УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал баригдаж буй Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Хөшигийн хөндийд ажиллаж, нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Шинэ нисэх буудал нь иж бүрэн цогцолбор бөгөөд том оврын хүнд даацын онгоц буух, хөөрөх зурвас, явгалах зам, онгоц байршуулах талбай, бие даасан ус, цахилгаан эрчим хүчний хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж, нисэх онгоцыг газрын тоног төхөөрөмжөөр үйлчлэх болон 8000 тн-ын багтаамжтай агуулах сав, бороо, үерийн уснаас хамгаалах далан суваг гэсэн 30 гаруй барилга байгууламжаас бүрдэх юм.
Далайд гарцгүй манай улсын хувьд гадагш гарах гол үүд хаалга нь агаарын тээвэр. Энэ буудал ашиглалтад орж олон улсын жишигт хүрсэн үйлчилгээ үзүүлж эхэлснээр зорчигчид, тэр дундаа гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Мөн ажлын байр 4000-5000 хүнээр нэмэгдэнэ.
Япон улсын Хөгжлийн албан ёсны туслалцааны зээлийн гэрээг 2008 онд УИХ-аар соёрхон баталсан. Харин хоёрдугаар шатны зээлийн асуудлыг ирэх долоо хоногт УИХ-аар оруулан хэлэлцүүлэх юм байна.
Энэ төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага санхүүжүүлж, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Японы Мицүбиши-Чиёода хамтарсан түншлэл шалгаран 49.5 тэрбум иенийн үнийн дүнтэй гэрээ байгуулан ажиллаж байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /MPA.mn/