. Бид шугам сольсны дараа 14 хоног туршилт хийж, шугамныхаа бат бөхийг шалгадаг.
Энийг 10 хэсэгт хуваагаад тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд засвар хийдэг. Өвөл осол гэмтэл багатай, өнтэй өвөлжих, хэрэглэгч та бүхнийг дааруулахгүй байх зорилгоор энэ засварыг жилд нэг удаа хийдэг.
10 хэсэг хуваасны нэгийг 14-21 хоног, нэлээн том шугам буюу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар урт газар бүрэн шинэчлэх нөхцөлд заримдаа нэг, хоёр сараар зайлшгүй хийх шаардлагатай болдог.
-Тэр том хэсгийг хуваах боломжгүй гэж үү? Хүмүүс бүтэн гурван сар халуун ус таслах нь гэж их бухимдаж байна.
- 40-50 жил ашиглачихсан шугам байдаг учраас хуучныг нь аваад бүрэн шинэчилж солихын тулд их хугацаа шаардагддаг. Дулааны нэг биш хос шугам явдаг. Хотын төвийн зам талбай дээр шороог нь ухаж гаргаад, буцаагаад засахад их хугацаа шаардагддаг.
-Тэгэхээр нэг шугамаа л жил болгон солиод байгаа хэрэг биш юм байна, тийм үү?
-Нэг шугамыг сольчихоод 20-30 жил ашиглана. Бид шугам сольсны дараа 14 хоног туршилт хийж, шугамныхаа бат бөхийг шалгадаг. Өвлийн 30 хэмийн хүйтэнд тэр шугам хагарвал тэнд засвар үйлчилгээ хийх боломжгүй. Тэр шугамаар өндөр даралттай уур явж байна.
Ус 100 хэмд буцалдаг бол тэнд 120-130 хэмийн халуун ус явуулж байна. Тийм учраас өвөл тэнд засвар хийх хүнд. Иймд зуны улиралд урьдчилсан туршилт хийж, шахалт хийн зогсоодог.
-Сүүлийн хэчнээн жилийн хугацаанд засварын ажил хийж байна вэ?
-Энэ бол байнга хийгддэг засвар. Зун бүр хийнэ. Манайх 55 жилийн түүхтэй компани. Энэ хугацаанд засварыг байнга хийсээр ирсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд 50-60 км орчим шугам сольсон.
-Энэ ажлыг хоёр гурван жил завсарлаад хийж болохгүй юу?
-Хорооллоор нь шинэчлээд сольчихсон томоохон шугамуудад халуун ус зогсоохгүйгээр хийж байна. Нэг өдөр зогсоож туршилтаа хийчихээд амжилттай байвал хаахгүйгээр буцаагаад залгачихдаг хэсэг бий.
14 хоног халуун ус таслахгүйн төлөө өвөл энэ хотыг хөлдөөж болохгүй. Гэхдээ аль болох шинэчилсэн шугам дээр таслахгүйг хичээнэ. Их тойрог, 6 дугаар хорооллыг гурав хоноод залгачихдаг. Учир нь шугамыг нь нэлэнхүйд нь шинэчилсэн.
-Халуун ус хязгаарлана гэсэн хуваариасаа хэтэрлээ гэж иргэд их бухимддаг. Хугацаандаа багтаах боломж байхгүй юу?
-Нэг, хоёр хоног сунгах тохиолдол гарна. Яагаад гэвэл тэр засварыг хийхэд зөвхөн манайхаас хамаардаггүй. Орон сууцны конторын засвар хийгдэхгүй, юмаа задалж хаячихаад хугацаандаа амжихгүй юм гардаг. Одоо Орон сууцны удирдах газар бий болсон. Тэрний доор иргэдэд үйлчлэх 16 төв. Тэрний дээр гурван төв хэсэг. Тусгай орон сууцны 40 гаруй компани, контор гээд хамаарах олон хүчин зүйл байна.
-Бүх шугамыг солиход хэчнээн төгрөгний хөрөнгө шаардлагатай байна вэ?
-Үндсэндээ төв шугамын 50 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дуусчихсан. Энийг бүрэн шинэчлэхэд их мөнгө орно. Хэдэн зуун тэрбумаар яригдах байх. Тэрийг маш нарийн ярих ёстой. Дулааны шугам сүлжээнээс ихэнх мөнгө нь зам, тохижилтондоо орчихдог. Шугам газар доогуур явдаг учраас явган, болон автомашины туслах зам, зүлэг ногоо гээд бүгдийг янзлахад зардал мөнгө маш их ордог.
-Сүүлийн таван жилийн хугацаанд энэ засварт хэчнээн төгрөг зарцуулсан бэ?
-Сүүлийн таван жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дунджаар 10-аад тэрбум төгрөгний шинэчлэлт хийгдэж байна. Өөрийн хөрөнгө оруулалтаар жилд дунджаар 5-6 тэрбум төгрөгийн их засвар, шинэчлэлийн ажил хийдэг.
Зургийг: “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас