Олон улсын хүүхдийн баярын өдөр тун удахгүй болно. Байгууллага хамт олон, эцэг эхчүүд хүүхдээ хамгийн түрүүнд чихэр шоколадаар “баярлуулдаг”.
Тэгвэл бид “хангалттай” хортой нөхцөлд амьдарч, өдөр тутам хайртай үрсээ элдэв чанаргүй бүтээгдэхүүнээр хордуулж байдаг хэрнээ баярын өдөр ч ялгаагүй нөгөө л чихрийн цуглуулгаар гэдсийг нь дүүргэдэг.
Харсаар байтал хүүхэддээ өвчин худалдаж авч өгөх хэрэг байна уу? Хүүхдийн нүдийг өчүүхэн зүйлээр хуурч баярлуулж, цаг зуур аргалж болох ч дараа нь гарах үр дагаврыг томчууд тооцоолохгүй байна.
Тэгвэл "хүүхэд гуйгаад байхад өгөхөөс өөр аргагүйд хүрдэг" гэж эцэг эхчүүд ярьцгаадаг. Хэрвээ бид өөрсдөө амттан идэлгүй, түүний оронд жимс жимсгэнэ идэж, ус уугаад заншчихвал, энэ нь хүүхдэд үлгэр болж, тэд дорхноо учрыг ойлгох болно.
БИД АМТТАНЫ СӨРӨГ ҮР ДАГАВРЫГ ХАНГАЛТТАЙ САЙН МЭДНЭ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин маш өндөр байна гэсэн дүгнэлт хийжээ. Ялангуяа 5-6 насны хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 89 хувьтай байна.
Шүдний өвчин даамжирсаар бие махбодийн эрүүл мэндэд нөлөөлдөг тул хүүхдүүдийн дунд хоол боловсруулах эрхтний өвчлөл, таргалалт, чихрийн харшил их байна.
Хүүхдийн таргалалт тогтмол 10 хувиас илүү байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Жингийн илүүдэлтэй хүүхэд хэвийн жинтэй хүүхэдтэй харьцуулахад өвчлөмтгий байдгийн дээр насанд хүрсэн ч тэр хэвээр тарган үлдэх магадлал өндөр байдаг гэнэ.
Хүн амын хооллолт зүй судлаач М.Оюунбилэг “нэг хүртэлх насны хүүхдэд бэлтгэж өгдөг хоолонд чихэр, давс хийхгүй байх, цаашлаад таван нас хүртэл нь чихрийн амт мэдрүүлэхгүй өсгөх нь чухал” гэж зөвлөсөн байдаг.
САВЛАСАН БЭЛЭГНҮҮД ХҮНСНИЙ НЭМЭЛТ, ЧИХРИЙН ӨНДӨР АГУУЛАМЖТАЙ
Баяр дөхөхөд ундаа, чихэр, шоколад, шарсан төмс зэрэг эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүний цуглуулгууд дэлгүүр бүрт зарагддаг. Тэрийг худалдаж авах, авахгүйн сонголт хүн бүрт бий.
Тэгвэл та хүүхэддээ авч өгсөн бүтээгдэхүүнийхээ шошгыг харж, орц найрлагатай нь танилцаж байв уу?
Бид энэ асуултанд хариулт авахаар нэгэн худалдааны төвд тус бүр 5000, 8000, 10 000 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан гурван төрлийн бэлэг авч, задаргаа хийсэн юм.
Гаднаас нь харахад л ойлгомжтой байлаа. Ууттай бэлэг тус бүрт чихэр, ундаа, чипс, шоколад гэх мэт "шүдний дайсан" дүүрэн.
Зарим бүтээгдэхүүний шошгонд Е тэмдэглэгээтэйгээр орц найрлагыг тодорхой бичсэн бол зарим бүтээгдэхүүний шошго ойлгомжгүй, товч бичжээ. Хэрэглэгч шошгон дээрх заалтыг харж, хувиргасан организм буюу GMO ашигласан эсэхийг мэдэх болно.
5000 төгрөгийн үнэтэй бэлгэнд:
- Жимсний нухаш
- Кекс
- Контик жигнэмэг
- Жижиг шоколад
- Ууттай чипс
- Жигнэмэг
- Шоколадтай үрэл
- Иштэй чихэр
8000 төгрөгийн үнэтэй бэлгэнд:
- Цэлцэгнүүр
- Шоколадтай үрэл
- Шоколадтай вафли
- Гүзээлзгэний компот
- Соруултай ундаа
- Резинэн чихэр
- Өндгөн шоколад
10000 төгрөгийн үнэтэй бэлгэнд:
- Чипс
- Хүүхдийн ундаа
- Шоколад
- Резинэн чихэр
- Герман үрэл
Дээрх бэлгүүдээс харахад чихэр, шокалад, цэлцэгнүүр, үрэл, ундаа, чипс, жигнэмгийн цуглуулга байна.
Эдгээр бэлэгний цуглуулганд орсон бүтээгдэхүүний орц найрлаганд хувиргасан цардуул, үл исэлдүүлэгч, нөөшлөгч, тогтворжуулагч, чихэр, амт үнэр оруулагч, давс, хуурай сүү, сироп, жимсний охь, хүнсний будаг зэрэг генийн өөрчлөлттэй болон Е тэмдэглэгээтэй /E150a, E163, E422, E471, E475, E319, E320, E321, E310, E330, E310, E202 / гэх мэт маш олон хүнсний нэмэлтүүд оржээ.
Дашрамд дурьдахад, E тэмдэглэгээ байхгүй ч санаа амарч болохгүй байх нь. Учир нь үйлдвэрлэгчид Е тэмдэглэгээ тавьснаар бүтээгдэхүүний борлуулалтанд нөлөөлөх магадлалтай гэж үздэг тул тавихаас зайлсхийдэг байна.
/Е тэмдэглэгээтэй бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж уншина уу/
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ЧИХРИЙН ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨ
- Шүдний өвчлөл
- Дархлаа сулруулна
- Сэтгэцэд нөлөөлнө /хүүхэд хөөрүү болж, хөдөлгөөний идэвхжил нь хэт нэмэгдэнэ/
- Хоолны дуршил бууруулж, хоол боловсруулах эрхтний тогтолцоонд нөлөөлнө
- Чихрийн харшилтай болгоно
- Жин нэмнэ
АМТТАН ШИМТТЭНГЭЭС ГАДНА БЭЛЭГНИЙ АРВИН СОНГОЛТ БИЙ
Нэг дор ийм олон чихэрлэг зүйлс хүүхэддээ авч өгснөөс бие махбодь, оюун ухааны хөгжилд хувь нэмэр оруулах, өөрийнх нь сонирхлыг татсан бэлэг өгвөл ямар вэ?
Нэг удаа идээд хордоод өнгөрснөөс нэлээд хэсэг хугацаанд уншиж сонирхох, бодож судлах ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН НОМнууд өргөнөөр худалдаалагдах болсон нь сайшаалтай.
Сүүлийн жилүүдэд хүүхдэд зориулсан маш олон төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдах болсон. Хүүхэд амттан шимттэнд хэчнээн дуртай ч өөрийнх нь сонирхлын дагуу бэлэг авч өгвөл илүүтэй баярлах болно.
Хүүхдийн сонирхол татах сэтгэхүй хөгжүүлэх тоглоом болон ном:
- Зурагт ном
- Гал тогоо, гоо сайхан, гоёл чимэглэлийн ширээ
- Элсний тоглоом
- Өнгөлөг зурагтай алчуур, нөмрөг
- Дурсгалын болон тэмдэглэлийн дэвтэр
- Мөнгө цуглуулдаг гахай
- Охидын гоо сайхны цүнх, цүнх
- Машины зам
Спортын хэрэгсэл:
- Сагс, воллейбол, хөлбөмбөгийн бөмбөг
- Дугуйт тэшүүр
- Теннисний цохиур
- Дартс
- Усан спортын хэрэгсэл
- Тэшүүр
- Дугуйт самбар
- Бэйсболын цохиур гэх мэт
Урлагт сонирхолтой бол:
- Хөгжмийн зэмсэг
- Бүжгийн хувцас
- Зургийн тавцан
- Гар урлалын эд зүйлс
Мөн тоглоомын төв, кино театр, цэцэрлэгт хүрээлэнд тоглох эрхийн бичиг, эсвэл зүгээр л мөнгө байж болно.