УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариу болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.
Асуулгын хариуг сонсохын өмнө Хууль зүйн болон Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг хаалттай горимоор сонсох нь зүйтэй гэсэн Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдоржийн гаргасан саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжих боломжгүй гэж үзсэнээр хуралдааныг ердийн горимооор явуулсан юм.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа.
Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасны дагуу 2014 онд 21751 хүн, 270 аж ахуйн нэгжид, 2015 он гарсаар 4950 хүн, 58 аж ахуйн нэгжид торгох шийтгэл ногдуулсан байна.
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2014 оны 24 дүгээр тогтоолоор Засгийн газарт үүрэг болгосны дагуу Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Энэ удаагийн өршөөлийн хуулийн төсөлд татвараас гадна эдийн засгийн эсрэг зарим гэмт хэрэг, зөрчил гаргасан этгээдийг өршөөлд хамруулахаар тусгасан. Өршөөлийн хуулиар ял, шийтгэл, хариуцлагаас чөлөөлөхдөө тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүмүүст хамааруулахаар холбогдох зүйлээр заах, эсвэл тодорхой хүрээний хүмүүсийг хамааруулах /насанд хүрээгүй, эмэгтэйчүүд/ гэх мэт өршөөлийн хуулийн хамрах хүрээ хязгаарыг тухайлан зааж гаргадаг.
Энэ хуулийн төсөлд Монгол Улсын нийт 230 гаруй хуульд заасан хууль зүйн нэгдсэн бодлогоор цэгцлэгдээгүй 1250 орчим зөрчлийг стандартаар төрөлжүүлэн нэгтгэж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг нарийвчлан заасан. Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасны дагуу 2014 онд 21751 хүн, 270 аж ахуйн нэгжид, 2015 он гарсаар 4950 хүн, 58 аж ахуйн нэгжид торгох шийтгэл ногдуулсан байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Р.Гончигдорж, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан, Х.Тэмүүжин нар асуулт асууж хариулт авлаа.
Гишүүд хоёр хуулийн төсөл хоёулаа чухал. Аж ахуйн нэгжүүдийг жижиг, том гэж дайрч давшилж болохгүй. Хуулийн хамрах хүрээ гэдэг дээр нийгмийн дунд буруу ташаа ойлголт байгаа иймээс үүнийг тодорхой болгох ёстойг хэлж байсан юм. Мөн татварын тайлан гаргаж байгаа 51 мянган аж ахуйн нэгж байдаг. Компаниудын хамрах хүрээг том, жижиг гэж ангилж үздэгийг болих хэрэгтэйг хэлж, Цагдаагийн байгууллагаас татварын асуудлаар шалгагдсан 11 мянган аж ахуйн нэгжийн асуудлыг хөндсөн юм.
Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл:- НӨАТ-ын падаан хуурамчаар бичиж татвараас бодитойгоор зайлсхийсэн 11 мянган аж ахуйн нэгжийн тухай мэдээлэл татварын байгууллагад ирсэн юм билээ. Цагдаагийн байгууллага үүний дагуу 3600 орчим эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ нь 20-иод хүний хийсэн сүлжээ, хууль бус ажиллагаа. Хуурамч падааныг эдгээр хүмүүсээс аваад зайлсхийсэн компаниудыг татвараа төлсөн тохиолдолд хэрэгсэхгүй болгоод явсан гэлээ.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Татварын ерөнхий газар дээр татварын хяналт шалгалт хийдэг байцаагч нарын тоог багасгахаар төлөвлөж байна.
УИХ-ын дарга З.Энхболд:- 11 мянган аж ахуйн нэгж НӨАТ-ийн падаанаа буруу бөглөж санаатай юм уу эсвэл ямар нэгэн байдлаар алдаа гаргажээ. Тэгэхээр нь эрүүгийн хэрэг үүсгэхээр татвараас лавлагаа авч. Эрүүгийн хэрэг үүссэний дараа 11 мянган аж ахуйн нэгжийн 184-өөс бусад нь мөнгөө төлжээ. Иймээс татвараа төлөөгүй 184 аж ахуйн нэгжийн хэрэг үргэлжилж байгаа гэж ойлгож болох уу? хэмээн лавлав.
Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл:- Төлөөгүйгээс гадна түүн дотор хуурамч падааныг үйлдвэрлэх зохион байгуулалтай хэрэг үйлдсэн.
УИХ-ын дарга З.Энхболд:- Хэргийн явцад сая төгрөгийн гүйлгээ хийгээгүй ч юмуу, буруу зөрүү хийсэн гүйлгээг цэгцлээд дууссан юм байна гэсэн ойлголт авлаа. Хууль зүйн яам үүнийг зөв гэж хэлж байна. Цаашид энэ 11 мянган аж ахуйн нэгжийн асуудлыг ярихдаа 11 мянган эрүүгийн хэрэг үүсгээд, 11 мянган хүнийг шоронд хийсэн юм шиг ярихаа болих хэрэгтэй. Сая учрыг нь ойлголоо шүү дээ.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Аж ахуйн нэгжийн хамрах хүрээг том жижиг гэж ангилаагүй. Бүх хуулийн этгээд хамрагдана. 11 мянган аж ахуйн нэгж гэсэн тоо бол цагдаагийн байгууллагын шалгасан тоо. Харин татварын хувьд 2013 онд 13 мянга, 2014 онд 10 мянга гэсэн тоо гарна. Татварын хяналтын байгууллагаар тогтоогдоогүй асуудал дээр цагдаагийн байгууллага ордог байдал байгааг зогсоохоор ярьж байна.
Татварын ерөнхий газар дээр татварын хяналт шалгалт хийдэг байцаагч нарын тоог багасгахаар төлөвлөж байна. Татвар төлөхгүй болчихвол төр өөрөө хэцүү болно. Татвар төлдөг системийг бий болгоно. Эрүү үүсгэх чиглэлийн асуудал дээр иж бүрэн шинэчлэл хийх гэж байна.
Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбоотой асуудлаар Сангийн сайд, Хууль зүйн сайдад асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт үг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ирэх долоо хоногт УИХ-аар Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэлэлцэгдэнэ. Баялаг бүтээгчдээ дэмжих, дарамтлахгүй байх тал дээр анхаардаг байх хэрэгтэй. Монгол Улсын төсвийн орлогыг тэд үүрдэг. Ажиллах хүчний 80 хувийг тэд хангадаг. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар хэд дахин өсч байгаа алданги, татварын дарамтад орсон аж ахуйн нэгж хамрагдахааргүй болж байгаа юм.
Баялаг бүтээгчдээ хамруулахгүй байгаа нь шударга биш байна. Хэрэв Эдийн засгийн өршөөл үзүүлэх гэж байгаа юм бол шударга татвараа төлсөн, шударга татвараа яах юм бэ. Илэрсэн нь хохь болоод шоронд ордог, илрүүлэхгүй нуусан хүмүүс нь яах вэ. Мөн шударгаар татвар төлсөн хүмүүсээ яаж урамшуулах юм бэ.
Төр өршөөж болно, гэхдээ урамшуулах хэрэгтэй. Бодитой тооцоо судалгаа хийж, энэ хуулийг баталснаар хэн хожих юм бэ, хэнд үр дүн очих вэ, Монголын эдийн засагт ямар ашигтай вэ гэдгийг тооцох ёстой гэлээ.