Хятадын “Lenovo Group Ltd” компьютер үйлдвэрлэлийн томоохон компани хэмээн тооцогддог бөгөөд санхүүгийн дөрөв дэх улирлын байдлаар орлого нь буурчээ. Өнгөрсөн жилийн мөн үед тус компани 158 сая ам.долларын ашигтай ажилласан бол энэ удаа орлого нь 37 хувиар буурсан байна.
Дампуурах дээрээ тулсан “Motorola Mobility” компанийг “Google Inc”-ээс гурван тэрбум ам.доллараар худалдан авсан явдал ийнхүү орлогод нөлөөлсөн хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Тус компани жилийн орлогынхоо тайланг олны хүртээл болгож цэвэр ашиг нэг хувиар өсч 857 сая ам.долларт хүрснийг онцолсон аж. Сүүлийн үед “Lenovo” олон жижиг үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхөд хүндрэлтэй тулгарч эхэлжээ. Тиймээс ч “Shenqi” гэх шинэ компани нээж, смартфон борлуулахаас гадна гар утасны хавсралт, IoT шийдэл дээр гол анхаарлаа хандуулах аж. Учир нь сүүлийн үед смартфоны арилжаа Хятадад буурч эхэлсэн гэнэ.
Компанийн компьютерийн бизнес өнөөдрийн байдлаар хамгийн ашигтайд тооцогддог бөгөөд олон улс оронд, тэр дундаа Европт борлуулалт өсчээ. Ийм төрлийн бизнесийн ашиг орлого таван хувиар өссөн буюу 33.3 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа юм.
Эх сурвалж: “Reuters”