Монгол ухаан гэдэг агуу. Монгол бүтээл бүр ч агуу. Энэ хоёрыг хослуулсан нэгэн магадгүй төгс байж болох юм. Өнөөдөр бидний өөрсдийн бүтээсэн, өөрсдийн сэтгэсэн зүйлс л дэлхийд МОНГОЛыг тодорхойлно.
"Mongol ID" компани энэ жилийн ICT Expo үзэсгэлэнд "MinuMAP", "MinuBET" аппликейшнүүдийнхээ демог танилцуулах гэж байна
Ялангуяа мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байгаа энэ зуунд бид бусдаас юугаар ч дутах учиргүй. Магадгүй үүнийг дагаад өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Мэдээллийн технологийн салбарт өрсөлдөх компаниудын тоо нэмэгдэж байгаа биз.
Өнөөдөр аппликейшн гэдэг үгийг ойлгохгүй хүн үгүй болжээ. App Store, Google Play-ээс гадна монголчуудын хөгжүүлсэн "U-Store", "MAPPS" зэрэг аппликейшн татах программууд байдаг болсон. Тэрчлэн бидний бүтээсэн, хөгжүүлсэн аппликейшнүүдийн тоо хэдэн зуугаар хэмжигдэж байна.
Эдгээр аппликейшнүүдийн тоог тэгвэл дахин хоёроор нэмэгдсэнд тооцоорой. 2015 онд байгуулагдсан цахим бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Mongol ID" компани энэ жилийн ICT Expo үзэсгэлэнд "MINUMAP", "MINUBET" аппликейшнүүдийнхээ веб демог танилцуулах гэж байна.
Компани эдгээр бүтээгдэхүүнүүдээ энэ оны сүүлээр эсвэл ирэх оны эхээр хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. "MINUMAP" аппликейшн нь газрын зурагт суурилсан хайлтын систем, мэдээллийн лавлах болох аж.
Tа "Mongol ID" компанийн нэг өдөр хэрхэн өнгөрдгийг доорх бичлэгээс үзнэ үү
Харин "MINUBET" нь гадаадын болон үндэсний спортын тэмцээний тааварт аппликейшн юм. Хэн хожих бол? Магадгүй таны дэмжсэн, таны сонгосон баг, тамирчин ялалтын эзэн болох байх.
Эдгээрээс гадна компанийн шинээр нэвтрүүлж буй нэг үйлчилгээ нь "MANKI HD" гэх энтертайнмент суваг. Энэ сараас эхлэн туршилтаар цацагдаж байгаа суваг жилдээ 3000 орчим гаднын контентийг чанарын өндөр түвшинд, монгол дуу оруулалттайгаар цацах аж.
Хамгийн гол нь доороо англи хэл дээр титр урсах учир магадгүй хэлээ сайжруулахыг хүссэн нэгэнд илүү хялбар болох биз. Харин титр уншихын оронд дэлгэцээр гарч байгаа зүйлдээ анхаарлаа хандуулахыг хүссэн нэгэн байж болно.
"MANKI HD" суваг Univision-ы 420 дугаар суваг дээр туршилтаар цацагдаж байгаа бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг та тавдугаар сарын 21-ний өдрөөс Мишээл Экспо дээр эхлэх "ICT Expo 2015" үзэсгэлэнгээс ирж аваарай.