Европын хамгийн нэр хүндтэй урлагийн тэмцээнүүдийн нэг болох 60 дахь удаагийн “Eurovision 2015” наадам өнөөдөр Австрийн нийслэл Вена хотод эхлэх гэж байна.
Энэ жилийн наадамд дэлхийн 40 гаруй орны хамтлаг, дуучид оролцон шилдгийн төлөө өрсөлдөх юм.
Тус наадмын хагас финалын шалгаруулалт энэ сарын 19-23-ний өдрүүдэд тус тус явагдах юм. Харин финалын шалгаруулалт 23-нд явагдана. Финалын шатанд хагас финалаас шалгарсан 20 орны оролцогчид өрсөлдөхөөс гадна эзэн улс Австри болон их таван улс болох Итали, Испани, Франц, Герман, Их Британи оролцох юм. Учир нь их таван улсууд тэмцээнийг үүсгэн байгуулагч, ерөнхий ивээн тэтгэгчид байдгаараа хэчнээн оноо авч, хэддүгээр байр эзэлснээсээ үл хамааран финалын шатанд шууд ордог юм.
Энэ наадмыг 1956 оноос хойш зохион байгуулж байна. Энэ нь хамгийн олон үзэгчтэй, спортын бус арга хэмжээнүүдийн нэг юм. Eurovision наадмыг 100-600 сая хүн үздэг гэсэн тооцоо гарсан байна.
Ингээд хамтлаг, дуучид Австрийн Вена хотноо цугларч эхлээд байгаа бөгөөд энэ жилийн “Eurovision 2015” наадмын оролцогчдын фото мэдээг хүргэе.