Номын хорхойтнууддаа зориулан Интерном дэлгүүрт борлуулалтаараа тэргүүлсэн номуудыг танилцуулдаг уламжлалтай.
Ширээний дараагийн номоо хараахан сонгоогүй бол өнгөрөгч долоо хоног тодруулбал, тавдугаар сарын 11-нээс тавдугаар сарын 17-ны хооронд хэний ямар бүтээл борлуулалтаараа тэргүүлснийг дараах мэдээллээс сонирхоорой.
1.Нойрсож буй гүнж
Урьд нэгэн цагт хаан хатан хоёр амьдарч байжээ. Тэд үр хүүхэдгүй байсан бөгөөд хамаг итгэл найдвар нь алдагдаад байх үед нь нэгэн охин мэндэлжээ. Баярлаж хөөрсөн хаан, хатан хоёр охиндоо зориулан өргөн найр хийв. Энэ найранд хаант улсын хамаг л хэргэм зэрэгтэй хүмүүс, түүнчлэн шидэт дагинас хүртэл уригджээ. Уригдсан зочид ширээнд суух мөчид ордны хаалга хүчтэй онгойж хөгшин шидтэн орж ирэв...
2.Монголын нууц товчоо
Монгол үндэстний анхны түүхт дурсгалын зохиол бол Монголын нууц товчоо бөгөөд XIII зууны үед Монголын их улс мандах цагт Монгол орны дотор болсон явдлуудыг чухам үнэнээр гаргаж бичсэн учраас түүхийн хосгүй баримт бичиг болжээ. Нууц товчоонд Чингисийн төвлөрсөн улсыг байгуулж, монгол үндэстнийг нэгтгэн захирсан явдлыг сайшаан магтахаас гадна, Чингисийн догшин бурангуй талыг ч бас нуусангүй. Чухам тэр цагийн олны байдлыг нүдний өмнө ил харах мэт тодорхой бичсэн байдаг.
3.Өөдөө тэмүүл – Ш.Сандберг
Ш.Сандберг энэхүү номондоо эмэгтэйчүүдийн удирдах албан тушаалд хүрэх зам яагаад мухардсан талаар гүнзгий судлан бичиж, өөрийгөө бүрэн дайчлах замаар энэ байдлаас хэрхэн гарч болохыг үзүүлээд, эмэгтэйчүүдийг хүсэл тэмүүлэлтэй, манлайлах амбицтай байхад уриалан дууджээ.
4.Хайрлах урлаг – Э.Фромм
Эрих Фромм хайрыг зүгээр нэг гэнэт учирдаг тэгээд л өөрөө цааш яваад өгдөг мэдээжийн үйл явдал биш гэдгийг анхааруулж, хайранд зөв сайн суралцаж чадвал хүнийг хайрлах болохоос биш, суралцаагүй хүний хайрыг жинхэнэ хайр биш гээд үүнийгээ олон жишээ болон онол дээр тулгуурлан батлан харуулсан байна. Энэ ном гарсан цагаасаа хойш 60 гаруй жилийн дотор олон сая хэвлэгдэж, бараг 40-өөд орны хэл дээр орчуулагдаж байжээ.
5.Оньсого 2 (Ардын аман зохиол)
Оньсого нь аман яруу найргийн товч хураангуй бүтээл бөгөөд хүний ухаан билгийг шалгаж, бодох сэтгэх чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн гүн агуулгатай, юмны онцлого шинжийг яруу тод, ёгт хэлбэрээр илэрхийлсэн уран асуулт юм. Монголчууд эрт дээр цагаас оньсогыг ихэд эрхэмлэж, цэцэн ухаанаа сорьсон оюун ухааны дасгал гэж үзсээр иржээ.
6.Дэлхий (Гайхамшигт нүд)
Бидний орон гэр болсон гайхамшигт эх дэлхийтэйгээ танилцах өвөрмөц сонин, адал явдлаар дүүрэн аялалд гарцгаая. Галт уулын аймшигт дэлбэрэлтээс эхлээд өндрөөс эрчлэн буух гайхамшигт хүрхрээ гээд дэлхий өөртөө аймшиг, гайхамшгийн аль алиныг агуулж байдаг. Бодит баримт, сонирхолтой гэрэл зураг бүхий "Гайхамшигт нүд" цуврал нь бүх насны хүүхэд, эцэг, эхчүүдийн танин мэдэхүйн ертөнцийг нээх хамгийн сайн хөтөч юм.
7.Очир эрхшээгч – Б.Батрэгзэдмаа
Энэхүү роман эгэл жирийн нэгэн англи хүмүүн монгол гэгээнтэнтэй учирснаар урьд насандаа эгэлгүй хүчийг олсон лам хувраг хүмүүн явснаа мэдэж улмаар үйлийн үрийн гүн гүнзгий утга, мөнх ба мөнх бусын амьдралыг танин мэдэж, дэлхий ертөнцийн ил далдын гайхалтай явдал, дээд оршихуйн чанадын гайхамшигтай нууцад нэвтрэн, гэгээрлийн хутагийг олж буй тухай өгүүлнэ. Зохиолч Б.Батрэгзэдмаа “Очир эрхшээгч” бүтээлээрээ хувь хүмүүний заяа төөргийг түүхэн орон цагийн явдлаар өгүүлэхдээ өрнө дорны оюун санааны шүтэлцээ, дэлхий ертөнц одот огторгуйн барилдлагыг нээн, хүн төрөлхтөний эрхэм нандин эрмэлзлэл болох энэрэл хайр, элбэрэл нигүүсэл, буянт хийгээд бодь сэтгэлийн чанарыг сонин содон сэтгэлгээгээр тод томруун дүрсэлж, өөрийн гэсэн өвөрмөц хөгжимлөг хэллэгээр гайхалтай урнаар илэрхийлэн, дээд гүн гүнзгий ойлголтуудыг уншигчдадаа түгээн дэлгэрүүлж, гэгээрэл өөд тэмүүлэх утгыг утга зохиолын аргаар нээж өгчээ.
8.Кант – А.Гулыга
Энэ номоор зохиолч "Хүний байгалийн зориулалт юу вэ? Дээд соёл. Үүнийг бололцоотой болгодог зүйл юу вэ? Иргэний нийгэм. Ямар хөшүүргүүд байна? Зожиг зан, өрсөлдөх чадвар, хөдөлмөр" гэсэн гурван асуултад оновчтой хариултыг өгөхийг хүсчээ. Тэрээр энэ талаар "Өдөржингөө хүн байна гэдгээ хэн ч цаг ямагт санаж байх хэрэгтэй. Чухам яагаад дээд сургууль нь тусгай мэдлэгийн чацуу философийн өндөр боловсрол олгодог нь үүнд оршино" гэсэн байна.
9.Өглөөний хүн: Цаг хугацааг захирах нь
Өглөө эрч хүчтэй сэрдэг хүн амжилтанд хүрнэ. Цаг хугацааны боол байсан эмгэнэлт хувь тавилангаас ангижирч, амьдралаа жолоодогч "Өглөөний хүн" болох 100 өдрийн хувьсгал, ядарч туйлдсан амьдралын дүр төрхийг хэмжээлшгүй их эрч хүчээр дүүргэх гайхамшигт өглөөний хүч чадал, мэрийх хэдий ч зорьсондоо хүрч чаддаггүй хүмүүст зориулсан өглөөний тусгай төлөвлөгөө, өнгөрсөн 20 жилийн турш япончуудыг өглөөний амьдралын хэмнэлд оруулж өөрчилж ирсэн агуу бүтээл. Өглөөний хэмнэлээ өөрчлөх төдийд л таны амьдрал гайхамшигтайгаар хувирах болно.
10.Сорхугтани – Б.Сарантуяа
Их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ.